Б.Жаргалсайхан, О.Магнай нар өршөөлийн хуульд багтав

2009/08/06
Share |
Б.Жаргалсайхан, О.Магнай нар өршөөлийн хуульд багтав

Харин Ж.Батзанданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан хэрэгт холбогдоод байсан Б.Жаргалсайхан, О.Магнай нарт холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сарын 29-нд Өршөөлийн хуульд хамруулжээ. Харин Ж.Батзанданд холбогдох хэргийг хангалттай нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас хэрэг-сэхгүй болгосон байна.

Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон олон хүний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж байгаа. Мөн үймээний үеэр олон иргэн, аж ахуйн нэгж байгууллага бие эрхтэн, эд хөрөнгөөр хохирсон. Төрөөс нөхөх ол-говор өгөх тухай 2009 оны долдугаар сард баталсан хуулийн дагуу хохирсон иргэд шүүхэд баримтаа бүрдүүлж өгөх юм байна. Ингэхдээ хохирлыг олгох тухай журмыг Засгийн газар батлах бөгөөд, үүний дараа иргэд шүүхэд нэхэмжлэлээ өгөх боломжтой болно. Хохирлын хэмжээг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон бодит хохирлын хэмжээний дагуу  тооцно. Үймээний үеэр хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл авсан иргэдэд хөдөл-мөрийн хөлсний доод хэмжээг  36, 12, 3 дахин нэмэгдүүлж олгохоор заасан байна. Харин нас барсан иргэний ар гэр тус бүрд 50 сая төгрөг олгохоор заасан. Прокурорын хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч байгаа иргэн, аж ахуйн нэгж дээд шатны прокурорт гомдлоо даруй гаргах хэрэгтэй аж.

Х.Хулан /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.