Ерөнхий сайд С.Баяр төрийн эрх барих дээд байгууллагыг гадаадын иргэнтэй зүйрлэлээ

2009/08/12
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Ерөнхий сайд С.Баяр төрийн эрх барих дээд байгууллагыг гадаадын иргэнтэй зүйрлэлээ


"Хоёр хүний хоорондоо бичсэн захидлыг сүржигнэх хэрэггүй, захидлаас авах зүйлээ авъя" гэж Ерөнхий сайд С.Баяр хэллээ. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын Тамгын газрыг тэрээр хувь хүн мэтээр үл ойшоосон байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байдаг.
    
Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үг төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг Канад улсын иргэн  Сэм Риггалл, Жон Фониани нартай эн тэнцүү гэж боддогийг нь илэрхийлэв. Гадаадын иргэн болон харъяалалгүй иргэнд газар нутгаасаа сөөмийг өгч болохгүй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Мөн газар доорхи баялаг ард түмний өмч гэсэн байдаг. Манай улсын газар нутгаас сөөмийг ч өмчлөх эрхгүй гадаадын хоёр иргэнийг ямар учраас төрийн эрх барих дээд байгууллагатай эн тэнцүү мэтээр зүйрлэж, аяглана вэ, Ерөнхий сайд аа?
Тэрээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг Засгийн газар боловсруулж дууссан, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ гэлээ. УИХ хаврын ээлжит чуулганы төгсгөлд баталсан 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өнөөгийн хууль зүйн орчинд нийцсэн гэрээ байгуулах үүрэг өгч, эрх олгосон. Ерөнхий сайдын энэ үг УИХ-ын тогтоолыг мартсан, эсвэл мэдэн будилж байгаа ч юм шиг. Өмнөх нийгмийн үед "социализм" гэдэг хэн ч юу гэдгийг нь ойлгож мэддэггүй "сайн сайхан" зүйлийг учир утгыг нь мэдэхгүй хэрнээ өчүүхэн ч хир буртаг халдаалгүйгээр цээжээрээ хамгаалдаг байсан гэнэн цайлган, өрөвдмөөр үйлдлийг санагдуулах мэт.
Ерөнхий сайд С.Баяр улсынхаа байр суурийг бус "Рио тинто", "Айвенхоу Майнз" компанийн байр суурийг илэрхийлээд байгаа юу гэж ойлгох вэ? Хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй байгуулж, Оюутолгойн ордыг ашиглаж эхлэх хугацааг наашлуулах ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч энэ нь төрийн гурван өндөрлөгийнх нь нэг гадаадын хөрөнгө оруулагч компанийн байр суурийг илэрхийлээд, тэдэнтэй нийлж, УИХ-ын гишүүдээ загнаж зандраад сууж байх ёстой гэсэн үг арай ч биш байлтай.
"Рио тинто", "Айвенхоу майнз" компанийн захидалд авах, гээхийн ухаанаар хандъя гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ. УИХ-ын Тамгын газар захидлын утга санааг Монгол Улсын төрийг доромжилсон зохисгүй үйлдэл хэмээсэн хариу өгсөн. Засгийн газар УИХ-аас тогтоосон хуулийн хүрээнд ажиллах ёстой.  Засгийн газрын тэргүүн С.Баяр ямар учраас ийнхүү УИХ-ын 74 гишүүнээс том толгойлон гадаадын хувийн компанид хөл алдана вэ?

Б.Жавзмаа

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ЭХ ОРОНЧ ЭНЭ ХУЛГАЙЧЫН ХИЙСЭН БҮХНИЙ ТӨЛӨӨ ҮХСЭН ХОЙНО НЬ ҮР ХҮҮХДҮҮД УДАМ УГСААГ НЬ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ХҮН ХАРАХ НҮҮРГҮЙ БОЛТОЛ НЬ ХАА БАЙГАА ГАЗАР НЬ ОЛОНД МЭДЭЭЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ӨМХИЙ БАЯРЫН ҮХСЭН ТОЛГОЙ ДЭЭР НЬ ШЭЭЖ МОНГОЛ НУТГААС ХАМААРАЛТАЙ БОЛГОНЫГ НЬ УСТГАЖ ҮГҮЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛ
IP:202.179.25.186  2018-01-04 10:55:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.