"Ямаан дээр тэмээний гарз хийхгүй шүү"

2009/08/20
Share |
Хүмүүс:

Иргэний хөдөлгөөнүүд Засгийн газарт ингэж сануулан өчигдөр жагслаа

Төрийн ордны баруун хойд хаалганы эсрэг талд өчигдөр "Эрс шинэчлэл", "Миний Монголын газар шороо", Иргэдийн "Алъянс" төв зэрэг иргэний хөдөлгөөний гишүүд, дэмжигчид нэгдэж цуглалаа. Тэд гадны нэг компани УИХ-ын гишүүдэд захидал илгээж Ээлжит бус чуулганыг хуралдуулж байгаад ихэд эгдүүцэж байна.Тэгээд ч нэг их бүтэлтэй хуралдаан биш.Ямаан дээр тэмээний гарз гэгч болж байгаад ийнхүү дуу хоолойгоо нэгтгэхээс аргагүй болжээ.

УИХ өмнө нь 57 дугаар тогтоолоороо Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлээд гэрээ хийгээд ир гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл адраад ээлжит бус чуулганаар ус, зам, гэнэтийн ашгийн албан татвар зэрэг дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа.

Монгол чандмань эрдэнэ болсон усаа хувьчлаагүй улс.Дэлхийд усыг хувьчилсан 2-3 орон бий.Усыг хувьчилж аваад монопольчилно гэдэг үнэхээр аймшигтай.Болив, Перу гээд бүгдээрээ баларсан. Аюул болсон гэхэд ч хилсдэхгүй. Монголын говьд илрүүлсэн усны нөөцийг 100 хувь гадаадын компанийн мэдэлд шилжүүлж, орд дээрээ нэмж өгөх гэрээ хийх гэж байгаад тэд ийн дургүйцлээ илэрхийлэв.

Дээр нь гэнэтийн ашгийн 68 хувийн албан татварыг 15 сарын дараа тэглэхээр Засгийн газар УИХ-ыг дарамталж байгаа.Харин УИХ 57 дугаар тогтоол шигээ ухаалаг шийдвэр гаргана гэдэгт Иргэний хөдөлгөөнүүд найдаж байна.

"Айвенхоу майнз"-ын техник, эдийн засгийн үзүүлэлт одоо хүртэл гарч ирээгүй. Чухам ямар хэмжээний олборлолт хийж, Монголын төрд юу ногдох гээд байгаа нь ч тодорхойгүй байгаа. Гэрээний төсөл өнөөг хүртэл хэний ч гар дээр очоогүй. Тэгэхээр ямар гэрээ хийх гээд байгаа нь ч ойлгомжгүй. Жилд хэдэн тонн хүдрийг яаж авах гэж байгаа нь мэдэгдэхгүй ийм битүү хатуу ханцуйны наймаа хөдөлгөөнийхөнд сэжигтэй санагджээ.  

Тэд "Засгийг газар тэртэй, тэргүй сайн гэрээ хийж чадахгүй. Ашигт малтмалын хуульд 5.5 заалтыг оруулж ирсэн гэмтнүүд өнөөдөр УИХ-д сууж байна.Тиймээс хуулийн энэ заалтыг нэн даруй намрын чуулганаараа өөрчлөх хэрэгтэй.Ашигт малтмалынхаа 20-иос дээш хувийг улс өөрөө мэднэ гэдэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэж орсон шүү дээ" гэж шаардлаа.

Эс тэгвэл Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа алдана.Үүнийг ард түмэн санаж сэрэх цаг болчихжээ гэж сануулахаа ч тэд мартсангүй. Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж "Ард түмэнтэйгээ ярьж зөвөлдөг, асуудаг Ерөнхийлөгч байна" гэж амалсанаа биелүүлээч.Энэ цаг чинь аль эрт болчихжээ.Тиймээс ард түмнийхээ өмнө гарч ирээч гэж сануулав.

Дэлхийд ийм гэрээ, хэлэлцээр хийхээ больсон.Африк, Латин Америкийн ядуу орнуудад хийдэг байсан энэ луйвар үеэ өнгөрөөж, одоо хаана ч оршин тогтнох газаргүй болчихжээ.

Тиймээс Монголд Бирм, Африкийн жишээ хэрэггүй. Олон улсын тавцанд ч "Рио Тинто" нэр хүндээ алдаж, урд хөршид 102 ам.долларын авлигын хэрэг яригдаж байгаа энэ үед стратегийн ордуудаа монголчууд ашиглах төрийн бодлого гарга гэж иргэний хөдөлгөөнүүд хүсч байна. 

Г.Ганчимэг /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
idruhatvhtu paZsxsdgvkiofwibzz, [url=http://vpwsvtipbtof.com/] vpwsvtipbtof[/url], [link=http://nypwvowndssr.com/ ]nypwvowndssr[/link], http://mqfylohtbgwe.com/
IP:46.161.9.32  2016-05-04 02:48:13
asKesnqpco6 [url=http://albuterolsulfate.b id/]generic for albuterol[/url] [url=http://buy-cialis.in.net/ ]where can i buy cialis without a prescription[/url] [url=http://finasteride5mg.ru/ ]finasteride 5 mg[/url] [url=http://buy-valtrex.date/] buy valtrex online cheap[/url] [url=http://albuterolsulfate.e u/]albuterol[/url]
IP:46.161.9.24  2016-06-12 17:53:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.