Үндсэн хуулийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цог:Оюутолгойн гэрээ бол Засгийн газрын ээлжит молиго юм

2009/08/18
Share |
Хүмүүс:
Үндсэн хуулийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цог:Оюутолгойн гэрээ бол Засгийн газрын ээлжит молиго юм

Үндсэн хуулийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цогтой ярилцлаа. 

 

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би болоод иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэж байгаа.

-Чухам яагаад эсэргүүцэж байгаагаа тайлбарлана уу?

-УИХ-ын хаврын чуулганаар гэрээг хэлэлцээд Засгийн газарт тогтоолоор чиглэл өгсөн. Гэрээ хийх эрхийг Засгийн газрын тэргүүнд олгохдоо Монгол Улсын хуульд нийцүүлж гэрээ байгуулахыг үүрэг болгосон.Ийм чиглэл авсан хэрнээ одоо гэрээнд нийцүүлж хууль өөрчлөх тухай асуудал оруулж ирж байгаа юм.Үүнийг бид луйврын гэрээ гэж үзэж байгаа.Энэ нь Засгийн газрын ээлжит молиго юм.Гэрээ хийхийн тулд 68 хувийн татварыг хүчингүй болгохоор УИХ-д оруулж ирж байна.Үүнийг УИХ-аар хэлэлцээд 68 хувийн татвараа авах шийдвэр гаргавал өөр хэрэг.Харин Засгийн газрын саналыг УИХ хүлээж авбал үе үеийн сонгуулиар ард түмэнд амалсан хүүхдийн мөнгө, элдэв амлалтын мөнгө өгч чадахгүйд хүрнэ.

Гэнэтийн ашгийн татвар авах ёстой гэж парламент чиглэл өгсөөр байтал авахгүйгээр хуулийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна. Засгийн газар “Айвенхоу майнз”, “Рио тинто”-гийн аманд орж ийм зүйл хийгээд байгаа юм.Тэдний тавьсан шаардлагуудыг өөр цаасанд боочихоод гэрээг сайн боллоо, өөрчилсөн мэтээр оруулж ирсэн.Үүнийг бид ээлжит молиго гээд байгаа юм.УИХ-ыг үл хүндэтгэсэн байдлаар асуудал үүсгэх нь.Одоо бол УИХ-ын ээлжит бус чуулганаар гэрээг хэлэлцэхгүй, хөрөнгө оруулагчдад ашигтай хэлбэрээр гэрээ хийхийн тулд хуулиа өөрчлүүлэхээр санаархаж байна.“Айвенхоу майнз”, “Рио тинто”-ийн аманд орох хэрэггүй гэж иргэний нийгмийн байгуулалтынхан үзсээр байгаа.Энэ байр суурь одоо ч хэвээр байна.

-Тэдний аманд орохгүйн тулд ямар гэрээ хийх ёстой вэ?

-Юуны өмнө Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй.

-Ашигт малтмалын тухай хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөх ёстой гэж?

-Гурван зүйл байгаа юм. Өөрийнхөө өмчийг хүнд өгчихөөд буцаагаад худалдаж авах тухай заасан Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалт байгаа. Өөрийнхөө юмыг хүнд өгчихөөд худалдаж авдаг энэ заалтыг өөрчилөхөөр хэдэн гишүүн хуулийн төсөл санаачилж Засгийн газарт өгсөн юм билээ. Гэвч Засгийн газар хариу өгөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, дэмжихгүй байгаа гэсэн үг. Гэрээг 30 жилээр хийж, цаашдаа 70 жил хүртэл сунгаж болохоор хуульд заасан. Үүнийг өөрөөр хийе гэвч яах аргагүй хуульд заагаад өгчихсөн болохоор болохгүй байгаа юм.Ийм учраас л “Бороо гоулд” компани манай улсын алтыг хамаад гарсан биз дээ.

-Хамаг учир Ашигт малтмалын тухай хуульд байна гэсэн үг үү?

