Туул хэмээх "угаалгын газар"

2009/08/06
Share |
Хүмүүс:
Туул хэмээх

Дээхэн үед Туул голоор сал урсгадаг байсансан хэмээн ахмадууд маань шүүрс алдан хуучилдаг сан.

Мөнгөн Туул эмжээртэй
Миний хайртай Улаанбаатар аа гээд дуунд хүртэл Хатан Туул эх орны нийслэлийг чимж, хүн малыг нь ундаалж ирсэн буянтай гол. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд ган гачиг, хүмүүсийн буруутай үйлдлээс болоод Туул голд цутгадаг горхи, булаг ширгэж, бургас модыг нь цөлмөснөөс урсгал нь татарч зарим жилд бүр тасрах боллоо.

Тэнгэр хангай энэ жил хур бороогоо харамгүй хайрласан нь голын усны төвшинг нэлээд ихэсгэв. Манай сурвалжлах хэсэг Баянзүрхийн гүүр орчмын Туул голын эргээр бяцхан аялал хийв. Устай байгаа нь олз гэж баярласан хүмүүс тэнд ёстой л дураараа дургиж байна аа. Үнэндээ бол Туул гол угаалгын газар болчихож.

Голын дагуу  амьтан, хүн, машин оруулахгүй хэмээн хориглосон бололтой шон хатгаад төмөр тор татжээ. Гэвч торыг энд тэндгүй таслаад хаячихаж. Энд тэндгүй морь, машин тэрэг, майхан барьж тухалсан олон хүн байна. Хүүхэд багачууд нь голын усанд орж, шумбацгаана. Эхнэр, эмэгтэйчүүд  бараг л гэрээ нүүлгээд ирээ юу гэлтэй гол дотор зад угаалга хийцгээнэ. Харин харчууд нь айраг, архи, шар айрагны бөглөө мулталсан шиг хөзөр дэлгэн зугаацаж суух юм. Голын хажууханд 10-аад унага уяж, гүү барьсан хот айл ч байв. Тэр “амрагчдын” айрагны хэрэгцээг “хангадаг” бололтой. Том, жижиг савтай айраг барьсан хүмүүс айлын зүгээс гол руу айсуй. Нийслэлийнхний ундны эх үүсвэрт эрх мэдэлтнүүдийн зөвшөөрлөөр баригдсан барилгууд олон бий. Мөн хайрга олборлогч компаниуд, арьс, ширний үйлдвэрүүд нь жилийн дөрвөн улиралд голын ус, түүнд амьдрах амьтай бүхэнд заналхийлдэг. Харин одоо амарч зугаалах нэрийдлээр хүмүүс Туул голыг ёстой л нэг “талхилж” байх юм.

“БУЗАРТСАН ТУУЛ”

Голын эрэгт амрагчид усанд орж цагийг өнгөрөөх нь их. Тэдний дунд  усны хувцастай боловсон нэг нь байхад, өмд гутал, гадуур хувцастайгаа голд орох “хээгүй” нь олон байх юм.

Усны урсгалынх дээр зарим нь машин, хивс, хувцсаа угааж байхад, урсгал доор усанд орж байгаа хүмүүст цээрлэж сэжиглэх нь үгүй.  Магадгүй тэд урсгал усыг хамгийн цэвэр ариун, урсах замдаа цэвэршчихнэ гэж боддог биз. Гэтэл голын эргийг бүхэлд нь бүчсэн тэр олон хүн байнга элдвээр бохирдуулж байхад цэвэршиж амжина гэдэг нь эргэлзээтэй. Урсгалд нь эмэгтэй хүний хэрэглээд хаясан ариун цэврийн хэрэгсэл, дотоож, өрөөсөн гутал, өмд,цамцны асархай хөвж явах нь энгийн үзэгдэл болжээ. Хүмүүс энэ байдалд дассан бололтой.

Машин минийх,  ус нь хэнийх ч биш гэсэн бодолтой хүмүүс голын усанд төмөр хүлгээ оруулан хэнэг ч үгүй угааж байх юм.  9658 УБК, 2445 УБО дугаартай машины  залуус Туул голыг угаасаа л угаалгын газар гэсэн шиг тоосон шинжгүй төмөр хүлгээ нямбайлан угаацгааж байв. Мөн хивс, ширдэг, хувцас хунар, хир буртгаа хатан хэмээн нэрлэдэг Туулдаа угаана.

ХОГГYЙ БОЛ БАРАГ Л ХАВАЙ АРАЛ

Голын эрэгт дэгжин, хээнцэр усны хувцастай бүсгүйчүүд биеэ наранд ээн хэвтэнэ. Туулын эргийн хог новш гэж тамтаггүй их. Амрагчид элдэв хогоо, идэж уусан хоол ундны үлдэгд¬лээ эргэн тойрондоо шидчихээд босоцгоох юм. Туул голын эргийн хогийг цэвэрлэх болохоор л оюутан, сурагчдыг дайчилдаг. Харин одоо “цэвэрлэгчид” нь амарсан болохоор хогийг  цэвэрлэн, харж хандах хэн нэгэн үгүй. Туул голоо хайрлаж хамгаална гэдэг хөдөлгөөнүүд ч сураг тасарчээ. Хатан гэж хүндлэн нэрлэ¬дэг Туул гол хатаж ширгэхээс нааш хүмүүсийн хөл татрахгүй бололтой

Ч.Энхбат /зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ýêñòàçè êóïèòü â ïåòåðáóðãå Купить закладкР¸ гашиш в РыбинскРµ Соли для ванн закладкР¸ ЗакладкР¸ LSD в Елабуге НаркотиРºÐ¸ ск ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КотельнР¸ÐºÐµ Как Ð¸Ð¼Ð¿Ð¾Ñ€Ñ‚Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ или экспортР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ закладкР¸ в Edge Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Талдоме Купить закладкР¸ спайс в Семёне êóïèòü çàêëàäêó ñîëè âî âëàäèìèðå Номер героин закладкР¸ ЗакладкР¸ гашиш в Шумерле Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐ¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸ вается Купить марихуаР½Ð° Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð´Ð°Ñ €Ð½Ñ‹Ð¹ Работа закладчР¸ÐºÐ¾Ð¼ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Способ полученР¸Ñ эфедринР° Зачем нужна фольга ТрамадоР» где купить в москве çàêëàäêè ôåíà НаркотиРº мука РусдосуР³ в обход блокироР²ÐºÐ¸ Как Ð¿Ñ€Ð¾Ð²ÐµÑ€Ð¸Ñ ‚ÑŒ кокаин Купить ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ оптом в москве микс НаркотиРºÐ¸ в ПодольсРºÐµ Лирика в Урене Спайс в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐº Купить закладкР¸ россыпь в КарабулР°ÐºÐµ ãåðîèí ÷åðåç çàêëàäêó êóïèòü Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ГубкинсРºÐ¾Ð¼ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси и миксы ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Короче соль купить в тюмени Черная схема заработРºÐ° Купить АмфетамР¸Ð½ в ПикалёвР¾ КаптагоР½Ð¾Ð¼ Спайс Ñ‡ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹
IP:5.62.154.30  2018-01-16 00:27:24
mia pron khalifa Ib9YqS Really informative blog post.Much thanks again. Keep writing.
IP:89.28.10.242  2018-12-21 06:59:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.