Доктор С.Авирмэд: С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар Оюутолгойг наймаалцаж Чадахгүй

2009/08/14
Share |
Хүмүүс:
Доктор С.Авирмэд: С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар Оюутолгойг наймаалцаж Чадахгүй

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар МУИС-ийн багш, доктор С.Авирмэдтэй ярилцлаа.

-”Айвенхоу майнз”-тай гэрээ хэлэлцээ хийж буй Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар мэдээлэл хийсэн. Тэр тухай та мэдэж байгаа биз дээ?
-С.Баярцогт сайдын хийсэн мэдээллийг зурагтаар сонссон, сэтгүүлчдийн дамжуулж буй мэдээллийг авсан.

-Тэд Монгол Улсын хуульд нийцүүлж, УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу хэлэлцээг амжилттай хийж байгаа гэж ярьсан. Та хэлэлцээний талаар ямар дүгнэлт өгч байна вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт маш ойлгомжтой үүрэг өгсөн. Татварын ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй. Монголын талын эзэмших хувийг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа өсгөх зэрэг заалт тог-тоолд орсон. Энэ бол Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, аятайхан тогтоол болсон. Тогтоол баталснаас хойш долоохон хоногийн дараа “Айвенхоу майнз”-ынхан долдугаар сарын 28-нд ирсэн.

Тэгээд долоо хоног орчим хэлэлцээд л сайн гэрээ боллоо гэж тайлбарлах юм. 100 гаруй хуудас гэрээний төслийг хөрөнгө оруулагчид боловсруулсан учраас тэдний эрх ашигт нийцсэн нь мэдээж. Тэдэнд таатай нөхцлийг бүрдүүлсэн, монголчуудад ашигтай ганц ч заалт байхгүй тийм л гэрээ. Ийм гэрээг хэдэн сар, жилээр хийдэг. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдъя. Манайхтай адил буурай хөгжилтэй Киргиз улс алтны том ордоо ашиглах тухай гэрээг 2004 оноос хойш хэлэлцэж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Их хурал нь баталгаажуулсан.

Ордынхоо бүх орлогын 34 хувийг ашиг хэлбэрээр авах гэрээ хийж чадсан. Тэд ингэж чадсанаараа Монголд сургамж болсон. Манайх “Бороо гоулд”-тай гэрээ хийгээд 50 тонн алтныхаа долоохон хувийг аваад бусдыг нь алдсан биз дээ.

-Ямар үндэслэлээр та ингэж хэлж байна вэ. Монголын эрх ашигт нийцэж чадаагүйг юугаар нотолж болох вэ?
-Оюутолгойн гэрээг баталснаар бидэнд юу ногдох вэ, иргэд ямар хувь хүртэх вэ гэдэг л гол асуудал. 28.6 тэрбум ам.долларыг Монголд ногдоно гэж тооцсон өмнөх тооцоо одоо ч хэвээрээ л байна. Миний тооцож байгаагаар 70-80 жил ашиглахад Монголд орох нийт ашиг нь 29 тэрбум ам.доллар юм байна. Энэ 70-80 жилийн ашиг бидэнд сонирхолтой биш байна. Жил бүр Монголд ирэх ашиг нь чухал.

Жил бүрийн ашгийг нь тооцвол 300 гаруй сая ам.долларын ашиг байх нь. Өнөөх баабартангуудын хэлдэг өдөрт нэг сая ам.долларын ашиг алдаж байна аа гэдэг нь энэ дээ. Өдөрт нэг сая ам.доллар гэдэг их мөнгө мэт боловч 2.6  сая хүнтэй харьцуулбал юу ч биш. Ийм ашгийг Монголын нэг үйлдвэр жил бүр улсын төсөвт өгч байгаа. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр. Тус үйлдвэр зэсийн үнэ дээд цэгт хүрсэн үед улсын төсөвт 800 сая ам.доллар өгч байсан. Гэтэл Оюутолгойд жилд 300 сая ам.доллар олох тухай ярьж байгаа шүү дээ.

