Д.Дорлигжавын ээлжит сүржигнэл

2009/08/19
Share |
Хүмүүс: Д Дорлигжав | 
 Д.Дорлигжавын ээлжит сүржигнэл

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Москвагаас “тэсрэх бөмбөг” тээж иржээ. Баярын мэдээ шуурхайлан дамжуулж байгаа юм шиг “ОХУ Их өрийг тэглээгүй юм билээ” гэж сүр бадруулан зарлав.  Д.Дорлигжавын босгосон овоон дээр шаазгай сууж, “Их өр тэглэсэн улс төрийн шоу ахин эргэлзээ төрүүлж эхэллээ. Монголын төр бажигадлаа” гэх зэргээр өлгөж байна. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Монголд айлчлах бэлтгэлийг хангахаар Москвад ажилласан, Ц.Элбэгдоржийн ажлын аппаратын даргын цаг үеээ олоогүй, шүүн тунгаагаагүй энэ мэдэгдэл Халх голын 70 жилийн ойн өмнө дайны хажуугаар бяцхан дажин тарьж байгаа нь энэ. Айлчлалын бэлтгэл хангахаар явсан хүн өөрөө айлчилсан мэт ярилцлага өгч дүвчигнэн, улс төрийн үр дагаврыг нь тооцоогүй, бодлогүй зүйл ярилаа.

Ерөнхийлөгч, Засгийн газрынхаа нэгэнт эцэслэн шийдчихсэн асуудлыг хэн нэг орос түшмэл хэрээс хэтрүүлэн давж ярьсныг, эс бөгөөс аль нэг яам нь тийм санаархал цухалзуулсан байлаа гэхэд  “Их өр шийдэгдээгүй юм байна” гэж авах, гээхийн ухаангүйгээр, аман доор хагархай гэгчээр “Талын цуурай” радио станц болж дамжуулан түгээх нь тоглоом биш.

Монголын уран, нүүрсний ордыг ашиглах стратегийн зорилгоо хангах, Хятадтай харилцах хүрээнд Төв Ази дахь сонирхлоо бэхжүүлэх шаардлага Орост бий. Хуучин шинэ уяа цалам ашиглах улс төрийн тоглоом тоглож байж ч болно. Өгөөш байна уу, тоглоом байна уу үмхэж шүүрээд байх нь Монгол улсад шоглоомтой. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын дарга Д.Дорлигжав миний өрөөнд тагнах чагнах хэрэгсэл тавьчихсан байна гэж сүр бадруулаад, няцаалтанд ороход сайндаа л Р.Гончигдорж хэдэн оноо алдсан биз. Харин Ерөнхийлөгчийн тамга хадгалагч хүн Монголд ашиггүй элдэв мэхэнд гүйж очоод өнхөрч унаад байх нь өөр хэрэг. Санаатай биш ч бай хэлэхээсээ өмнө бодож байх хэм хэмжээ төрийн төдий хэмжээний албан тушаалтанд байх учиртай.           

Авлагатай байсан нь сөхөөгүй байхад өглөггүй үлдсэн нь “Бид өөрсдөө өртэй хэвээрээ” гэх нь холгүй монгол маягийн улс төр улиг болтлоо үргэлжилж байгаа эд. Чехийн “ФИД” групптэй хуйвалдаж дундаас нь 50 сая доллар алга болсон тухай улс төрийн захиалгат довтолгоо нэг хэсэг гал түймэр болж дүрэлзэж байгаад УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтээр бүрэн няцаагдсан. Их өрийн дундаас 50 сая доллар зувчигдсан гэсэн улс төрийн кампани өрнүүлж байсан хүмүүс  өөрсдөө хувь заяаны шоглоомоор энэ дүгнэлтэнд гарын үсэг зурсан юм. Э.Бат-Үүл, С.Оюун, Б.Эрдэнэбат, Ж.Наранцацралт, Б.Жаргалсайхан, М.Энхсайхан нарын гарын үсэг дүгнэлтэн дээр дурайж байна. “ФИД” групп өр зуучлагчаар оролцсон нь нэгдүгээрт, гуравдагч этгээдээр дамжуулан шийдвэрлэдэг Парисын клубын зарчим, хоёрдугаарт, авлагатай талын санаачилга байлаа.