-Хуулиа өөрчлөхгүй бол манай бүхий л өнгөтэй өөдтэйг хамаад гарчих юм байна гэдэг нь нотлогдсон. Гэрээг 5-10 жилээр хийж болно шүү дээ.Мөн 68 хувийн татварыг хэт их ашиг олсон үед авна.Ойрын 10 гаруй жил алт, зэсийн үнэ өндөр байхыг эдийн засагчид хэлж байгаа.Гэтэл манайд гэнэтийн ашгийн албан татварыг авахгүйгээр гэрээ хийх гэж байгаа нь алдаа.Ингэхээр Монголд гэрээ ашигтай байх тухай ерөөсөө байхгүй. Мэдээж тэдэнд ашигтай.Нөгөө талд ашигтай байдлаар хийх гэж байгаа Засгийн газар, тэндээс томилсон ажлын хэсгийнхэнд ашигтай байгаа болохоор ингэж зүтгүүлж байгаа юм.

-Хамгийн түрүүнд хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна уу?

-Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр гишүүдийн өргөн барьсан 2-3 төсөл байгаа юм байна. Түүнийг УИХ-аар хэлэлцүүлэхийн оронд “Айвенхоу майнз”-ын далдалсан луйврын гэрээний төслийг хэлэлцэх гээд байгаа нь учир дутагдалтай.Хуулиа Монголын ард түмэнд ашигтай болгож өөрчлөхгүй бол луйврын гэрээг өөрчилж чадахгүй.

-Хуульд нийцүүлж гэрээ хий гэж УИХ тогтоол гаргаж чиглэл өгсөн ч Засгийн газар ажиллаж чадсангүй. Хуулийн дагуу биш гэрээнд нийцүүлж дөрвөн хууль өөрчлүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Үүнийг хүлээж аваад ээлжит бус чуулган зарлаж байгаа нь парламент гаргасан шийдвэрээсээ ухарсан гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын саналыг хүлээж авсантай агаар нэг болчихлоо. Гэхдээ хэлэлцээд ямар шийдэлд хүрэхийг нь харцгаая.Саяхан “Рио тинто”-гийнхон уул уурхайн чиглэлийн нээлттэй хэлэлцүүлэг явуулсан.Түүнд салбарын мэргэжилтнүүд оролцсон.Тэр үеэр нэг зүйл анхаарал татаж байсан.Оюутолгойг 70 жил ашиглах боломж муу гэж хэлсэн байгаа юм.Учир нь усны нөөц маш бага гэж тайлбарласан.Усгүй болчихвол яах вэ гэдэг асуудал гарч ирсэн юм байна.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дөрвөн төслийн нэг нь Усны тухай хуульд өөрчлөлт оруулах байгаа. Ямар өөрчлөлт хийх гэж байгаа бол?

үний усны багахан нөөцийг зөвхөн Оюутолгойд ашиглаад орхих юм байна л даа. Энэ бас л луйвар.Усны нөөцийг нэг компанид зориулж шийдэх юм байна.Үүнийг УИХ-аар хэлэлцэх үед ард түмэнд ашиггүй шийдвэр гаргаж болохгүй. Тэднийг ард түмэн төрд сонгосон учраас иргэдийнхээ эрх ашгийн талд кнопоо дарах ёстой гэж үзэж байна.Энэ гэрээний үр дагаврыг 20-30 жилийн дараа амсана шүү дээ.Тэр үед гэрээ байгуулсан хүмүүс байх уу, үгүй юү.Удаа дараа болохгүй зүйл хийж байгаа Засгийн газарт хариуцлага тооцох л хэрэгтэй.

-Хариуцлагын механизм нь ямар байх ёстой гэж?

-УИХ-ын шийдвэрийг Засгийн газар, Ерөнхий сайд хүлээж авахгүй бол хариуцлага тооцоно гээд хуульд заасан байгаа шүү дээ.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг УИХ-аар хэлэлцэхдээ Засгийн газрын санал болгосноор тэглэхгүйгээр багасгаж болох уу?

-Чуулган эхлээгүй учраас ямар байдлаар хэлэлцэхийг мэдэхгүй байна.Засгийн газрыг хэний төлөө үйлчлээд байгааг ердөө ойлгосонгүй. Манай Засгийн газар мөн бол ийм гэрээ хийхгүй л байх ёстой.