Тэгвэл “Эрдэнэт”, Оюутолгой хоёрыг харьцуулаад үзье. Оюутолгой бол “Эрдэнэт”-ээс 4-6 дахин илүү нөөцтэй, 4-5 дахин илүү бүтээгдэхүүн гаргана. Тэгэ-хээр үр ашиг нь ч мөн хэмжээгээр их байх ёстой биз. “Эрдэнэт”-ийн хэмжээний үр ашгийг өгнө гэдэг туйлын хангалтгүй. “Эрдэнэт” үйлдвэр зарим үед өдөрт 2-3 сая ам.долларын ашиг өгдөг юм. Оюутолгойгоос бид дор хаяж өдөрт гурван сая ам.долларын ашиг авахгүй бол ийм үйлдвэр байгуулаад хэрэггүй. Бид байгалийн баялгаа цөлмүүлээд дуусна.

Яг “Бороо гоулд”-ын гэрээ давтагдана гэсэн үг. Ийм гэрээг ашигтай, дэвшилттэй боллоо гэж болохгүй. УИХ-аа тулгаад л, ард түмнээ төөрөгдүүлээд л өнгөн засал хийсэн байгаа юм. Монгол төрийн бодлогоор хийсэн, монголчуудын ашигт нийцсэн гэрээ биш. Харамсалтай байна. Манай Засгийн газар харийн компанийн боловсруулсан англи хувилбараар гэрээ хийх гэж байна. Энд монгол ухаан, монгол тооцоо алга.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг зөвхөн “Эрдэнэт”-ээс авдаг гэдэг. Татварыг 2011 оноос хүчингүй болгохоор өөрчилж байна. Үүнийг Сангийн сайд улсын төсөвт өгдөг зүйлээ өгсөн, одоо шаардлагагүй мэтээр тайлбарласан. “Эрдэнэт”-ээс, Оюутолгойгоос 68 хувийн татвар авахгүй бол манай улсын эдийн засагт хэр алдагдал учрах вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолоор хуулийн хүрээнд, татварын орчинд нийцсэн гэрээ хий гэсэн хатуу даалгавар өгсөн байхад яагаад 68 хувиар оролдоод байгаа юм бол. Сангийн сайд тэр үгээ ямар зоригтой хэлж байна аа. Бид юуны хүчинд өнөөг хүртэл амьдарч, оршин тогтносон билээ. “Эрдэнэт”-ийн ашиг л шүү дээ. Манай улсын төсвийн 70 хувийг “Эрдэнэт”-ээс бүрдүүлдэг гэж би сонссон. Түүний нэлээд нь 68 хувийн татвараар орж ирдэг. Тэгэхээр энэ татварыг тэглэчихвэл манай улсын эдийн засагт аюул занал учруулах байх. Яагаад нэг компанийн эрх ашигт нийцүүлж өөрчлөх гэж байгааг би ойлгохгүй байна. Гэнэтийн ашгийн татвар зөв үү, буруу юу гэдэг өөр асуудал. Хувь хэмжээг нь багасгахын оронд огт байхгүй болгоно гэдэг гэмт үйлдэл. Тэр татвараар орж ирдэг мөнгийг хаанаас, юунаас нөхөх гэж байгаа юм бол.

-Таван тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтыг дөрөв болгож бууруулсан гэсэн. Ингэснээр манай улсад ямар эерэг бөгөөд  сөрөг талтай вэ?
-Гадна талаас нь харахад хөрөнгө оруулалт нь 5-6 тэрбум ам.доллар юм шиг хаваржингаа ярьсан. Энэ нь хаана ч баталгаажуулсан эдийн засгийн үндэслэл биш. Миний тооцоогоор анхны хөрөнгө оруулалт 3.5 тэрбумаас хэтрэхгүй. Энэ зөв гэдгийг Сангийн сайдын мэдээлэл нотолчих шиг боллоо. Цорын ганц дэвшил нь энэ л дээ. Бид Эрээний зах дээр наймаа хийж байгаа биш дээ. Жил тутамд хөрөнгө нь өөрчлөгддөг хар захын наймаа яваад байгаа юм.

