Ахмад дайчид л барилгынхныг "харж үзэх нь"

2009/08/13
Share |
Хүмүүс:
Ахмад дайчид л барилгынхныг

Засгийн газар ахмад дайчдад нэг өрөө байр буюу 35 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн өнгөрсөн оны журамдаа өөрчлөлт оруулжээ. Саяхан Засгийн газрын хуралдаанаар батлагдсан журамд орсон өөрчлөлтөөр “Ахмад дайчдад зөвхөн байр олгоно” хэмээн хатуу зааж өгчээ. Засгийн газраас батласан журамд ахмад дайчдад, төсвийн мөнгөөр худалдаж авч өгөх байрыг тендер зарлан шалгаруулна гэсэн байна. Сонгон шалгаруулалтыг явуулах эрх бүхий газрууд нь Зам, тээвэр, барилга хот байгуулалт, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон Батлан хамгаалах яам аж. Одоогоор тендер зарлах хугацааг албаны хүмүүс тодорхой хэлэхгүй байна. Зүгээр л “Удахгүй” гэдэг ерөнхий үгээр ам таглаж байгаа юм.

Журамд орсон энэхүү өөрчлөлтийг учир мэдэх хүмүүс Х.Баттулга, Т.Ганди нар сүүлийн үед ихээхэн сүжрээд байх болсны цаад учир ил боллоо хэмээн тайлбарлаж байна. Ингэснээр “Женко” Баттулга одоо өөрийн гэсэн компаниудынхаа зарагдахгүй байгаа нэг өрөө байруудыг шахах боломж гарч ирж байгаа гэнэ. Нэг өрөө байр гэдэг нь ямар талбайтай, ямархуу шаардлага хангасан байх вэ гэдэг дээр тэртээ тэргүй дагаж мөрдөх стандарт гэж юм байхгүй. Тиймээс барилгын компаниуд нэг өрөө нэрийн дор юугаа ч шахаж болно гэсэн үг бололтой. Барилгын салбар борлуулалтгүй, хөрөнгө оруулалтгүй болж хэцүү байгаа ч гэсэн нас дээр гарсан хэдэн ахмад дайчдыг өөр сонголттүй, зөвхөн байр л ав хэмээн тулгаж байгаа нь тийм ч хүмүүнлэг шийдвэр биш гэдгийг шүүмжлэх хүн ч цөөнгүй байна. Ахмад дайчдад нэг өрөө байр өгөхөд нийтдээ 63.5 тэрбум төгрөг төсвөөс гаргах юм байна.

Журамд орсон өөр нэгэн өөрчлөлт нь 2008 оны зургадугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлиг гарснаас хойш нас барсан ахмад дайчдын гэр бүл болон өв залгамжлагчдад байр олгохоор болсон явдал. Байр авна гэж хүлээж байгаад нас барсан ахмадуудын ар гэрийнхний зүгээс Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди өнгөрсөн хугацаанд хатуухан үг нэлээд сонсч, хэнд өгч байна вэ гэдэгт нь Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нарын хүмүүс хяналт тавьж байсан.

Ер нь хэл ам тасрахгүй байгаагаас болоод одоо ахмад дайчдад байр олгохдоо 1939,1945 гэх мэтээр оролцсон дайных нь огноог баримтлах аж. Ингэхдээ дотор нь насыг нь харгалзаж үзэхээр болжээ. Тодруулбал, эхэлж дайнд оролцсон хамгийн өндөр настай нь түрүүлж авна гэсэн үг юм.

Ахмад дайчдад буцалтгүй тусламж олгох Засгийн газрын тогтоол анх 2008 оны долдугаар сарын 14-нд гарсан. Үүнээс хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд ердөө 95 ахмад дайчин буцалтгүй тусламжид хамрагджээ. Тэдний 20 нь орон сууц авсан бол үлдсэн нь нэг өрөө сууцны үнэтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө буюу 35 сая төгрөг авчээ.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны мэдээгээр, одоо байр авахаар хүлээж байгаа 1800 гаруй хүний жагсаалт байгаа аж. Эдгээр ахмадууд энэ ондоо багтаад бүгд байртай болно гэдэг бүтэхгүй. Одоо байгаа батлагдсан төсөв нь 600 гаруй байр авахад л хүрэлцэх юм байна.

Дүүргүүдийн хөдөлмөр халамжийн газар зарим ахмад дайчныг та өмнө нь улсаас байр авч байсан тул өгөхгүй юм гэсэн хариу өгсөн тохиолдол өнгөрсөн нэг жилийн хугацаанд цөөн бус удаа гарчэз. Өдгөө нас сүүдэр 80-аас дээш гарсан ахмадууд туулсан амьдралаа огт орон гэргүйгээр өнгөрөөгөөгүй нь лавтай. Тиймээс дунд шатанд гарч байгаа энэ мэт нугалааг арилгахын тулд сая журамд “Энхийн бүтээн байгуулалтын үед улс орондоо хөдөлмөрлөж байхдаа орон сууц авсан ахмад дайчид буцалтгүй тусламжид хамруулна” гэж оруулжээ.

Д.Ариун /Улаанбаатарын сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Wuzchycq , https://xifigardmarg.bandcamp. com/album/how-to-stay-in-love- forever how_to_stay_in_love_forever, https://leigionighra.bandcamp. com/album/how-to-center-a-tabl e-cell-in-css how_to_center_a_table_cell_in_ css, https://callubecar.bandcamp.co m/album/mate-10-pro-vs-p20-pro mate_10_pro_vs_p20_pro,
IP:185.89.101.30  2018-12-14 08:13:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.