-Гэрээний төсөл өмнөхөөсөө сайжраагүй юм бол тухайн үед эсэргүүцэж байсан гишүүд энэ удаад ямар шийдвэр гаргах нь сонин байх. Та тэднийг байр сууриа хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна уу?

-Шахаанд орохыг үгүйсгэхгүй. Олонхийн намын дарга нь ийм зүйл хийж байгаа учраас гишүүд нь дэмжиж магадгүй юм. Байр сууриа хадгалдаг зарим нь ч бий.68 хувийн татвар гэсээр гэрээний шүүмжилмээр нэг зүйлийг орхигдуулаад байна.

-Тэр нь юу билээ?

-Анхнаасаа олон улсын гэрээ шиг хийж ирсэн. Нэг талд нь манай Засгийн газар нөгөө талд нь манайд үйл ажиллагаа явуулах компани гэрээ хийж байгаа мэтээр.Маргаан гарвал олон улсын шүүхэд очих жишээтэй.Ингээд л “Алтандорнод Монгол”-ын хэрэгтэй адилхан юм болно биз дээ.Ийм биш ээ.Монголын хуулиар зохицуулах аж ахуйн гэрээ хийх ёстой.Аж ахуйн гэрээнд хөрөнгийн хэмжээ хамаагүй байдаг.

-Монголд ногдох хувь хэмжээний талаар ямар байр суурьтай байна вэ?

-Дор хаяж 50-иас доошгүй хувийг эзэмших ёстой. Бид өөрийнхөө ордыг өөрсдөө мэдэх эрхтэй шүү.Ийм хувь эзэмших боломжгүй хуультай байгаа цагт шийдэж чадахгүй. Олон нийт гэрээ ямар байх, Монгол Улс хэдэн хувь хүртэхэд ердөө анхаарахгүй байгаа юм.Тэд Оюутолгойн гэрээг хурдан баталчихвал сонгуулиар амалсан мөнгө ирнэ гэж хүлээж байгаа.Гэрээ батлангуут мөнгө бэлэн болчихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Дор хаяж 13 жилийн дараа ашиг олно.Иргэдийн ухамсарт гэрээ хийчихвэл л мөнгө олгоно гэж мөн л молиго үмхүүлсэн шүү дээ.Иргэд мөнгө авах гэж байхад бид гай болж байгаа мэтээр ойлгож болохгүй. Ашиг гарахгүй бол бидэнд мөнгө өгөхгүй нь үнэн биз.Ойрын хэдэн жилдээ ашиг олохгүй нь мэдээж.

М.Ган

Зууны мэдээ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio wic gsx apple account HAT прогноз на сегодня XMCC криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива alexandra ledermann 9 перевод с киви в биткоин FIMKrypto прогноз Revain прогноз на сегодня EcoCoin кошелек основы торговлР¸ на бирже доллар прогноз на криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° нем сапфир сторожеР²Ð¾Ð¹ таймер gsx apple account ESC криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 сигналы Indorse Token блокчейР½Ð° mrbuxs отзывы как заработР°Ñ‚ÑŒ на файлообР¼ÐµÐ½Ð½Ð¸ÐºÐ°Ñ… заработР°Ñ‚ÑŒ на скачиваР½Ð¸Ð¸ cad к usd криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° ETN ChainCoin прогноз на сегодня netc CACH прогноз описаниРµ системы яндекс деньги SDRN курс FLAX прогноз CALC криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива Ð¼Ð°Ñ‚ÐµÑ€Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ капитал куда Ð¿Ð¾Ñ‚Ñ€Ð°Ñ‚Ð¸Ñ ‚ÑŒ как начать майнить bitcoin secret отзывы DRGN где купить EthBet криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс тело свечи Ð´Ð¾Ñ…Ð¾Ð´Ð½Ð¾Ñ Ñ‚ÑŒ криптовР°Ð»ÑŽÑ‚
IP:188.68.3.99  2018-01-26 04:54:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.