Бөхчүүдийн сэргээшийн хариу ирсэн ч албаныхан хариуг нь нууцалж байна

2009/08/20
Share |
Хүмүүс:
Бөхчүүдийн сэргээшийн хариу ирсэн ч албаныхан хариуг нь нууцалж байна

Жил бүрийн наадмын дараа сэргээшийн тухай дуулиан дэгддэг бол энэ жил дахиад л энэ баахан дуулиан дэгдэх бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт ирсэн шинжилгээний хариуг албаныхан 7 хоногийн турш нууцалсан нь олны гайхшрал бас хардлагыг төрүүлж байна.

Зарим эх сурвалжын хэлж байгаагаар 2 ч бөхөөс допинг илэрсэн байна.  “А”  саван дахь сорьцын хариуг олон нийтэд зарлаж, сэргээш хэрэглэсэн бөхчүүд гомдолтой тохиолдолд “В” савтайг дахин шинжилгээнд явуулах журамтай байдаг аж. Ер нь өмнө нь ийм гомдолтой бөхчүүд сэргээшийн А сорьцын хариуд үл итгэн В сорьцыг явуулж байсан ч А сорьцтойгоо ижил гарч байжээ. Өмнө нь сэргээш хэрэглэсэн бөх гэсэн нэрийг Далай аварга А.Сүхбат хүртэж, А сорьцоор допинг хэрэглэсэн гэж батлагдсан. В шинжилгээнийхээ хариуг тас гүрийсээр байгаад явуулаагүй Далай аварга А.Сүхбатыг зайлшгүй хэрэглэсэн гэж үзэх хүмүүс олон байдаг.

Дараа нь 2004 онд Ц.Мягмарсүрэн заан, Ц.Лхагвасүрэн начин нарын шинжилгээний хариу хэрэглэсэн гэж гарсан. А сорьцын шинжилгээний хариу ирсэн даруйд дээрх бөхчүүд В сорьцын шинжилгээг БНСУ руу яаран илгээж байсан. Гэсэн хэдий ч В сорьцын шинжилгээний хариу А сорьцын шинжилгээний хариугаа баталсан учир Ховд нутгийн чадалтай бөхчүүд тэгсхийгээд хэргийг намжаасан. Халуун зунаар явуулсан В сорьцын шинжилгээний хариу өвөл ирж байсан болохоор ард түмэн ч дуулианыг мартаж орхисон байлаа. Энэ мэтээр Үндэсний бөхийн спортод шуугиан тарьж байсан бөхчүүдийн допингийн хэрэг хуулинд захирагдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Factnews

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.