Монгол дахь хятадуудын анхдугаар хурилдай хэзээ нийслэлд болох вэ?

2009/08/21
Share |
Хүмүүс:
Монгол дахь хятадуудын анхдугаар хурилдай хэзээ нийслэлд болох вэ?

Өнгөрсөн зургадугаар сард манай улсад аж төрдөг казах үндэстэнүүд анхныхаа их хурилдайг нийслэл хотод зарлан хуралдуулж цаашдын хувь заяагаа дүгнэсэн чухал зөвлөгөөн хийсэнийг халх болон буриад дөрвөд зэрэг уугуул монголчуудын дийлэнх нь мэдээгүй байна. Уг анхдугаар хурилдайгаас нэгэн сонордуулга гаргаж Монгол улсын төр засагт зургаан хүсэлт тавьсан нь анхаарал татаж байна. Өнгөц харахад эх нутагт маань бөөрөө нийлүүлэн амь зуудаг казах иргэдийн амин зуулга, ирээдүйгээ баталгаажуулах гэсэн жирийн л хүсэлт мэт боловч ахиулаад үзвэл монгол үндэстэн казахуудыг хавчин хяхаж байсан мэт ойлголт давхар төрүүлж байгаа юм.

Хүн ер нь өөрт байхгүй зүйлийг бий болгохын тулд л хүсэлт тавьдаг шүү дээ. Хэрвээ хүсэлт тавиад болохгүй бол шаардлага тавьдаг. Шаардаад болохгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно хэмээн манай гудамжны хөдөлгөөнийхөн олон жил л ярилаа шүү дээ. Тэгвэл нутаг нэгт үндэстэн казахуудын маань тайвнаар хүсч буй зүйл яваандаа шаардлага болон хувирах вий дээ. Гэхдээ их Халхын ард түмэн хэзээний уудам сэтгэлээрээ казах түмнийхээ зургаахан ширхэг хүсэлтийг нэг их шахаж шаардуулаад байлгүй биелүүлээд өгчих биз ээ гэж найдна. Казах хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуул-иудын хөтөлбөрийг шинэчилж сурах бичгийг нь олшруулах, казах хэл, казах утга зохиолын хичээл заах цагийг нэмэгдүүлэх гэсэн хүсэлт байгаа юм.

Халхууд казах хэл сурах ёстой юу эсвэл казахууд монгол хэл сурах ёстой гэсэн сонин асуултыг хөндөж буй энэ хүсэлтийг ч гэсэн биелүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Мөн Баян-Өлгийгөөс гадна казах иргэд олноор оршин сууж буй аймаг орон нутагт казах хэл дээр үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн цэцэрлэг, бага сургууль байгуулах, сургалтын хөтөлбөрт энэ талаар түлхүү оруулах гэсэн хүсэлт байгаа юм. Энэ хүсэлт Монгол улсын Үндсэн хуулинд хир нийцэж байгаа юм бол. Нийцэж байгаа бол биелүүлэхэд ядах юу байхав. Мөн Баян-Өлгий аймаг дахь хөгжимт драмын театр болон Өлгий хотын радио станцыг шинэчлэх тухай хүсэлт байна.

Энэ мэдээж хамгийн түрүнд ногоон гэрлээр шийдэгдэх нь лавтай. МҮОНТ-ийн казах хэл дээрх хөтөлбөрийг долоо хоног тутам тогтмол явуулж нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх хүсэлт ч мөн асуудалгүй бүтэх байх. Харин эдгээр зургаан хүсэлтийг нь ёсчлон биелүүлсэний дараа казах иргэд ахиад өөр зүйл хүсээд эхлэх вий гэдэг л асуудал байна. Жишээ нь казахуудын хоёрдугаар хурил-дайгаас “Баян-Өлгий аймаг дахь казах иргэдийн тоо олширч, хүн ам нь газар нутагтаа хэт чихэлдэх болсон учир Ховд юм уу Увсаас хэд хэдэн сумын нутаг тасдаж Баян-Өлгий аймагт нэгтгэх, бусад аймгуудад тархан амьдарч буй казах иргэдийг Монголын нутгийн аль нэгэн цэгт төвлөрүүлж Казах Таун байгуулах, Казахстан улсаас ах дүү казах иргэдээ татан авчирч Монголд олноороо суурьшин амьдрах нөхцөл бүрдүүлэх” гэх мэт хүсэлт тавиад биелүүлэхгүй бол шаардлага болгон хувиргавал яах вэ гэдэг асуудал Монгол төрийн өмнө хүссэн ч хүсээгүй ч тулгарна гэдэг нь ойлгомжтой байна.

