Та авлигагүй бүсэд нэвтэрч байна

2009/08/14
Share |
Хүмүүс:
Та авлигагүй бүсэд нэвтэрч байна

Уншмагц л дотор уужруулсан энэ сайхан үг Бостваний нэгэн сайдын өрөөний хананд, мөн хаалганд нь би-чээстэй байдаг аж. Манай яам тамгын газар, төрийн байгууллагууд саяхан “Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө” гээч юмыг Авлигатай тэмцэх газарт хуудас хуудсаар нь ирүүлцгээсэн. Энэ байгууллагууд дээрх таван үгийг алтаар ч болов бичиж тавиад сайд дарга нар нь мөрдлөг болгоосой. Манай улс дэлхий нийтийн авлигын хэмжүүрийн 2009 оны судалгаанд анх удаа хамрагдаж жаран есөн орноос авлигад өртөмхий байдлаараа наян есөн хувьтай гарчээ.

Судалгааны үзүүлэлт “Монгол улсад жижиг авлига их” гэсэн дүгнэлтэд хүргэв. Энэ судалгаагаар манай улсын долоон зуун мянгаад айл өрх ганцхан жилийн дотор гучин есөн тэрбум орчим төгрөгийг үнэ төлбөргүй үйлчилгээ авахын тулд төлчихжээ. Бид авлигын индексийн судалгаанд 180 гаруй улсаас 105 дугаарт бичигддэг, “Авлига ямар ч хяналтгүй улс орон” гэдэг үзүүлэлтийн эзэд юм. Хяналтгүй байна гэдэг нь манай улсын бүх салбар нэгж, бүхий л төвшинд авлига байна гэсэн үг.

Тэр тусмаа эрүүл мэндийн болон боловсролын салбарын авлига нийгэмд хавтгайрсан үзэгдэл болж ху-вирчээ. Зөвхөн боловсролын салбарын авлига гэхэд л дотроо олон төрөл зүйлээр салбарлаж “цэцэглэсэн” байдаг. Сурах бичгийн тендерийн, сургуулиудын барилга, засварын ажлын, дээд боловсролын элсэлтийн, сургалт явуулах тусгай зөвшөөрөл, журмын, тэтгэлэгт хамрагдах төсөл хөтөлбөрүүдийн зэргээс гадна багш суралцагчдын өдөр тутмын харилцаанаас бий болдог дүнгийн, номын шахааны нэртэй авлигууд бий. “Аагий ах” энэ салбарт эзэн суугаад ирэхээр тухайн улсын боловсролын систем доголдож, энэ нь улс орны хөгжилд хамгийн их чөдөр тушаа болдог.

Тийм ч учраас Филиппин зэрэг улс оронд зөвхөн боловсрол дахь авлигаар дагнан бичдэг сэтгүүлчид бий болж, “Боловсрол дахь авлигыг эрэн сурвалжилсан нь” ном борлуулалтаараа тэргүүлж байсан үе бий. Монгол дахь боловсролын салбарт магадлан итгэмжлэл олгох болсон нь бас л нэгэн төрлийн авлигыг хөгжүүлж байна гэсэн хардалт нийгэмд бий. Монгол улсын Боловсролын тухай хууль 1995 онд батлагдаж боловсролын салбарын магадлан итгэмжлэх байгууллагын талаарх эрхзүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын 1997 оны 240 дүгээр тогтоол гарч Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл бий болгон дүрмийг нь баталжээ.

БМИҮЗ нь 1998 онд байгуулагдан дараа жилдээ анхны их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилсэн байна. 2003 онд хоёр дахь магадлан итгэмжлэлээ хийж, сургалтын хөтөлбөрийг мөн магадлан итгэмжлэх болжээ. Дээд боловсролын болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргадаг энэ байгууллага өнгөрсөн хугацаанд наян найман сургууль, арван долоон сургалтын хө-төлбөрийг магадлан итгэмжлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад төрийн болон хувийн хэвшлийн 152 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байгаатай харьцуулбал тавин долоон хувь нь магадлан итгэмжлэгджээ.

