Симба Батаа "Зөв буувал зөөлөн хорвоо" нэртэй кино бүтээж байгаа аж

2009/08/13
Share |
Хүмүүс:
Симба Батаа

Нэгэн үе газар тариаланд хүч үзэж байсанаа удалгүй УИХ-д хүч үзэн парламентад орж ирсэн “Симба” Батаа эрхэм гишүүн байхаа больсоноос хойш буюу 2008 оноос хойш Ингэттолгойн САА руугаа яваад сураг алдарсан билээ. Тэгвэл саяханаас мань эр мөнгө босгодог шинэ бизнес болоод буй кино урлагт хүч үзэхээр шийдэж эхэлсэн сурагтай. Энэ жил манай улсад газар тариалангийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Үүнтэй уялдуулан “Симба” группийн захирал Ц.Батаа 150 сая төгрөг хувиасаа гаргаж “Зөв явбал зөөлөн хорвоо” нэртэй уран сайхны киног спонсорлохоор болжээ. Дашрамд дурдахад “Симба” Батаа 1980-аад онд кино найруулагч явсан гэж байна шүү. Атрын 3-р аяныг зохион явуулсан нь тариаланчдын аж амьдралд хэрхэн эерэгээр нөлөөлж буйг харуулсан уг киноноос хүн ургуулсан зүйлээ хурааж авахын тулд ямар их хөлс нулимс зовлон жаргал гаргадагийг харж болох юм байх.

Энэ оны 11-р сард нээлтээ хийхээр Ингэттолгойн САА-д зураг авалтандаа ороод буй уг кино үзэгчдээс үнэлгээ авч чадвал яваандаа засгийн газрын зүгээс ч дэмжлэг хүлээсэн сурталчилгааны бүтээл болж мэдэх юм. Харин уг киноны нэрийг андуу ташаа сонссон хүмүүс “Симба” Батаа “Зөв буувал зөөлөн хорвоо” нэртэй кино бүтээж байна гэнэ. Нээрээ тэр нөхөр чинь УИХ-ын гишүүн байхдаа “Ми-8” нисдэг тэргээр үнэг хөөж яваад жалганд ойчиж азаар амьд үлдээд зөөлөн буулт хийсэн гэж ярьж байсан шүү дээ. “Ми-8”-тай яаж онхолдсон тухайгаа үзүүлэх гэж кино хийж байгаа юм байна л даа. Нээрээ ч зөв буувал зөөлөн хорвоо гэдгийг өөрийнхөө биеэр үнэхээр харуулсан шүү. Даанч улсын өмч болсон 10 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй нисдэг тэргийг яйран болгоод хаячихсан даа. Түүнийгээ хэрхэн яаж төлж барагдуулсан, гэм шийтгэл хүлээсэн эсэхээ кинондоо дурдах болов уу” хэмээн хэрэгт дурлаж байгаа юмсанж. Нээрээ л мань хүн цаашдаа кино урлагт хүчээ үзэхээр шийдсэн бол “Ми-8” хөлөглөн хэрхэн яаж үнэг авласан талаараа бүрэн хэмжээний инээдмийн кино хийвэл хүмүүс ёстой хуйлраад үзэх байх шүү.

Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.