Эдүгээ үндэсний цөөнх гэгдэж буй казах иргэд маань энэ мэтчилэн янз бүрийн асуудал тавиад сүүлдээ зөвхөн Баян-Өлгий Улаанбаатар хоёрын хоорондох асуудал биш цөмийн зэвсэгтэй Казахстан ядуу буурай Монгол улсын хоорондын асуудал болон хувирвал хэцүү еэ. Нийт Монгол улс даяар казах сургуулиуд үй олноороо баригдаж, ерөнхий боловсролын сургуул-иуд казах хэлээр уран зохиолоо заагаад хүн амын тооны харьцаа ч нэг аймгийн зиндаанаас халиад тав зургаан аймгийн хэмжээнд хүрээд эхэлвэл яваандаа Монгол улсаа Монказ ч юм уу эсвэл Казмон гэж нэрлэхээс өөр аргагүй болох нь тодорхой.

Энэ бол хэл, ёс, шашин өөр хоёр үндэстэний хооронд байнга гарч ирдэг болгоомжлолуудын нэг болохоос олон жил хамт нэг нутагт идээшиж дассан казах үндэстэнийг гадуурхан алагчилж буй явдал биш юм шүү. Юутай ч Монгол улсын үндэсний цөөнх гэгдэх казах иргэдийн анхдугаар хурилдайгаас гаргаж тавьсан хүсэлтийг төр засаг анхааран үзэх нь лавтай. Мөн уг хурилдайгаас Казах-стан улсын төр засагт хандан 10 зүйлийн хүсэлт тавьсан байна лээ. Тэдгээрийг хэрхэн авч үзэхээ ноён Нурсултан Абишевич Назарбаев мэдэх буй за. Үүнээс гадна бас нэг асуудал сөхөгдөж байгаа нь сүүлийн үед манай улсад тоо толгой нь казахуудаас ч дутахгүй олон болсон цэвэр хятад болон хятадын эрлийз хэмээх үндэсний цөөнхүүд байна.

Тэд ч мөн адил удахгүй казахуудаас санаа авч Монгол дахь хятадуудын анхдугаар хурилдай гээчийг нийслэл хотод зохион байгуулаад янз бүрийн хүсэлт үйлдвэрлээд эхэлж мэдэх юм шүү. Жишээ нь уг хурилдайнаасаа Мон-голын төр засагт хандан 10 зүйлийн хүсэлт тавьж, үүний дотор Бээжин болон Гуандун мужаас ах дүү нараа татан авчрах, Улаанбаатар дахь хятад сургуулиудын тоог нэмэх, МҮОНТ-ийн хятад хэлний хичээлийн цагийг сунгах, хятад хэл дээр радио нэвтрүүлэг явуулах, хятад иргэдийг нэг аймгийн нутагт бөөнөөр нь суурьшуулах, улмаар газар нутаг таслан өгөх гэх мэт хүсэлтүүд тавиад хурилдайнд нь БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао гэх мэтийн хүмүүс ирж суугаад эхэлвэл хэрхэх вэ. Хүсэлтийг нь биелүүлэхгүй бол шаардлага болон хувирна. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр буюу зэвсэгт бослого гарна хэмээн дээр дурдсанаа ахин сануулъя.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser парфюм кокаин отзывы МурмансРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - ORANGE КологриР² купить Кокаин Супер КачествР° [Ecuador] ЗакладкР¸ спайс россыпь в ЛодейноР¼ Поле соль миксы купить ОстровнР¾Ð¹ купить LSD-25 (HQ) 170мкг Москва Щукино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях марихуаР½Ð° аппетит Шишки закладкР°Ð¼Ð¸ Каменка купить Cocaine Premium HQ - печать Dolphin Москва Люблино купить Марки LSD 170мкг ХарабалР¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: Мука HQ ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновск купить Ecstasy: Yellow Homer 200mg Lsd купить Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ñ‹Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Crystal [Import] гидра мефедроР½ Рона Митра Рост, Вес, Размеры тела, Возраст, БиографР¸Ñ, Вики Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ амфивитР°Ð¼Ð¸Ð½ рецепт Метадон в Ð’ÐµÑ€Ñ…Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ реклама кокаина какой вред от марихуаР½Ñ‹ Шри-Ланк
IP:185.14.194.82  2018-07-30 16:27:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.