Их аварга Д.Дагвадоржийн экс гэргий Г.Тамир өвлөж авсан байраа хөлслүүлжээ

2009/08/20
Share |
Их аварга Д.Дагвадоржийн экс гэргий Г.Тамир өвлөж авсан байраа хөлслүүлжээ


Их аварга Д.Дагвадорж эхнэрээсээ салсанаа албан ёсоор амаараа зарлаагүй ч өөрийн хувийн блогдоо зарлаж дуулиан дэгдээгээд байгаа. Харин аваргын хувьд салсаныхаа дараа экс гэргий болон насанд хүртэлээ эхийнхээ асрамжинд байх хоёр хүүхэддээ хангалттай хөрөнгө тасалж өгсөн гэдэг. Хэвлэлүүдээр зарласнаас үзвэл 1 тэрбумаас хол давсан хөрөнгө эхнэртээ өвлүүлсэн ба сар болгон хүүхдүүддээ их хэмжээний мөнгөн тэтгэмж өгч байхаар тохиролцож салсан гэдэг.
Их аваргаас салсанаасаа хойш Г.Тамир Японд цагаачлах хүсэлтэй өгөөд хариугаа хүлээж суугаа гэсэн. Мөн Г.Тамир экс нөхөр Д.Дагвадоржийн өгсөн хоёр байрныхаа нэгийг буюу Зайсан дахь 500 саяар үнэлэгдэх хаусаа зарах гэсэн боловч үнэ тохиролцох хүн олдолгүй нэгэн таньдаг хүндээ хямдхан түрээслүүлж суулгасан сурагтай. Г.Тамирт Монголд амьдрах ямар ч сонирхол байхгүй учраас хүүхдүүдийнхээ эцгээс өвлөсөн хөрөнгөө мөнгө болгох сонирхолтой байгаа бөгөөд өмч хөрөнгөө бушуухан зараад гадаадад амьдрах сонирхолтой байгаа гэж ойрын эх сурвалж нь өгүүлсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.