Үндсэндээ энэ наймаа мөн үү гэвэл мөн. Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх сайд нар энэ наймааг хийж чадахгүй. Алт ухаж хөрс, шороо хөдөлгөж үзээгүй, уурхайд орж хүрз лоотуу бариагүй, ОХУ-д Хятад судлалаар сургууль төгссөн Д.Зоригт уул уурхайн мэргэжлийн наймаа хийж чадахгүй. С.Баярцогт  бүр чадахгүй. Л.Гансүхийг ёстой мэдэхгүй, УИХ-ын гишүүн л байх. Ийм хүмүүс үндэс-тэн дамнасан том корпорацийн 30-40 жилийн ажлын туршлагатай, олон улсын худалдаа наймааны туршлагатай, Африк, Латин Америкийн орнуудыг цөлөмсөн аварга том акулуудтай наймаа хийнэ гэж байхгүй.

-Урьдчилгаа төлбөрийг 125 сая ам.доллар байсныг 250 болгож хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Үүнийг манай улс хүүтэй зээлж авна. Мөнгөний хэмжээ өсч байгаа ч эргээд төлөхөд эдийн засагт дарамт болох уу?
-Хүүтэй зээл учраас мэдээж дарамттай. Дэлхийн шилдэг банкуудын жилийн хүү 3-5 хувь байдаг. Харин бидэнд 12 хувийн хүү тулгасан шүү дээ. Дараа нь долоон хувь боллоо. Энэ 125 эсвэл 250 сая ам.доллар хэнд ч хэрэггүй. Наймаагаа сайн хийж чадвал хүнээс худалдаж авахын хэрэг байхгүй. дэлхийн хэмжээний том ордыг наймаалцах орчин бүрдээгүй байна. Хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. Ашигт малтмалын тухай хууль нь дэндүү дампуу.

Тус хуулийн 5.5-д Оюутолгойг “Айвенхоу майнз”-ийн өмч, тэдний өмч учраас Монгол Улс 34 хүртэл хувийг л авах боломжтой гэсэн муухай хар заалт хийж өгсөн. Гэрээ хийхэд алдаатай зүйл нь энэ хуулийн заалт. Хуулийг өөрчилье гэвч сүүлийн хэдэн жил томчууд хөдлөөгүй. Гадаад, дотоодын луйварчин компаниудын эрх ашигт нийцсэн заалт учраас өөрчилж өгдөггүй юм. Оюутолгойг ашиглах монгол тоцоо, монгол ухаан, монгол бодлого байхгүй учраас гадаадынхны аманд орчихоод байна.

-Гэрээ хийхийн тулд дөрвөн хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Усны тухай хуулийг өөрчлөх гэж байгаа нь усны төлбөрөөс хөрөнгө оруулагчдыг чөлөөлөх гэж байна гэсэн хардлага бий. Ингэхээр хуульд нийцүүлж гэрээ хийхийг үүрэгдсэн УИХ-ын 57 ду-гаар тогтоолыг зөрчих үү?
-Тийм. Хуульд нийцүүлж гэрээ хийх байтал гэрээнд нийцүүлж хуулиа өөрчлөх гэнэ үү. Би ч гэсэн Усны тухай хууль, Автозамын тухай хуулийг өөрчлөх гэж байгааг хардаж байна. Оюутолгойн ордыг ашиглах нэг гол нөхцөл бол усны хан-гамж. Асар их ус ашиглана. Монгол Улсын байгалийн баялаг бол ард түмний, төрийн өмч. Гэтэл Усны тухай хуулийг өөрчилж гүний хоолойд байгаа усны нөөцийг “Айвенхоу майнз”-ын өмчлөлд шилжүүүлнэ гэж хардаж байна. Түүнийг Монголын аж ахуйн нэгж эзэмшиж чадахгүйд хүрэх вий.