Эдгээр сургуулийн тавин нэг нь хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэл авсан байна. “Магад-лаад” (энэ нь утгачилж ойлговол нягталж хянаж, шалгаад “баа бээгүй” болгоод гэсэн үг байх) “итгэмжилдэг” энэ үйл ажиллагаа нь манай улсын боловсролын байгууллагын чанар ийм төвшинд байх ёстой гэсэн стандарт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан юмуу, давуулан биелүүлсэн байгууллагыг өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлан илтгэлд үндэслэн шалгаж, хүлээн зөвшөөрөх процесс. Монгол Улсын боловсролын чанарыг тодорхойлдог, нүүр царай болдог наян найман их дээд сургууль байна гэдэг сайхан хэрэг. Энэ сургуулиуд магадлан итгэмжлэхэд та-вигддаг гол шалгуурууд болох стандартын шаардлага хангасан зориулалт бүхий хичээлийн байр, спортын заал танхим, эзэмшил газартай, сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, номын сан, ном, бусад материаллаг нөхцөлөөр хангагдсан, энэ талаар төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, норматив үзүү-лэлтүүдийг бүрэн биелүүлсэн байх учиртай.

Гэвч бодит байдал дээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын дийлэнх нь спорт заал, эзэмшил газаргүй, номын сан битгий хэл оюутнууд нь ороод хичээлээ шагайчих ганц заал танхимгүй хэрнээ итгэмжлэл гэгчийг хүртчихсэн байх юм. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудаас дам-пуурах, оюутнуудаа гадаадад сургуульд явуулна гэж “хулхидах”, сургуулиас сургуульд шилжиж буй оюут-нуудын сургалтын төлбөр дээр “ажиллах” зэрэг зүй бус үйлдэл удаа дараа гарсаар байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд нэг зуун жаран мянган оюутан их дээд сургуульд суралцсанаас нэг зуун гучин мянга нь магадлан итгэмжлэгдсэн сургуулийнх байжээ. Гэвч жилд төгсөж буй хорин таван мянга орчим оюутнуудын дөнгөж дөч хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдаж үлдсэн нь гудамжинд “кола”, “фанта”-ныхаа лаазыг “боргио”, “тайгер”-ын шилтэй хавиралдуулж өшиглөсөн шиг явж байна. Магадлан итгэмжлэл гэдэг сургуулиудын чанарын сертификат л гэсэн үг.

Гэтэл яагаад өнөөг хүртэл дээд боловсролын чанар гавихгүй байна вэ? Дотуур байргүй, шаардлага хангасан сургалтын тоног төхөөрөмжгүй, заалгүй, номын сангүй сургуулиудыг яагаад магадлан итгэмжлээд байна вэ..? Бид л хардаггүй болохоос үүний цаана “Аагий ах” малийтал инээж байдаг. Магадлан итгэмжлэл нь өнөө цагт дээд сургуулиудын мөнгө олох арга хэрэгсэл, бизнес болжээ. БМИҮЗ-өөс сургуулийнхаа нэрний урд энэ хоёрхон үгийг л авахын тулд их, дээд сургуулиуд улайран хөөцөлдөж байна. Хаа хамаагүй газарт хоёр, гурван өрөө түрээсэлчихээд, хачин сүртэй хаяг гаднаа хадчихвал их, дээд сургууль болчихдог нь янзтай. Хорь гучин жилийн өмнө дээд сургуульд сурна гэдэг толгойтой аавын хүүд л олддог азтай, ховор хувь заяа, бахархал байсан. Арваад жилийн өмнө “дээд” нэртэй сургуульд орж л байвал ямар байх нь хамаагүй болж хавтгайрсан.

