"Харийн залуу" гэдэг ганцхан дуутай Соко 2 дахь цомгоо гаргажээ

2009/08/14
Share |
Хүмүүс: Солонго | 

Анх гарч ирэхдээ л "Харийн залуу" хэмээх цоглог дуу дуулж олны хараанд өртсөн эвлэгхэн хоолойтой дуучин бол Соко байлаа. Ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач гэгчээр ганцхан “Харийн залуу” дуугаа 4 жил дуулсан Соко хоёр дахь цомгоо гаргаж байгаа гэнэ. Тэгэхээрээ өмнө нь нэг цомог гаргасан болох гээд байнаа даа. Ямар ч нэртэй ямар ч цомог гаргасан юм бэ бүү мэд гэх хүмүүс олон байдаг юм билээ. Гавьтай уран бүтээл гэх юм байхгүй болохоор фэнүүд гэж ч бараг байдаггүй Соко тун удахгүй хоёр дахь цомгоо гаргачихаад уран бүтээлдээ ханцуй шамлан орох юм гэсэн. Тэр ч бүү хэл Хятад, Сингапур зэрэг гадаад орнуудаар хүртэл тоглолт зохион байгуулж, ёстой л бужигнуулж өгөх сурагтай. Ийнхүү ганц дуутай Соко олон дуутай болж, амь орж эхэллээ.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.