Ийм л хууль хийж магадгүй. Автозамын тухайд бол хувийн компани 100 гаруй км зам барина гэж ойлгосон. Монголын нутаг дэвсгэрт тавьсан зам мөн л ард түмний, төрийн өмч. Энэ хуулиудын өөрчлөлтийг маш нууц хийж байгаа учраас бид хардаж байна.

Оюутолгойг шуурхай ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэдгийг бүгд дэмжиж байгаа. Гагцхүү ийм хуу-лийн орчинд гадаадынхны эрх ашигт нийцүүлсэн хуулийн дагуу хийж болохгүй. МАХН-ын дарга, Ерөнхий сайд нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гэж шахаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ингэж яарах хэрэггүй.

Бид хэдэн жил хүлээж болсон юм чинь, хэдхэн сар хүлээж чадна. Тийм учраас намрын чуулган хүртэлх хугацаанд дахиж судлаад хууль эрх зүйн орчноо сайтар харах хэрэгтэй байна. Ингээд Монголд өдөрт нэг сая ам.доллар биш гурван сая доллар орж ирэх гэрээ хийх ёстой. Монголын төрийг шахсан хөрөнгө оруулагчдын захидлыг С.Ламбаа, Р.Гончигдорж нар өмгөөлж, хамгаалж байна лээ.

Төрд бүдүүлгээр халдсан захиаг өмгөөлөхийн учир юу вэ. Монгол Улс үсрэнгүй хөгжинө гэсэн үг захидалд байгаа шүү. Тэдний хүссэнээр гээрээ хийвэл Монгол Улс үсрэнгүй хөгжих биш үсрэнгүй мөхнө. Үсрэнгүй хөгжих эдийн засгийн тооцоо-гоо дэлгээд үзүүлбэл би ч дэмжихэд бэлэн байна

