Өршөөлөөр суллагдсан 17 настай хүү эмэгтэй хүн дээрэмдэж гэмтээжээ

2009/08/10
Share |
Хүмүүс:
Өршөөлөөр суллагдсан 17 настай хүү эмэгтэй хүн дээрэмдэж гэмтээжээ

“Өршөөлөөр суллагдсан хүн  дахиж гэмт хэрэг хийдэггүй”.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү мэдэмхийрч байв. Гэтэл өршөөгдсөн хүүхдүүдийн түрүүч гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, амлаж сурсан Ерөнхийлөгчийн маань  учирч болох бэрхшээлийг тооцолгүй хэлсэн үг араасаа асуулт дагуулав.

Өршөөлд нийт 5000 орчим гаруй хүн хамрагдсаны дотор 63 хүүхэд  багтсан. Зайсан дахь  хүүхдийн хорих ангиас суллагдсан тэдгээр хүүхдүүдийн дотор давтан хэрэг хийсэн нь цөөнгүй. Доод тал нь жил, зургаан сар, дээд тал нь  15 жилээр  хорих ял  шийтгүүлсэн байв. Олонх нь 14-16 насныхан. Нэг нь өнөөдөр  дээрмийн хэрэг үйлдэж, хүний биед хохирол учруулсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм.

Тэрээр хамгаалагч ажилтай нэгэн эмэгтэйгээс мөнгийг нь дээрэмдэж, нэлээд хүнд гэмтээжээ. Гэхдээ өршөөлөөр  суллагдсан хүүхэд гэмт хэрэг хийсэн тухай мэдээллийг холбогдох албаныхан ихээхэн нууцалж, дуулиан шуугиан тархаах бодолгүй байгаа аж. Албаны хэд хэдэн эх сурвалжтай  холбогдоход “Хэрэг мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа болохоор ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бол зарим нь  “Хэн тэгж хэлэв, би дуулаагүй юм байна”  гэв. Магадгүй тэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн асуудал болохоор ерөнхий хариу өгсөн байж ч мэднэ.

Гэхдээ бидний олж мэдсэнээр хүүг “Т” гэдэг. 17 настай. Хойт эцгийн царай харсан амьдралтай, ээж нь хайхардаггүй. Хэд хэдэн удаа   давтан гэмт хэрэг үйлдэж байжээ.

Өршөөлөөр суллагдсан хүүхдүүдийг  өнгөрсөн сарын 26-нд дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтан,  цагдаагийн хэлтсийн ажилтнууд хүлээн авч, бүртгэхийн зэрэгцээ ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, хаягийн бүртгэлд хамруулж байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалжийн ярьж буйгаар бол хүүхдийн хорих ангийн захиргаанаас өршөөлөөр суллагдаад удалгүй гэмт хэрэг үйлдсэн 17 настай “Т” -г тухайн өдөр зургаан хүүхдийн хамт  харъяа Баянзүрх дүүргийнх нь Засаг даргын Тамгын газар, нийгмийн ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна. Дүүргээс  тэдний ар гэрийнхнийг нь дуудуулснаар ээж аав, ах дүүс нь  ирж холбогдох хүмүүстэй уулзан  хүлээж авсан бол “Т”-ийн гэрээс хүн ирэлгүй уджээ. Ээжийнх нь тухайд “Нэлээд удаж байж ээж нь ирсэн. Гэхдээ  хүүгээ хүмүүжүүлэх нь битгий хэл өөрөө яажшуу биеэ авч явдаг юм бол гэмээр нэг л  тусгүй хүн харагдсан” хэмээн эх сурвалж хэлж байгаа  юм.

Өршөөлөөр суллагдсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах хүрээнд  “….Тухайн шатны Засаг дарга нь тэднийг хүлээн авч, ажил төрлөөр хангах, гэр орныхонтой нь уулзах гэсэн чиглэлүүд бий. Энэ тухай УИХ-ын тогтоолд ч тусгасан байдаг. Ажлын хэсгийнхэнд ч чиглэл өгсөн. Ажлын байр байхгүй ч гэсэн Төрийн тэргүүний хувьд ийм үүрэг өгөх нь зүйтэй. Хүмүүсийг ажилтай болоход туслах, дэмжих, тэр хүмүүс ч гэсэн суллагдаад хуулийг ягштал мөрдөж ажиллах нь чухал” хэмээн Ерөнхийлөгч онцолсон. Ерөнхийлөгчийн  ширээн дээрх  өршөөлийн хууль нойтон живхэн дээр  үнэгчлэхтэй зэрэгцэн  нийгэм “Өршөөлд хамрагдагсад дахин  гэмт хэрэг үйлдэх вий” гэх айдас, болгоомжлолоор амьсгалж байв. Энэ тухай асуусан сэтгүүлчдийн асуултад Ц.Элбэгдорж  “ Нэг ийм буруу ойлголт байна. Та бүхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагаас асуугаарай.

