А.Сүхбат улстөрийн дэвжээнд зодоглоно

2009/08/12
Share |
А.Сүхбат улстөрийн дэвжээнд зодоглоно

МҮБХ-нд гомдсондоо гэнэтхэн л зодог тайлсан А.Сүхбат аварга барилдахаа больсоноосоо хойш ёстой л нэг эсэн бусын зүйл хийж байгаа. “Гацуурт”-ын босс Чинбатын нөмөрт багтаж “Алтан хүнс групп” хэмээх юу хийдэг нь тодорхойгүй компани байгуулж, дараахан нь “Олимп” сургууль нээсэн нь харин амжилттай яваа. Сүүлд сонсох нь ээ аваргыг Төв аймгийн газар нутгийн ихэнх хэсгийг эзэмшихийг санаархаж, хүний дургүй хүргэж явна гэж дуулдсан. Бас саяхан болж өнгөрсөн наадмаар бөхчүүдийн цолны найрааг эсэргүүцэн, уриалга бичсэн самбар барьж алхсан нь хүмүүсийн талархалыг хүлээхээс илүүтэй дургүйцлийг төрүүлсэн нь нууц биш.

Харин аваргатай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлийг ойрынх нь эх сурвалжийн хүнээс дуулсанаас хүргэхэд тэрээр ирэх 9-р сарын 17-нд болох Чингэлтэйн нөхөн сонгуульд бие дааж нэр дэвших бодолтой бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Гэнэтийн бэлэг барихдаа гаргуун аварга маань бас л олныг гайхшруулсан сонголт хийхээр болсон нь улс төр боллоо. Төр барилцаж байгаа бүхий л намууд 24-р тойрогт анхаарлаа хандуулж нэг суудал авах гэж хороо найруулж байхад дуучин С.Жавхлан, далай аварга А.Сүхбат тэргүүтэй “том шавар”-ууд бие дааж нэр дэвших болсон нь тэднийг нойргүй хонуулахад хүргээд байгаа гэнэ. Бөхийн дэвжээгээ улс төрийн дэвжээгээр солихоор шийдсэн аварга маань хэрвээ түмнийхээ итгэлийг олж сонгогдвол Их хурлын танхимд бас нэг аварга бөх хүмүүсийн нүдийг хужирлаж суух бололтой.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.