Түвдээс ирсэн лам болгон өөрийгөө ренбүүчи гээд байгаа нь хачирхалтай

2009/08/14
Share |
Хүмүүс:
Түвдээс ирсэн лам болгон өөрийгөө ренбүүчи гээд байгаа нь хачирхалтай

Монгол улс удахгүй Түвдтэй нэгдэх үү эсвэл Түвд гэдэг үндэстэн газар нутгаа Хятадад орхиод Монгол улсад ирж амьдрахаар шийдээ юу. Ингэж асуухаас өөр аргагүй үйл явдлууд сүүлийн үед манай улсад их гарч байна. Учир нь Түвдийн ренбүүчи нар манай орныг хэдэн арваараа зорин ирж сүсэгтэн олонд маань ном айлдаж адис хүртээн буян үйлддэг болжээ. Түвдийн алдартай хувилгаан лам Дандар лхаарамба ренбүүчийн хойд дүр Янсий Догчил ренбүүчийг Монголоос тодруулсан бол саяхан Ажаа гэгээнтэн хэмээн авгайлдаг нэгэн ренбүүчий ирсэнийг Монгол улсын төрийн түшээд хүртэл булаацалдан гэртээ залж аваачин ном айлдуулсан байна.

Мөн түүнтэй зэрэгцэн Лувсан ренбүүчи хэмээх номтой нэгэн ламтан ирсэнийг сүсэгтэн олон ч дагаж хошуураад сүйд майд. Түвдээс ирсэн лам болгон л ренбүүчи гэсэн цолтой тууж явдаг нь гайхмаар. Ер нь ингэхэд Түвдийн том том ренбүүчи нар яагаад ийнхүү эх болсон Монгол орныг маань гэнэт өөрийн Лхас шиг санаж зүтгэн ирээд ном буянаа хайр гамгүй айлддаг болов оо. Арай Гандантэгчинлэн хийдийг Ботала хийдтэй Чойжамц хамбыг Далай ламтай андуурмааргүй л юм. Тэдний ийнхүү Монгол руу хошуурах болсон шалтгаан нь Түвдэд цаашдаа ХКН-ын удирдлага заавар доор Буддын шашин үнэн мөн чанараараа оршин тогтох нь бэрх болсонтой холбоотой аж. Мөн Түвдийн шашны загварыг бараг л ялгахын аргагүй хуулбарласан ламын шашин манайд оршиж байгаа учраас ийнхүү яваандаа түвд үндэстэн нүүдэллэн ирэх хөрс сууриа бэлдэхийн тулд наашаа зүглэдэг болсон гэнэ.

Ялангуяа Энэтхэгийн Дармасалад оршин буй Түвдийн дүрвэгсэдийн засгийн газарт сүүлийн үед Энэтхэг улс маш их дарамт шахалт үзүүлдэг болсон учраас 14-р Далай ламыг таалал төгссөний дараа хойд дүр 15-р Далай ламыг Монгол улсаас тодруулах төлөвлөгөө аль хэдийнээ зохиогдсон сурагтай. Үүний эх суурийг тавих зорилгоор саяхан Түвдийн мэргэн хувилгаан Дандар лхаарамба ренбүүчигийн хойд дүрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Яармагт амьдардаг эгэл жирийн айлын хүүгээр тодруулсан юм байх. 15-р Далай ламын хойд дүр Монголоос тодорч орхивол мэдээж Түвд болон Энэтхэг мөн бусад улс оронд амьдарч байгаа түвдүүд бүгд манай улс руу нүүдэллэн ирэх нь тодорхой. Харин ирсэн хойноо хүн бүхэн өөрийгөө ренбүүчи гэж нэрлээд нэг нэг сүм хийд байгуулан мухар сүсэгт монголчуудаа мунхруулаад суучих вий дээ.

Учир нь өнөөдөр лам нарын маань дүнгэнэтэл уншдаг бидний үл мэдэх тангад ном нь тэдний төрөлх хэл шүү дээ. Ийнхүү ирээдүйд түвд монгол холилдсон эрлийз үндэстэн бий болох нөхцөлийг бүрдүүлэхээр том том номтой ренбүүчи нар манай улсыг бөөн бөөнөөрөө зорьдог болсон нь алсдаа хир зэрэг өлзийтэй юм бол доо.

/Ноцтой мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.