"Харанга"-ын Лхагваа халаасны өрөөнд амьдарч байна

2009/08/12
Share |
Хүмүүс: Лхагваа | 


Хар тамхи хэрэглэсэндээ буруудаж, багагүй хугацааг аавынд өнгөрүүлсэн “Харанга”-ын Лхагваад хувийн амьдрал гэж юу ч байхгүй болжээ. Нэгэн цагт цайг нь чанаж явсан бүсгүйчүүд түүнийг хэцүү нэртийнд хоригдсоноос хойш бүгд дайжин алга болцгоосон гэдэг. Суллагдсанаасаа хойш өндөр настай ээж дээрээ хэд хоног байсан Х.Лхагваа өдгөө 3-р хороололд халаасны өрөөнд амьдарч байна. Уг нь “Хар сарнай” хамтлагийн Маадай тэргүүтэй хэсэг залуус түүнийг наадмаар тоглолт хийлгэж, байрны мөнгөтэй залгуулахыг хүссэн ч “Харанга” хамтлагийнханы хүсэлтээр тоглолтыг нь хийж чадахгүйд хүрчээ. Учир нь Х.Лхагваа тоглолтоо хийчих юм бол 9-р сард болох “Харанга” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт үнэгүйдчих гээд байгаа юм байх. Хамтлагийнхантайгаа хөдөө орон нутгийг зориод байгаа Х.Лхагваад ганц өрөө байр аваад өгчих сэтгэл “Харанга”-ынханд байх байлгүй дээ. Цуцашгүй ган хойлойг нь 20 жил ашигласан гоцлол дуучин нь шүү дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.