Харин өнөө цагт магадлан итгэмжлэгдсэн л бол тэр сургуульд ороход болно гэсэн ойлголт газар авчээ. Улсаас шалгаж тогтоогоод чанартай боловсрол олгох газар нь энэ мөн гээд хэлээд өгч байхад тэр сургуулийг сонгох нь зөв. Харамсалтай нь, нөгөө хоёр үгэнд хууртаж сонгосон сургууль нь сар хичээллэв үү үгүй юу тараа таниулж эхэлнэ. Ингээд л жил жилийн аравдугаар сард оюутнуудын сургуулиас сургууль дамжсан нүүдэл болно доо. Магадлан итгэмжлэгдээгүй нэг сургуулийн багш “Сургуульдаа элсэлт авах гэж хөдөө орон нутагт хоёр жил дараалан явж ажилласан ч нэг ч элсэлт авч чадсангүй.

Эцэг эхчүүд “Танайх магадлан итгэмжлэгдсэн үү?” гэдэг ганц л зүйл асуудаг. Төгсөөд ажлын байр ямар вэ, хэр сайн сургалттай, ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, гадаад харилцаа хэр сайн бэ зэрэг бол огтхон ч хамаагүй, магадлан итгэмжлэгдээгүй л бол асуудал дуусаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл их дээд сургуулиудын өрсөлдөөнд төр хутгалдсанаар энэ байгууллагууд чанар чан-саагаараа бус магадлан итгэмжлэл гэгчээр л үнэлэгддэг болжээ. Чанар харж магадлан итгэмжлэгдвэл болж байна. Сургуулиуд сургалтын бааз, чанараа сайжруулах гэхээсээ илүүтэй магадлан итгэмжлэл олж авахын тө-лөө байдгаа барж, улайран тэмцэлдэх болжээ.

Хувийн их дээд сургуулиудын дунд явуулсан нэгэн судалгааны дүнгээр магадлан итгэмжлэл нь их дээд сургуулиудын чөлөөт өрсөлдөөнд сөргөөр нөлөөлдөг гэсэн санал далан хувьтай байжээ. Энэ судалгаанд оролцогчдын жаран хоёр хувь нь магадлан итгэмжлэл авах явцад БМИҮЗ ямар нэг байдлаар хүнд суртал гаргаж байсан гэсэн байна. “Манай сургууль дээр магадлан итгэмжлэлийн гурван шинжээч ажилласан. Ахлагч нь гэж нэг хүн эхэнд нэг үзэгдээд, төгсгөлд нэг ирээд л алга болсон. Нөгөө хоёр нь үнэлгээ дүгнэлт хийсэн ч зөвлөлд тайлангаа тавихгүй алга болсноос бид хойшлогдчихлоо. Зөвлөл дээр очоод тэр хүмүүст арга хэмжээ авахыг хүсэхэд ямар ч хариуцлагын тогтолцоогүй байсан” гэж нэг коллежийн захирал ярив.

Ном журмаараа ингээд магадлан итгэмжлэл авчихъя гэхээр шинжилгээний багийн хариуцлагагүй байдал, хүнд суртал, гишүүдийн ашиг сонирхлын зөрчил элдэв хүндрэлүүдийг бий болгодог гэнэ. БМИҮЗ их, дээд сургуулиудын захирал, эздээр дүүрснээс ашиг сонирхлын зөрчил байнга бий болдог. Өөрсдийн сургуулиа магадлан итгэмжлүүлэх нь ямар ч асуудалгүй, өрсөлдөгч сургуулиудаа итгэмжлэх гэхээр эсрэг санал өгөөд гаргачихна. БМИҮЗ-ийн бүтцийг харвал Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн арван таван гишүүний арван нэг нь МУИС, ШУТИС, ХУИС, МУБИС, “Отгонтэнгэр”, “Шихихутуг”, “Их засаг”, “Засагт хан” зэрэг их дээд сургуулиудын захирал, эзэд байна. Зөвлөлийн дарга БСШУ-ы сайд, дэд дарга БМИҮЗ-ийн дарга, яамны хоёр мэргэжилтэн л цаана нь үлдэнэ.

