Э.Бат-Үүл дээр "цэргийн эргэлт хийе" гэж ирээд зад загнуулаад гарсан хүн хэн бэ?

2009/08/14
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
Э.Бат-Үүл дээр

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвшсэн бол эдүгээ Монгол улсын төрийн тэргүүний сэнтийд найдвартай заларч байх байсан “Буурал” Э.Бат-Үүлийг ард түмэн шударга зарчимч нэгэн хэмээн үнэлдэг билээ. Үнэнч шударга улс төрчдийн жагсаалтанд ийнхүү дээгүүр бичигдээд байгаа Э.Бат-Үүл маань саяхан нэгэн ярилцлагадаа өнгөрсөн жилийн 7-р сарын нэгний үймээний дараа Монгол улсад цуст мөргөлдөөн гарахад ойрхон байсаныг гэрчилсэн зүйлийг өгүүлжээ. 7-р сарын нэгний үймээний дараа Э.Бат-Үүл дээр хэсэг хүмүүс ирж “Цэргийн эргэлт хийе. Хүчирхийлэлийн аргаар хувьсгал хийе” хэмээн ятгаж байсан юм байна. Харин монголчууд хоорондоо хагаралдах вий гэхээс айж явдаг эх оронч үзэлтэй Бат-Үүл хариуд нь “Хэрвээ та нар тэгэх юм бол би та нарын эсрэг хүч хэрэглэх төрийн бүх арга хэмжээ авахыг уриална шүү” гэж зад эсэргүүцээд гаргаж байсан юм байх.

Бат-Үүлийн энэ ярианаас үзэхэд өнгөрсөн жилийн долоон сарын нэгний үйл явдал Монгол улсыг маань чухамхүү ямархуу аюулын ирмэг дээр аваачсаныг харуулж байгаа юм. Хэрвээ цэргийн эргэлт хийнэ хэмээн армийн тал хагас нь босч зэвсэгт тэмцэл, цуст хүчирхийлэл эхэлсэн бол манайд иргэний дайн шууд дэгдэх байлаа. Бид өнөөдөр юун ашигт малтмалын ордын гэрээн дээр гэдийн эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг хэмээн сууж байх, харин ч иргэний дайнд туйлдаад улс оронд маань энхийг сахиулах нэрийдлээр гадны цэргүүд ороод ирчихсэн газрын баялагийг маань шавхагдаж дуустал нь гарахааргүй тухлаад цэргийн хотхоноо байгуулчихсан байх байжээ.

Тухайн үед Бат-Үүлд загнуулан улаан нүүрэн дундуураа алгадуулаад гарч явсан ухвар мөчид хүмүүс өнөөдөр төрийн өндөр албан тушаалд оччихсон сууж байж ч мэдэх л юм. Ялангуяа цэргийн эргэлт хийх санал тавьж байсан хүмүүс жанжин штабын томоохон албанд очсон ч юм бил үү хэн мэдлээ. Энэ бүхнийг Бат-Үүл л сайн мэдэж байгаа байх даа. Улс орныхоо хэтийн хувь заяаг боддоггүй, юу ч хийхээс буцахгүй тиймэрхүү хүмүүсийг ер нь аюулгүй албаныхан эртнээс Бат-Үүлээр заалган авч хараа хяналтандаа байлгавал зүйтэй юм шиг санагдаж байгаа юм. Монголчуудыг хагалан бутаргахыг хүссэн хэн боловч тийм л хүмүүсийг хамгийн түрүүнд ашиглана шүү дээ.

/Ноцтой мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
valentinstagsgeschenke fur manner ”You can definitely see your enthusiasm in the work you write. The world hopes for more passionate writers like you who aren�t afraid to say how they believe. Always go after your heart.”
IP:205.204.83.202  2015-09-28 17:36:48
geschenkideen manner ”Thanks for the free info, good blog and I will be back again. Just thought I would let you know.”
IP:205.204.83.202  2015-09-28 17:37:31
mgjpwwwqzn L1wSK8abscvxojbtdn, [url=http://soquoowhszcz.com/] soquoowhszcz[/url], [link=http://idwlwrvmlrxz.com/ ]idwlwrvmlrxz[/link], http://swcgwpixcjfb.com/
IP:46.161.9.32  2016-05-25 08:44:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.