Би хууль санаачлахдаа холбогдох мэдээллүүдийг авсан. Манайхны дунд  “Өршөөлийн хуулиар бүгд сул¬лагддаг. Гэвч  гэмт хэрэг үйлдээд дахин хоригддог” гэх ойлголт бий. Тийм зүйл байхгүй. 1990  оноос хойш таван удаа ийм хууль батлахад сөрөг үзэгдэл гараагүй” хэмээн хариулж байсан юм. Түүний  энэ үг “Барьсан ч алдахгүй” гэх  шууд утгаар иргэдэд хүрсэн. Гэтэл өмнө нь нэг бус удаа ийм тохиолдол гарсныг холбогдох албаныхан ч, жирийн иргэд ч мэддэг шүү дээ. Мэддэг учраас ч болгоомжилж байсан юм. Харин ардчиллын 20 жилийн ойн шошготой өршөөлийн хууль батлах гэж  хэт яарсан ардчилсан Ерөнхийлөгч маань өөрийн санаачилсан хуулийг амаа олохгүй, ардахаа бодохгүй лоббидсон нь иймэрхүү.

Өршөөлийн хуулиар “…  эхний ээлжинд  эмэгтэйчүүд, хүүхдүүдийг  хамруулж суллана”  хэмээн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байсан бол 490 гаруй хүнийг нэг өдөр, цаг хугацааны хувьд ч хол зөрүүгүй суллаж орхисон. Цаана нь  хорих газруудын ачаалал их хэвээр. Анх удаа  гэмт хэрэг үйлдсэн зэрэг шалтгаанаар суллагдах хүмүүсийн тоо ойролцоогоор 2400 орчим.  Суллагдахгүй ч хоригдох хугацаа нь хасагдаж буй 900 хүн  өргөст торны цаана үлдэв. Гэтэл хорих ангиудын хаалга  гүйцэд хаагдаж амжаагүй байтал хүүхдүүд  эхнээсээ хэрэг хийж эхэллээ.

Магадгүй өнөөдөр эсвэл маргаашнаас өөрийнхөө санаачилсан өршөөлийн хуулийг  өмөөрсөн Ерөнхийлөгч маань  гэмт хэрэг хийсэн хүүхдүүдийн бурууг бусдаас хайж мэдэх л юм.

Ч.Билгүүт /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БогучарРµ Купить закладкР¸ спайс россыпь в Вышнем Волочёк ÐœÐ°ÑÐ»ÑÐ½Ð°Ñ  кислота — ВикипедР¸Ñ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Амурске Спайс рецепт 10 кг марихуаР½Ñ‹ тестироР²Ð°Ð½Ð¸Ðµ на наркотиРºÐ¸ в школах ЗакладкР¸ гашиш в Апатите купить Иней Дубовка Карта Ð²Ð¾Ð´Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ : на каких Ð¿ÐµÑ€ÐµÐºÑ€ÐµÑ Ñ‚ках установР»ÐµÐ½Ñ‹ камеры, и какие нарушенР¸Ñ правил они Ñ„Ð¸ÐºÑÐ¸Ñ€ÑƒÑ ŽÑ‚ Новые ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ðµ наркотиРºÐ¸ ГородищРµ купить ускоритРµÐ»ÑŒ марихуаР½Ð° и мозг ЗакладкР¸ гашиш в СосновкРµ синий мет что это такое БогданоР²Ð¸Ñ‡ купить Снег купить Снег Жуковка Героин в Урае ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Сухом Логе купить molly ГурьевсРº купить Дурь Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ Ðº Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СестрорРµÑ†ÐºÐµ купить Азот Вологда Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Чермозе АмфетамР¸Ð½ кокаин купить Номер 1 Магас купить ГовнишкР¾ ЛюдиновР¾ закладкР¸ соли краснодР°Ñ€ купить Шмаль КарпинсРº купить Пекс Родники Купить закладкР¸ шишки ак47 в Озерске лсд это опий сырец Купить Гашиш в ТольяттР¸ купить Гарик ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ Ðº Купить закладкР¸ кокаин в Судже Газовые генератР¾Ñ€Ñ‹ REG
IP:141.101.132.222  2018-05-27 19:03:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.