Хог улс байсаар л байх гэж үү?

2009/08/18
Share |
Хүмүүс:
Хог улс байсаар л байх гэж үү?

Цагаандавааны хогийн цэгт амьдардаг нэг айлд очиж сурвалжлага хийж байсан минь санаанд ороод. Тэднийх эргэн тойрон хогон дунд, хог дээрээс цаас, паниар, хулдаас цуглуулж босгосон метр хэрийн өндөр овоохойтой. Гэрт нь орвол бvх эдлэл хэрэгсэл нь мөн л хог. Хөнжил, гудас, урагдаж салмарсан чемодан, цvнхний оронцог, аяга, халбага, усны сав, ер нь тэр айлд байгаа бvхэн хог байсан. Нохойн мах борцлоод өлгөчихөж, золбин нохойг устгаад хог дээр авчирч хаяхад нь булаацалдаж байж олж авдаг хvнс гэнэ. Гэрийн эзэн эхнэр нөхөр, хоёр хvvхдийнх нь өмсөж зvvж байгаа хувцас хунар ч хогоос олсон гэнэ лээ. Нийслэл хотын нэг хогийн цэг нь энэ Цагаандаваа. Тэнд амьдарч тэр хогийг хэрэглэж цэвэрлэгч нь мөнөөх айл. Vvнтэй адил дэлхийн хогийн цэг нь Монгол улс болж, тэр хогийг "хэрэглэж" цэвэрлэгч нь монголчууд бид юм биш биз.

Хог хаягдал гэдэг ухагдахуун дэлхийгээс тасраад бvр сансарт гарчихаж. Сансрын хог хаягдлууд хиймэл дагуул, сансрын хөлгvvдийн тойрог замд их аюултай гэнэ. За энэ ч маниас хэтэрхий хол юм, орхичихъё. Дэлхий дээр өдөр бvр хоёр сая тонн хог хаягдал бий болж байдаг гэнэ. Хөгжиж буй орнууд хогийг хамгийн их "тариалдаг". АНУ-ын нэг иргэн гэхэд л жилдээ 800 кг хог хаядаг бөгөөд хог хаялтаараа америкчууд нэгд ордог байна. Энэ хогийн 150 кг орчмыг нь дахин боловсруулж, vлдсэн нь хэнд ч хэрэггvй болно. Тэр хэнд ч хэрэггvй хогноос нь бидний ижил улс орнууд зөөвөрлөж өгнө дөө. Ийнхvv хөгжиж буй орнуудыг хог хаягдалдаа живэх аюулаас гуравдагч орнууд аварч, хvссэн хvсээгvй цэвэрлэгчийн vvргийг гvйцэтгэдэг. Хортой, далайн усанд хаяж, газар булдаг хог хаягдал гэхэд л өдөр бvр 20 мянган тонн гарч байдаг нь Эйфелийн цамхаг хоёрыг нийлvvлсэнтэй тэнцэнэ. Энэ нь АНУ-ын Эрх чөлөөний хөшөөнөөс 15 дахин хvнд гэсэн vг.

Манай нийслэл Улаанбаатарт өдөртөө 550 тонн хог гарч vvний 320 тонн нь хогийн цэгт хаягддаг байна. Энэ их хогноос ердөө гурваас долоохон хувийг нь хог тvvгчид цуглуулан ченжvvдэд тушааж, vлдсэн нь хаа хамаагvй хаягддаг ажээ.
Бидний хэрэглэдэг хогууд гэж байнаа, бас. Байшингаа хятадын хогоор барьдаг. Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтанд хугацаа нь дууссан хятад цементтэй хольсон зуурмагаар суурь цутгаж барилга барьсан нь илэрч л байсан. Хятадын төмрийн vйлдвэрт гологдол болчихсон арматураар карказ зангидаад барилгын ажлаа явуулж байсан ч удаатай. Хугацаа нь дуусч, гологдол болсон бvтээгдэхvvнvvд тэр улсдаа хог биш гэж vv? Шаардлага хангахгvй, хэрэггvй гээд голчихсон юмыг нь манайхан хог тvvгчид шиг олж, цуглуулж ирээд хогийн цэг дээр юм хийж шимээд гэрээ босгосон дээрх айлтай адил амьдарцгааж байна.

Бид бас энэ гэр орноо тохижуулах ажилтай. Бас л гадаадаас гэрийн Тавилга, хөргөгч, зурагтаа зөөнө. Дэлхийн хvн төрөлхтөн өдөр бvр сая орчим эдлэл хэрэгслээ шинэчлэн сольж гудамжинд гаргаж тавьж байдаг гэнэ. Vvнээс нь манай улс руу багагvй ачигдана. Ялангуяа, солонгост байдаг монголчууд цэцгийг наашаа контейнейр контейнерээр нь ачуулдаг. Хувцас хунар ч их ирнэ. Хvмvvс хоног тутамд 10 мянган тонн хувцсаа гудамжинд хаядаг аж. Манайд энэ хогийг оруулж ирдэг 20 гаруй компани байдаг бөгөөд тэднээс хуучин хувцас бөөндөн авч ширхэглэн зардаг наймаачид Нарантуул зах дээр 200 орчим бий. 100 килограммын савлагаатай ирдэг энэ хуучин хувцсан дунд дотуур хувцас хvртэл байдаг гэхээр санаанд багтамгvй. Сvvлийн vед техник технологи хөгжөөд хvн бvр гар утас барьж, айл бvр компьютер хэрэглэх болсон. Монголд орж ирж буй гар утасны 80 хувь нь хуучин, хуурамч утас байдаг гэнэ. Мэндлээд хорин тавхан жил болж байгаа ч энэ гар утас гээч юм нь устгахад хамгийн хэцvv хогны нэг болж хувирсан. 2000 оноос гар утсыг тархины хорт хавдрын эзнээр тодруулаад байгаа. Орчин vед тамхинаас гурав дахин илvv хор хөнөөл учруулж буй зvйл нь гар утас болжээ. Хуучин гар утас ялангуяа маш их хортой туяа ялгаруулдаг, 10 жилийн дотор vхэлд хvргэдэг гэж эрдэмтэд vзжээ.

