ХУ намынхан байшингаа нураах гэж зовж байна

2009/08/13
Share |
Хүмүүс:
ХУ намынхан байшингаа нураах гэж зовж байна

Долоон сарын нэгний үймээний хэргийн ул мөр болон үлдсэн МАХН-ын шатсан байрыг нураах ажил арав гаруй хоног үргэлжилж байна. ОХУ-ын томоохон институтад зураг төслийг нь гаргаж, 1990 онд ашиглалтанд орж байсан тус барилгыг үймээний улмаас 30 хувь нь ашиглах боломжгүй болсон гэсэн шинжээчдийн дүгнэлт гарснаар суурин дээр нь орчин үеийн дээд зэрэглэлийн 11 давхар байшин барихаар болоод байгаа билээ. Гэвч зарим учир мэдэх хүмүүсийн өгүүлж байгаагаар орос ах нарийн шийдлээр улсын төсвөөс багагүй мөнгө гаргаж барьсан хуучин байшингийн карказ, мөн суурь хана чанартай учир заавал буулгах шаардлагагүй, засч янзлаад болох байсан гэх дүгнэлтийг өгсөн байна.

Давхар болгондоо тэрбум тэрбумын хөрөнгө шаардагдсан орчин үеийн шийдэл бүхий МАХН-ын шинэ байрыг барихад нийтдээ 14 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүний тал хувийг нь улсын төсвөөс гаргуулах шийдвэрийг ч ХУ намын эрх баригчид гаргаад амжиж. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ард түмний татварын мөнгөөр намын 100 гаруй ажилчид л суух тансаг зэрэглэлийн харш босгохоор зүдэрч буй ХУ намынхан байшингаа барих хөрөнгө босгохоосоо илүүтэй нураах гэж их л зовж байгаа гэнэ. Учир нь түүнийг нураагч долоон механизм,30 гаруй хүн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд хогийг нь 20 тонны даацтай хорь гаруй машин өглөө үдэшгүй зөөгөөд ч дийлэхгүй байгаа аж.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.