М.Ганцэцэг /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dntdlaup yeah fuck another paper Record dress glasses and read the rules - can Botha and fucked, https://www.twitch.tv/events/0 1vLso56QyWESqtwCk2kEg watch_netflix_amazon_prime, https://www.twitch.tv/events/J ayVxqaoSf2-VJVgkfSmtA pp_meaning, https://www.twitch.tv/events/D JuR8bqTTli2Dzn3InyRnA aye_watan_aye_watan_humko_teri _kasam_desh_bhakti_geet, https://www.twitch.tv/events/B vv6bkKnTM2uAdCfdYm24w lost_ssc_certificate_just_and_ birth, https://www.twitch.tv/events/m TkFQAO2QcmcdPsz3oaBRw most_important_general_knowled ge_questions_in_urdu, https://www.twitch.tv/events/e ciS-QBtRa6ZQZrEjtHc4A como_baixar_e_instalar_gta_vic e_city, https://www.twitch.tv/events/h xXMDk3JTNeiS_c2p35tSA film_paling_bikin_baper, https://www.twitch.tv/events/N 5oEJiLJRmaBYXJQ8Pj8Zg electronics_corporation_of_ind ia_ltd_ecil_hyderabad, https://www.twitch.tv/events/v 0hkCNbtRmadWN0tUzykUQ fortnite_play_stretched_on_eve ryday, https://www.twitch.tv/events/k ZMGYzMmRHeUJFsCDbr0ZQ bleu_led_avee_player_templates , https://www.twitch.tv/events/K rlMEGwYQ965oUL8_b905g kvs_admission_2018-19_class_1, https://www.twitch.tv/events/K p0evNhESZq0civq42pcuw ssb_si_asi_hc_recruitment_2018 , https://www.twitch.tv/events/8 quXaWX3SUiJHRa9ug1i1w learn_and_certification_pega_r obotics_architect, https://www.twitch.tv/events/o 3K7mFjoSuq3CI6EJAfqVw in_christ_alone_byu, https://www.twitch.tv/events/9 lMkrp-nR_SGLwCViopUlw gta_modificado_ks_v2_pc_fraco, https://www.twitch.tv/events/w CEFcPIRSTOf3gfC-Ax2bw script_free_fire_1.22.4_hack, https://www.twitch.tv/events/i ZlKdYuCSIyVIKJSdvSFbQ una_ex_mla_mahipal_bhai_and_fa mily_full_movie, https://www.twitch.tv/events/S EXi2UIoTCyCsMkXeRYxqg miui_10_stable_rom_for_poco_f1 , https://www.twitch.tv/events/G OGa9U9gR5WU643HzxntaA download_install_and_configure _android_studio_on_linux, https://www.twitch.tv/events/D QfFc4nFQyOOxXupz93NSg 1st_puc_and_2nd_puc_result_201 8, https://www.twitch.tv/events/D I-mEYKPTQ25-Rdbt508pg into_the_badlands_season_3_epi sode_1, https://www.twitch.tv/events/2 8rc96hiRyC6hC81sxtCKw top_10_websites_to_download_mo vies_in_hindi, https://www.twitch.tv/events/z TkD9iZKQzq0P7XdHFLRQQ hum_apna_nazriya_rakhtay_hain_ lyrics_mp3_download, https://www.twitch.tv/events/D 6h7-RffTfOEBAxwl-KfkQ ghostfire_music_da_intro_downl oad, https://www.twitch.tv/events/w 3pke3IpQ82GXuOdREeKAA install_gom_player_plus_full_d ownload, https://www.twitch.tv/events/2 ubDR-57Qoej5KGnvC4scQ free_digital_planner_bullet_jo urnal_goodnotes, https://www.twitch.tv/events/2 t8_MHx6QGCtZcW6lMHXhQ free_download_gre/toefl/ielts_ preparation_material, https://www.twitch.tv/events/g k9-I9qxTh-TT4scEwFeLg cara_mengaktifkan_idm_yang_tid ak_kompatibel, https://www.twitch.tv/events/2 bPmnjSJR8CUh5G089ircg 75mb_how_download_wwe_2k18, https://www.twitch.tv/events/B qv8ZbPiQoed-yMtomxzeg flash_huawei_cun-l21, https://www.twitch.tv/events/S oxdUkBoTIqifwVaKrCFwA download_and_install_oracle_10 g_for_windows_7, https://www.twitch.tv/events/f wR5Y8jmTdKSGMUaLUXVIQ gta5_epic_apk_android_download _droidpost, https://www.twitch.tv/events/S AmUQM8bTDGio8tpgk-Ekg karma_kuhuki_gabo_mandar_ke_ta l_ma_cg_song, https://www.twitch.tv/events/_ bCbxSsCRmKTTEw3a4PXsA do_you_know_da_wae_gif, https://www.twitch.tv/events/F qQRZQRBS7OpslQleMVbTw tarot_reading_for_your_divine_ masculine, https://www.twitch.tv/events/r TtMyP8XQJKZLaO9J5GbTA tutorial_rust_ahk_recoil, https://www.twitch.tv/events/p x4asm6-ThCyilzVH6cNjg download_movies_music_videos_2 017, https://www.twitch.tv/events/j Z-9PWXpSTWRVF6rGwtK_w download_pokemon_games_in_pc, https://www.twitch.tv/events/l BWRQ94RSECsbr-7BsnRCQ watch_free_pay_per_view_ufc_fi ghts, https://www.twitch.tv/events/2 du8V2kJTPKIDS99z_j8iQ good_night_status_for_whatsapp _in_marathi, https://www.twitch.tv/events/w rvIGRmZRlO8N6z7TsCyIA sweet_child_o_mine_solo_songst err, https://www.twitch.tv/events/d OlaiTxlSA6S_UVEKNs0sw hp_245_g5_usb_drivers_download , https://www.twitch.tv/events/T 7xD0YjZSA-FuufDO2WwLA gta_5_mod_menu_ps3_download_fr ee_2018, https://www.twitch.tv/events/u OxeF2cURdGsuyToLGbgwA easily_download_hd_and_new_mov ies_2017, https://www.twitch.tv/events/f l552J6zTiq4BwmnDjMnKA download_real_football_2018_an droid_game,
IP:79.133.106.127  2018-11-06 04:43:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.