Хvvхдийн тархи энэ туяаг 50-70 хувь шингээдэг тул эцэг эхчvvд хvvхдэдээ багаас нь гар утас бариулахгvй байх хэрэгтэй гэнэ. Гэтэл манайхан яадаг гэ¬хээр хvvхдээ гар утастай болгож байгаа нь энэ гээд хямдхан, хуучин муу утас аваад өгчихдөг. Франц улс хvvхдvvдэд гар утас хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос дунд сургуулийн сурагчдыг хичээл дээр гар утас хэрэглэхийг хатуу хориглоод байгаа. Гэтэл манайд шинээсээ хуучин нь олон. "Гар утсаа хэн хамгийн хол шидэх вэ?" уралдаанд л оруулж байвал таарах хуучин утаснуудыг ченжvvд харин ч нэг зарах шиг болдог. Гар утаснаас дутуугvй бидний цуг¬луулж буй нэг хог бол компьютер. Одоогийн байдлаар АНУ гэхэд л нэг сая компьютерээ хэрэгцээнээс гаргаснаа мэдээлээд байгаа. Харин vvний хэд нь манай Монголд орж ирээ бол.
Компьютерийг бvтээхэд ордог хортой нэгдлvvд нь усанд нэвчвэл маш аюултай. Гэтэл Монголд зарагдаж буй компьютерийн 50 хувь нь мөн л хуучин ажээ.

Ядаж байхад энд л хог новш цуглардаг гэсэн аятай хvний хогууд нь бас наашаа ирчихнэ. Нэг их сvрхий ресторан зоогийн газар, vсчин гоо сайхан энэ тэр ажиллуулаад байгаа, хотын төвийн дөч, тавин мянгатын нэг давхруудыг худалдаад авчихсан хятад, солонгосчууд бvгд л нутагтаа бол хог. Тэд манай улсын хууль дvрмийг дагаж мөрдөн vйл ажиллагаа явуулах нь битгий хэл, өөрийнхөө улсын улс төрийн намуудыг ч мэдэхгvй, хуулиа мэдэхгvй, боловсролгvй, хар ажлын голдуу хvмvvс байдаг. Хэдэн жил хар ажил хийж зуугаад сая төгрөг цуглуулчихаад Монголд ирэн бизнес эрхэлж амар хялбар амьдрах сонирхолтой, өөрийнхөө нийгэмд илvvдсэн ийм хvмvvс манайх руу өчнөөнөөрөө тэмvvлж байгааг гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд андахгvй.

Бид бас хvнсэндээ хог хэрэглэнэ. Хvнсний дэлгvvрээс их юм Монголд vгvй, гэтэл тэр лангуу дvvрэн хvнснээс нь ходоод руу ороод хоол болчихоор нь даанч тоотойхон. Хятад төмсөн дэх нитратын хэмжээ хэвийнээс 10 дахин илуу байна гэхэд цочирддог ч vгvй. Тусламжаар орж ирсэн будаа хорио цээртэй vхсэн болон амьд шавьжнуудаар дvvрэн байсан удаатай. Энэтхэгээс өгсөн 10 мянган тонн будааны 618 тонн нь ийм байсан билээ. Мөн элсэн чихрийнх нь 228 тонн нь гадны механик хольцтой байсан нь нотлогдсон. Японы хөдөө аж ахуйн сайд нь хятад, вьетнамаас хөгцтэй цагаан будаа оруулсныхаа төлөө огцорч байсан. Тэр будаанаас болж хэн ч vхэж vрэгдээгvй, хордоогvй ч япончууд хог оруулж ирсэн сайдаа vг дуугvй огцруулж байгаа нь өөрсдийгөө хvндэлж чаддаг ард тvмэн гэдгийг харуулна.

Анагааж эдгээдэг эм тан маань хvртэл хог. Жилдээ 600 тонн эм гаднаас оруулж ирдэг бөгөөд vvний 30 хувь нь хуурамч эм тариа байж болзошгvй аж. 24 тэрбум төгрөгийн импортын эмэнд зориулдаг гэж бодохоор бид долоон тэрбум төгрөгөөр хог болсон эм худалдаж авч өөрсдийгөө хорлодог байх нь.

Хогийн цэг болох шахсан улс орноос иймэрхvv хог хайвал дуусахгvй их л дээ. Улс төр нь хvртэл хvн хогоор дvvрчихсэн гэлцдэг. Боловсролтой, чадалтай хэсгээ шахаж, адлаад, бусармаг аргатай, бузгай зальтайнууд нь гарч ирж мундрыг нь хутгаад байгаа болохоор арга ч vгvй биз. Өнөөгийн Монголын дvр зургийг ийм нэг өнцгөөс харвал Цагаандавааны хогийн цэгт амьдардаг тэр нэгэн айл шиг л санагдана. Vр хvvхдэдээ хог улс биш хот улс vлдээх юмсан даа.

Ж.Содоншагай /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.