Мэргэжлийн боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөл нь арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэйгээс мөн л дөрөв нь УМХГ, яамны ажилтнууд бусад нь “Хүнсний технологийн сургууль”, “Монгол Солонгосын техникийн коллеж”, “Хангай” дээд сургууль, “Барилгын коллеж”, “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-уудын захирал, эзэд. Хяналтын зөвлөлийн таван гишүүний хоёр нь “Сэрүүлэг”, “Улаанбаатарын их сургууль”-ийн удирдлагууд байх юм. Ядахдаа Хяналтын зөв-лөлөө хөндлөнгийн хүмүүсээр бүрдүүлж болохгүй гэж үү? Ийм байдалтай магадлан итгэмжлэх зөвлөл өнөөдрийн Монголын боловсролын чанарыг тодорхойлно гэдэгт итгэх хэцүү.

Үүнийхээ оронд үйлдвэрчний эвлэл, төрийн бус, олон нийтийн байгууллагуудын төлөөллийг оруулмаар. Энэ зөвлөлд Авлигатай тэмцэх газраас ч мэргэжилтэн байх хэрэгтэй. Тэгж байж л дээд сургуулиуд жинхэнээсээ магадлан итгэмжлэгдэж, чанарын шүүлтүүрт орно. Тэр хэрээр бидний үр хүүхэд сайн боловсрол олж авч, баталгаатай амьдарна. “Та авлигагүй бүсэд нэвтэрч байна”-Энэ үгийг юуны түрүүнд их, дээд сургуу-лиудын хананд, улмаар Монголын боловсролын тогтолцооны тотгон дээр бичих юмсан

Ц.Гончиг /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêè ñîëü â íîâîñèáèðñêè Спайс купить в волжскоР¼ Бонг купить в тольяттР¸ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ТогучинРµ Купить методон в КиренскРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Серове ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Каменке Купить Гашиш в ГолицынР¾ Купить закладкР¸ шишки в Великом НовгороР´Ðµ ôåí ñîëü çàêëàäêè â ìîñêâå Купить закладкР¸ лирика в ПугачевРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в МагаданРµ ЗакладкР¸ гашиш в Калуге Купить АмфетамР¸Ð½ в Старый КрымОспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Что такое mdpv Мобиле дата мониторР¸Ð½Ð³ апликатР¸Ð¾Ð½ Метадон в Каменск-
IP:91.204.14.150  2018-01-19 00:28:00
jidkoias Ìåòàäîí â Ñîëèêàìñêå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Ñîñíîãîðñêå Êóïèòü çàêëàäêè LSD â Òåòþøè Ãåðîèí â Ïðèâîëæñêå Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ €Ðµ Êóïèòü áîøêè â Ñû÷¸âêà Êóïèòü Àìôåòàìèí â Îáíèíñê Çàêëàäêè ñòàô â Íåâüÿíñêå Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Ìåãèîíå Êóïèòü çàêëàäêè áîøêè â Ñíåæíîãîðñêå Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Øàðûïîâå áîøêè â Åìàíæåëèíñêå Êóïèòü çàêëàäêè òðàìàäîë â Ïóãà÷åâå Прага марихуаР½Ð° Êóïèòü çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Óðàå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü â Âàëäàå ñòàô â Áóòóðëèíîâêå Çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Áàéìàêå ЗакладкР¸ в г кургане Øèøêè â Ëåñîñèáèðñêå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Ëèêèíî-äóëåâå Êðèñòàëû â Ïåðåâîçå Çàêëàäêè øèøêè â Íîâî÷åáîêñàðñêå Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Ëèõîñëàâëå МефедроР½ как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ Ñïàéñ â Áàëàáàíîâî Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Ëèïåöêå Êóïèòü Àìôåòàìèí â Êîñòåðåâî Êóïèòü ìåòîäîí â Òûíäå
IP:185.46.84.152  2018-02-02 03:17:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.