Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан: Энэ гэрээг УИХ дэмжвэл 2012 онд хариуцлага ярина биз, одоо С.Баярт хариуцлага тооцъё

2009/08/17
Share |
Хүмүүс:
Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан: Энэ гэрээг УИХ дэмжвэл 2012 онд хариуцлага ярина биз, одоо С.Баярт хариуцлага тооцъё

Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслантай ярилцлаа. Тэрээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар иргэний хөдөлгөөн болон хувийнхаа байр суурийг илэрхийлж байна.

-Оюутолгойн гэрээний төслийн хамгийн сүүлчийн хувилбарыг та эсэргүүцэж байгаа. Яг ямар зүйл, заалт нь болохгүй байна вэ?
-УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газрын ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээгээ амжилттай хийлээ гэж тайлбарлаж байгаа. Тэр “Айвенхоу майнз” бол хөрөнгө оруулагч биш.

-“Айвенхоу майнз” яагаад хөрөнгө оруулагч биш гэж?
-Монголын баялгийг гадаадын зах зээл дээр худалдаж хөрөнгөтэй болсон компани. Түүнийг хөрөнгө оруу-лагч гэвэл учир дутагдалтай. Тэдэнтэй гэрээ хэлэлцээг дахиж хийгээд одоо сайжирсан гэвэл бас худлаа. Ма-най иргэний хөдөлгөөнүүд болон би хувьдаа Оюутолгойг ашиглахгүй байя гэж татгалзаж байгаа юм биш.

Ашиглая, гэхдээ монголчуудад ашигтай хувилбараар гэрээ хийе гэж үзэж байгаа юм. Монголын ард түмэнд нэг хоногийн өмнө ч болтугай үр ашгийг нь хүртээх хэрэгтэй байна. Гэвч монголчуудад ашиггүй байдалтай шийдэгдэх гээд байгаа юм. Хэрэв бидэнд ашиггүй юм бол гадаадынхантай хамтарч ашиглахаа больё, хойшлуулъя.Манайхан боломжтой болчихсон үедээ ашиглаж болно. Монголд уул уурхайд ажиллах боловсролтой, мэргэжлийн боловсон хүчин байгаа. Тийм учраас гадаадын нэг компанитай хамтрах шаардлага-гүй. Гэрээний төслийг өмнө нь УИХ буцаахаас өмнө гаргасан техник, эдийн засгийн үндэслэл дотор байсан графикаас харахад Монголд эхний 10-15 жил нь ашиг орж ирэх боломжтой байгаа юм. Фрийдланд гэдэг хүн Монголын Засгийн газарт мэдэгдэхгүйгээр Хятадын Засгийн газартай ярилцаад урдаас төмөр зам татаад нааш нь ойртуулаад ирчихсэн байгаа. Наанаас нь хэдхэн км зам тавихад л тэнд хүрнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргасан орон хөгжсөн түүх байдаггүй. Зэсээ зүгээр гаргахын оронд үйлдвэрлэлд оруулаад гаргах юм бол илүү ашигтай.

Оюутолгой хэдий хэмжээний орд газар юм бэ гэдгийг жирийн иргэд ердөө ойлгохгүй байна. Тэнд зөвхөн зэс биш, алт, мөнгө бусад металл бий. Оюутолгой бол 5-6 “Эрдэнэт”-ийг 2-3 Асгатын орд дээр нэмээд, бас  “Бороо гоулд”-ыг нэмсэнтэй адил тийм том хэмжээний орд шүү дээ. “Бороо гоулд” бол 50 тонн алтны нөөцтэй байсан Оюутолгойд 1800 тонн алт бий. Цаашдаа хэдий хэмжээний нөөц илрэхийг мэдэхгүй. Гэрээний төсөлд итгэхгүй байх хэд хэдэн шалтгаан, үндэслэл бий. “Эрдэнэт”-ээс 5-6 дахин хэмжээний нөөцтэй Оюутолгойн Монголд өгөх ашиг “Эрдэнэт”-тэй адил байх тоцоо хийсэн байна. Яаж ч бодсон ийм зүйл байж болохгүй биз дээ. Нөөц нь илүү юм бол ашиг нь мөн хэмжээний илүү байх л ёстой.

-Та бүхний үзэж байгаагаар ямар байдлаар гэрээ хийвэл монголчуудад ашигтай вэ?
-Монголын талын эзэмших хувийг доод тал нь 51 хувьд хүргэх. Ингэж чадахгүй бол болих хэрэгтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ хуульд тухайн орд газрын лиценз эзэмшигч бол ордыг өмчлөх боломжтой мэт заалт оруулсан. Тэгэхээр Оюутолгойг Фрийдландын өмч мэт зааж өгсөн. Бас УИХ-ын ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Концессын тухай хуулийг хүлээх хэрэгтэй. Энэ хууль Фрийдландад ашиггүй хууль байж магадгүй. Тэрнээс өмнө л гэрээг батлах гээд байна.

Гэрээг яаралтай байгуулах хэрэгтэй гэдэг УИХ-ын гишүүд эх орноосоо, ард түмнээсээ урвасан гэж ойлгож байна. Харин “ашигтай гэрээ хийе, нухацтай ярилцъя, ийм гэрээ байгуулж болохгүй” гэж саналаа өгсөн 30 гишүүн улсын түүхэнд бичигдэх болно.Тэдэн дунд МАХН-ын ч, АН-ын ч гишүүн байгаа. 

