Багануурын хорихын төлөөлөгч ялтныхаа эхнэрийг хүчиндэхийг завджээ

2009/08/13
Share |
Хүмүүс:
Багануурын хорихын төлөөлөгч ялтныхаа эхнэрийг хүчиндэхийг завджээ

Ял эдэлж байгаа ах , нөхөр хоёроо эргэхээр очсон бүсгүйг хорих ангийн төлөөлөгч, ахлах дэслэгч н.Төмөр-Очир "Янхан" хэмээн доромжилж,  хүчирхийлэхийг завджээ. Энэ хэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангид гарчээ.Хохирогч Н-тэй ярилцлаа.Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Танд юу тохиолдсоныг яриач?
-Энэ сарын 7-нд би Багануурын хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа ах Л, нөхөр З нарыг эргэхээр очсон юм. Гэтэл тоо бүртгэгч н.Энхжин, н.Дэнсмаа нар намайг нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулаагүй гэдгээр шалтаглаж "Чи З-ийн эхнэр биш янхан, биеэ үнэлэгч хүүхэн" хэмээн доромжилсон. Нөхөр бид хоёр зургаан настай хүүхэдтэй юм шүү дээ. Би тэдний доромжлолыг тэсч байгаад төлөөлөгч, ахлах дэслэгч н.Төмөр-Очиртой уулзаж "Нөхөртэйгөө уулзмаар байна" гэдгээ хэлсэн юм.Тэр надад 15 минут уулзахыг зөвшөөрсөн.

Тэгээд нөхөртэйгөө уулзчихаад гараад иртэл н.Төмөр-Очир "Яасан уулзсан уу" гэхээр нь "Уулзлаа, баярлалаа" гэж би хэлсэн. Тэр надаас "Дахиад уулзмаар байна уу" гэлээ. Би  "Уулзмаар л байна" гэтэл тэр орой 22:00 цагийн үед манай өрөөнд ороод ирээрэй гэсэн. "21 цагийн үед ирж болох болов уу" гэтэл "Болно" гэлээ.

Дараа нь ахтайгаа уулзаад сууж байтал н.Төмөр-Очир намайг хүнээр дуудуулсан. Өрөөнд нь ороход 21:00 цаг болж байв. Тэр өрөөгөө цэвэрлүүлж байсан ялтныг хөөж гаргаад араас нь хаалгаа хаах шиг болсон юм. Тэгэхдээ хаалгаа түгжчихсэн юм билээ. Тэгээд надаас манай нөхрийн талаар асууж байснаа "Ийшээ суу" гээд хажуудаа суулгах гэсэн.

Би  дургүйцэж "Гарлаа" гэхэд тэр өрөөнийхөө гэрлийг унтраагаад "Надтай өнөө шөнийг өнгөрөө" гээд дайрч  хувцсыг маань урж, тасдсан. "Би чиний нэрийг мэдээд яахав, Чи ч миний нэрийг мэдээд яахав" гэснээ бэлэг эрхтэнээ гаргаад намайг "Хөх" гээд байсан. Намайг эсэргүүцэхэд "Чи надаар хийлгэхгүй юм бол миний бэлэг эрхтэнийг хөхчихөөд яв" гэсэн. "Үгүй ээ, би нөхөртэйгөө уулзах гэсэн юм шүү дээ" гэхэд "Тийм юм байхгүй ээ, өнөө шөнийг чи надтай өнгөрөө. Чи янхан биз дээ. Хоёулаа өнөөдөр энд хоночихъё" гээд дайрсан.

-Та тэгээд яаж тэр хүний гараас мултарсан юм бэ?
-Сүүлдээ би уйлаад гуйсан. Тэгтэл тэр "Нэг болзолтой. Чи намайг ингэсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү" гээд гаргасан. Би ах дээрээ гүйж ороод болсон бүх зүйлийг ярьсан. Урьд нь бас намайг нөхөртэйгөө уулзах гээд очиход тэд гэрлэлтийн батлагаа байхгүй гээд уулзуулаагүй. "Дараа ирэхдээ тодорхойлолт авч ирвэл уулзуулна" гэсэн юм. Тэгээд сая тодорхойлолтоо аваад очсон чинь ийм зүйл болчихлоо.

-Шүүх, цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл гаргасан.  Тэнд  нь дандаа  н.Төмөр-Очирын таньдаг хүмүүс байх юм. Өргөдлөө бичээд өгсөн чинь хариу өгөхгүй таг болчихлоо. Байцаалт ч аваагүй. Хууль сахиулах байгууллагын ажилтан ийм бузар зүйл хийж байхад бусад хүмүүс яах юм бэ.Үнэхээр гомдолтой байна. Хорих ангийн жижүүр эмэгтэй  над руу утсаар яриад "Чи өргөдлөө татахгүй юу, ахыг чинь дарамтлаад байна" гэсэн.

-Яаж дарамталсан юм бол?
-Үүднийх нь тоо бүртгэгчийн ярьснаар н.Төмөр-Очир манай ах дээр гаднаас таньдаг хүмүүсээ авч очоод "Тэр дүүгээ өргөдөл гомдол гэж явахыг нь болиул, утсаар ярьж хэл" гээд ахыг маань дарамталж, зодоод байгаа гэнэ лээ.Бас "Дүүдээ хэлж болиулахгүй бол ялыг чинь нэмнэ" гээд байгаа гэсэн. Ах маань бүр арга нь тасарч таньдаг хүнээрээ "Би одоо энэ хүнд зодуулаад, дээрээс нь ял нэмүүлнэ гэж бодохоор өөрийгөө хутгалаад алчихмаар байна.Манай дүүг боль гээд хэлээд өгөөч" гэсэн байгаа юм.

-Нөхөр чинь энэ талаар мэдэгдсэн үү?
-Ах маргааш нь нөхөрт хэлсэн байна лээ. Нөхөр маань энэ тухай сонсоод өлсгөлөн зарлаж байгаа гэсэн. Өлсгөлөн зарласан хүн өөрөө хүсээгүй л бол хүн оруулахыг хориглодог юм билээ. Нөхөр болохоор тэр гаднаас ах дээр ирж байгаа хүмүүстэй нь уулзахгүй гээд явуулсан гэнэ лээ.  Өлсгөлөн зарлана гээд хорих ангийнхаа даргатай  уулзсан чинь "Яах гээд байгаа юм бэ? Учраа олцогоо" гэсэн гэнэ лээ. Бараг л "Тохирчихъё" гэж хэлсэн байгаа юм.

-Та хорих ангийн даргад нь энэ талаар мэдэгдсэн үү?
-Дарга нь над руу утсаар яриад "Уучлаарай, манай ажилтан муухай зүйл хийсэн байна" гэсэн. Тэгэхээр нь би "Танай ажилтан ингэх ёстой юм уу.Ер нь ингээд сурчихсан юм уу" гэж хэлсэн.Ахыг маань өөр хорих ангид хуваарилах, аль эсвэл н.Төмөр-Очирыг ажлаас халахыг би өргөдөлдөө хүссэн байгаа.

Ч.Энхбат /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Lkhag aa Shorongiin yaltaniig ehneriig oroldood sainaa uzehguidee ym uzeegui batsaan bgaa biz shartai gar bol alj bj salna ahvv
IP:202.21.106.138  2018-06-30 19:55:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.