Байсхийгээд л нэмэгддэг шатахууны vнэ иргэдийг сөхрvvлж байна

2009/08/11
Share |
Хүмүүс:
Байсхийгээд л нэмэгддэг шатахууны vнэ иргэдийг сөхрvvлж байна


Их хотод унаагvйгээр ажил амжуулж, асуудал шийдэхэд vнэхээр хэцvv болжээ. Нийтийн тээврийн унаанд суувал олон цагийн өмнө гэрээсээ гарах хэрэг гардаг даа. Харин хөлсний унаанд бол халаасандаа жоорны мөнгөтэй байх ёстой гэх мэт бичигдээгvй хууль Улаанбаатарынхныг нарийн зохицуулалтад оруулжээ. Өдөр ирэх тусам бензин шатахууны vнэ өсч vvний араас жижиглэнгийн худалдаачид хvртэл 10, 20 төгрөгөөрбарааныхаа ханшийг өсгөчихөөд хээв нэг сууна. Ямар сайндаа залуучууд "...Бензин, тос, валютын ханш, талх тарианы vнэ бvгд дээшээ тэнгэрт хөөрөөд" гэж дуулах вэ дээ.
Уржигдар нэлээн орой машинаа зогсоолд тавих гээд "Шунхлай" компанийн ШТС-ын тvгээгvvрийн дэргэдvvр гарлаа. Шатахууны vнийн самбөр толинд харагдаж "А-92-1300" гэж бичжээ. Орой болсон тул буруу харсан байх гэж бодов, Учир нь хэдхэн хоногийн өмнө шатахуун авахад А-92-1210 төгрөг байсан юм. Импортлогчид бензиний vнийг ингэж ойр ойрхон дураараа нэмэхгvй биз гэж тайвшрав. Өглөө ажилдаа иртэл шатахууны ханш vнэхээр 90 төгрөгөөр өссөн байв.

Их хотын зам өдөржин тvгжрэлтэй, жолооч нар бухимдуу байхад дээр нь импортлогчид vгсэн тохирч цөөвөр чоно шиг шөнө дөлөөр бензиний vнийг сэмхэн нэмсэн нь бvр нэрмээс болов. Энэ бол шударга өрсөлдөөн биш. Гэгээн цагаан өдөр ил тодоор учраа хэлээд vнэ нэмж болдоггvй гэж vv.

ШАТАХУУН ТVГЭЭХ СТАНЦУУД БЕНЗИНИЙ VНИЙГ ИНГЭЖ НЭМДЭГ

Та нар шатахууны vнийг яаж нэмдэг юм бэ. Албан ёсоор хурал, цуглаан хийж, тооцоо vндэслэл гаргадаг уу?
Энэ асуултад бvрэн хариулчих тvгээгч олдсонгvй. Бvгд л арьсаа хамгаалж "Бид тvгээгчид болохоор энэ талаар сайн мэдэхгvй. Өглөө ажилдаа иртэл бензиний vнэ нэмэгдчихсэн байсан. Яг л иргэдтэй ижил мэдээлэлтэй байдаг. Бид самбарт бичсэн vнээр л борлуулалт хийхээс өөр асуудалд оролцдоггvй, Бидэнд ямар ч эрх мэдэл байдаггvй" гэж нэгэн хэвийн хариулт өгөөд сурчихжээ.

Сансарын аюулгvйн тойргийн хойно байрладаг "Петровис" компанийн тvгээгvvрээр орлоо. Борлуулагчтай нь уулзаж ямар шийдвэрээр vнэ нэмсэн талаар тодруулахад, "Манайх өнгөрсөн шөнө шатахууныхаа vнийг нэмсэн. Компаниас ямар нэг тушаал шийдвэр ирvvлдэггvй юм. Харин манай инженер орой ирээд л vнийг өөрчилж тэд болго гэж хэлэхэд л самбарынхаа ханшийг сольдог" гэв.

"Шунхлай"-гийн ШТС-ын борлуулагчид, "Vнэ нэмэгдсэн талаар бид сайн мэдээлэлгvй байна. Бид компаниас хийгээрэй гэснийг нь л хийдэг. Өнгөрсөн шөнө өөрсдөө ярилцаад бензиний vнийг нэмчихсэн юм. Гэхдээ энэ удаа зөвхөн A-92-ын vнийг л нэмсэн ш дээ. Манай борлуулалт хариуцсан менежерvvд л асуудлыг сайн мэдэх байх. Утсаар ярих уу. Биднийг элдвийн юм ярилаа гээд дараа нь асуудал болдог юм" гэж учирласан.

ХОТОД СУГА ӨССӨН ШАТАХУУНЫ VНЭ ХӨДӨӨД БVР ООДОРНО
Ард тvмнийг vнийн дарамтаар лантуудах ажлыг шатахууны бизнес эрхлэгчид шөнө дөлөөр vгсэн тохирч ингэж хийдэг байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрынхан тэднийг хэзээ хазаарлаж хайрцагт нь оруулах вэ. Литр тутамд 90 төгрөг саахад хөөрхөн мөнгө босно. Шатахууны сав нь 40 литрийн багтаамжтай гэж vзвэл 3600 төгрөг таны халааснаас илvv гарч зарцуулагдаж байна. Энэ мэт тооцоо эрх баригчид хийгээд мөнгөтэй эрхмvvдэд тэр бvр тусахгvй. Тиймээс л шатахууны vнийн зохицуулалтыг төр зөв хийж чадахгvй байна. Хотод литр тутамдаа 100 орчим төгрөгөөр өссөн шатахуун хөдөөнийхөнг бvр илvv чирэгдvvлдэг.

Шатахууны vнэ өссөн vнэр авангуут худалдаачид борлуулж буй барааныхаа vнийг нэмдэг. Сургууль, хичээл цуглах гэж байгааг импортлогчид андаж ийм алхам хийв. Эцсийн дvндээ иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэж байна.

Бензиний vнэ нэмэгдэх нь перошкинд ямар хамаатай юм бэ гэж бухимдах хvн хотод олон таарна, "Жижигхэн перошки хийхэд бөнзин ордог мөн хачин шvv" гэж цухалдах хvн захаас аваад гарнаа. Тэгэхээр бусад зvйлтэй маргаад ч хэрэг алга. Бодит байдал vнийн хөөрөгдөл хоёрыг ялгаж салгадаг газар монголд байна уу.

Д.Мягмар

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sbobetonline ”Thanks for the free info, good blog and I will be back again. Just thought I would let you know.”
IP:192.154.137.76  2015-12-19 20:49:58
judi casino online ”I just added your website on my blogroll. Really enjoyed reading through. Excellent information!”
IP:192.154.137.76  2015-12-19 20:51:04
Billyciz wh0cd7957384 avana ampicillin sildenafil 100mg tablet buy methotrexate cafergot buy cephalexin buy amoxicillin no prescription tadalafil
IP:46.161.9.20  2017-06-03 06:01:51
Billyciz wh0cd955445 viagra over the counter your domain name cialis cost as example crestor with no prescription
IP:46.161.9.20  2017-07-23 09:32:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.