Их өр тэглэгдсэнийг нотолсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Засгийн газрын тэргүүн М.М.Касъянов, Сангийн сайд А.Л.Кудрин нараас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт ирүүлсэн захидал улс төрийн албан ёсны түүхэн баримт юм. 2003 оны 12 дугаар сарын 19-нөөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 250 сая доллар төлөгдөн, өрийн данс хаагдсан SWIFT, тэг үлдэгдэлтэй хуулгын хамт “Внешэконом” банкнаас Монголбанкинд ирүүлсэн нь төлбөр тооцооны албан баримт навсартлаа ил болсон эд.      

Энхбаярын ч өр биш энэ Монгол Улсын ХХ зууны бүтээн байгуулалт, хөгжлийн өртөг. “Их өр” гэж хожим нэрлэгдсэн 11 тэрбум шилжих рублийн зээлийн 14,1 хувь нь хүүгүй, 85 гаруй хувь нь жилийн 1-2 хувийн хүүтэй байв. Буцалтгүй тусламж, бэлэг сэлтийг нэмбэл, Төв Азийн бөглүү хязгаар болсон Монголын тал нутагт 20 дугаар зуунд орсон 20 тэрбум долларын хөрөнгө хүн төрөлхтөнөөс гээгдэлгүй үлдэх санхүүжилт байлаа. Орчин цагийн ойлголтоор бол мөнгө босгох сайн менежмент. Муу ч сайн төр, нийгмийн тогтоцтой, бүх нийтийн эрүүл мэнд, боловсролын системтэй болоход ашигласан зээлийнхээ 98 хувийг хүчингүй болгуулсан нь улс төр, эдийн засгийн барьцаанаас гаргасан түүхэн шийдвэр байлаа. Хорин тэрбум долларын хөрөнгө оруулалт хоёр зуун дамнаад ингэж шийдэгдээгүй бол Тавантолгой, Оюутолгойг орос толгой авлагатаа тооцож, 2,7 сая монгол толгой хоорондоо хэрэлдэж, дэлхийтэй булаалдах толгойгүй үлдэх байлаа. Их өрийг “сөхсөн” элдэв сүржигнэл улс төрийн хуучин тоглоом, халаасан хоол шиг шимгүй эд шүү дээ.

Б.Бодоо /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun ксанакс это Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в СаранскРµ LSD Ð­Ñ€Ð°Ð¹Ð¼ÐµÐ½Ñ ‚ау сатып алы?ыз Коњиц купити Ецстаси ЗадержаР½ по закладкРµ спайса Илуксте купить Экстази ТрамадоР» в Твери купить героиню Макинск СостоялР°ÑÑŒ ÐºÑ€ÑƒÐ¿Ð½ÐµÐ¹Ñ ˆÐ°Ñ воровскР°Ñ сходка acheter LSD en Windsor ЗакладкР¸ лирика в Галиче ПсилоциР±Ðµ Ð¿Ð¾Ð»ÑƒÐ»Ð°Ð½Ñ †ÐµÑ‚овидн ая Kadoma??LSD Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ порох ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Бирюче Gala?i cumpara cocaina Ð ÐµÐ´Ð°ÐºÑ‚Ð¾Ñ € химичесРºÐ¸Ñ… формул онлайн НямянчиР½Ðµ купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ПикалевР¾ Stjordalshalsen kjope metamfetamin Героин Жетісай сатып алу buy Amphetamine in Fontana Sandersdorf-Brehna Kaufe MDMA Купить закладкР¸ трамадоР» в ЛодейноР¼ Поле Shamarc biz в обход блокироР²ÐºÐ¸ роскомзР°Ð·Ð¾Ñ€ купить Бошки Лакинск Mefedron Assoshi сатып алу Sali?tea de Sus cumpara metamfetamina ?????????? prology ecstasy 1000 купить морфий ЛахденпР¾Ñ…ÑŒÑ Купить амфетамР¸Ð½ Жанатас Nogent-sur-Marne acheter de lecstasy Beilstein Heroine kaufen Kashima????? Gistel Kaufen Sie Ecstasy LSD Абай сатып алы?ыз
IP:5.8.47.16  2018-06-05 22:51:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.