"Харанга" хамтлагийн ахлагч Энхманлай бөө болно

2009/08/13
Share |
Хүмүүс: Ц Энхманлай | 

Сүүлийн үед бөө удган, илээч бариач, үзмэрч зурхайч болох хүмүүс олширчээ. Ялангуяа урлаг соёлын нэртэй одууд бөө удган болох нь ихэсчээ. Хошин шогийн залуу жужигчин Сампил буюу Ц.Ганзоригоор эхлэсэн бөөгийн тодролт “Хулан” тураах клубын захирал Ж.Цолмонгоор үргэлжилсэн. Сүүлд сонсох нь ээ Завханы Батсүх ч тодорсон сурагтай байсан. Хамгийн сүүлд “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай тэнгэрийн зарлигийг хүлээж аван, бөө болох гэж байгаа гэнэ. Эрүүл мэнд нь муудаж, онош нь тодрохгүй байсан Энхманлай мэргэч төлөгчид хандсанд “тэнгэрийн тамга тавигдсан байна. Бөө болохгүй бол амьд байх эсэх чинь эргэлзээтэй” гэж айлджээ. Энэ байдлаа гавьяат Энхманлай туйлын нууцалж байгаа бөгөөд аргалуулах гэж үйлээ үзэж яваа гэсэн.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.