-Гэрээнд нийцүүлж зарим хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын ээлжит бус чуулган ирэх лхагва гаригт хуралдана. Иргэний хөдөлгөөнийхөн энэ бүгдийг эсэргүүцээд яриад суух уу. Байр сууриа өөрөөр хэрхэн илэрхийлэх вэ?
-Зөвхөн иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцээд байгаа юм биш. Бидний дотор эрдэмтэн, судлаачид, АН, МАХН-ын гишүүд ч бий. Доктор Владимирын санал биднийхтэй адил. Тэрээр МАХН-ын жигүүрийн хүн шүү дээ. Биднийг хэн нэгэн хүн, намын эрхшээлд орчихоод эсэргүүцэж байгаа мэтээр ойлгох хүн бий. Энэ бол тийм биш. Оюутолгой бол нэг хүний, намын асуудал биш. Монголын ард түмний ашиг, боломжийн тухай л ярьж байгаа биз дээ. Хамгийн гол нь хариуцлагын тухай хөндөж байгаа юм. Бид “Бороо гоулд”-аа алдлаа. Тухай үед гэрээ байгуулсан Сангийн сайд Баабарт хариуцлага тоцоогүй биз дээ. Одоо Оюутолгойгоо алдчихвал хэнтэй хариуцлага тооцох юм бэ. Тухайн шийдвэрийг гаргасан парламент, Засгийн газартай тооцдог ч тэр механизм нь манайд алга.

Бид яаж байр сууриа илэрхийлэх вэ гэхээр намаас ялгаатай учраас гудамжиндаа л гарна. Нам бичиг цаас шидэлцдэг бол бид гудамжинд гарахаас өөр арга байхгүй. Янз бүрийн аргаар үзээд болохгүй бол жагсаал цуглаан хийх эсэхийг би ганцаараа хэлж мэдэхгүй байна. Бусадтайгаа ярилцаж байгаад шийднэ.

-Гэрээ ард түмэнд ашиггүй болчихжээ гэж үзэж байгаа хүмүүс үүнд хэнийг буруутгаж байгаа вэ. Засгийн газар уу, УИХ уу, эсвэл хөрөнгө оруулагч тал уу?
-19-нд эхлэх ээлжит бус чуулганаар гишүүдийн амралтыг далимдуулаад хэдхэн гишүүнтэй шийдвэр гаргахыг санаархаж байгаа юм. Чоно борооноор гэдэг шиг 39 хүн оруулж ирээд 20 нь санал өгөхөд л асуудал шийдэгдэнэ. УИХ ийм шийдвэр гаргавал Монголын ард түмэн 2012 онд гишүүдтэй хариуцлага тооцох байх. Өнөөдрийн хувьд хамгийн гол буруутан нь Засгийн газар, түүнийг толгойлж суугаа С.Баяртай хариуцлага тооцохоос өөр аргагүй. Оюутолгойгоос өмнө долдугаар сарын 1-ний үйл явдалд л С.Баяртай хариуцлага тооцох байсан юм. Хоёр том нам хоорондоо хуйвал-даж байгаад Оюутолгойг худалдаад өөрсөддөө л ашиг олох гэж байна. Хам-тарч засгаа байгуулсан учраас хариуцлагын тухай аль нь ч дуугарахаа больчихсон. Гэрээг яаралтай батлах саналтай нөхдүүд “Айвенхоу майнз”, “Рио тинто”-гоос яах аргагүй авлига авсан гэж бид үзэж байгаа. Ингэхдээ 10, 20 доллар, 100 мянган доллар аваагүй. Сая, саяар хэмжигдэх доллар авсан байж таарна. Оюутолгойн хөрсөнд 300 тэрбум ам.долларын нөөц бий. Том орд газрыг ашиглахын тулд ашгийнхаа 5-10 хувийг авлигад өгдөг гэсэн бичигдээгүй хууль дэлхийд бий. Тэгэхээр 15 тэрбум ам.долларыг авлигад зарчихна. Гэрээг дэмжиж байгаа нөхдүүд авлигынхаа аваанз мөнгөө авчихсан. Одоо үлдсэнийг нь авах гэж байна.

М.Ган /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tayten Life is short, and this article saved vaabulle time on this Earth.
IP:188.143.234.155  2016-04-17 23:25:21
Dalton Your honstey is like a beacon
IP:188.143.234.155  2016-04-19 00:33:45
Chartric Furrealz? That”s mauolevrsly good to know. http://vcceuukiv.com [url=http://rzctzcxemh.com]rzc tzcxemh[/url] [link=http://ogmngvyzxgo.com]o gmngvyzxgo[/link]
IP:188.143.234.155  2016-04-19 09:03:57
Trudy I don”t even know what to say, this made things so much easire!
IP:188.143.234.155  2016-04-19 19:17:57
Liza Lot of smarts in that poingts! http://cvnwguwiwac.com [url=http://lxxpjxpql.com]lxxp jxpql[/url] [link=http://mfzhke.com]mfzhke [/link]
IP:188.143.232.32  2016-04-20 00:19:45
cyrwfer IlLbPjjherjngsryxo, [url=http://kjzuandfqprh.com/] kjzuandfqprh[/url], [link=http://kcxynlghwqbp.com/ ]kcxynlghwqbp[/link], http://strcyxaimjlr.com/
IP:46.161.9.32  2016-05-23 06:03:41
zjvwxl kcDjY8wtkutwhmcfbw, [url=http://kwjxvpdxncxc.com/] kwjxvpdxncxc[/url], [link=http://gmtmcdhluive.com/ ]gmtmcdhluive[/link], http://vfrnfzhwfpnv.com/
IP:5.101.0.130  2017-01-26 06:02:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.