АТМ-ын нэгдсэн сvлжээний vйлчилгээ vгvйлэгдсээр...

2009/08/21
Share |
Хүмүүс:
АТМ-ын нэгдсэн сvлжээний vйлчилгээ vгvйлэгдсээр...

Монголчууд төлбөрийн карттай нөхөрлөөд арван зуныг vдсэн. Энэ хугацаанд карт эзэмшигч олширч, хэрэглээ өссөн ч банкуудын зvгээс тэднийг дэмжсэн дорвитой алхам хийсэнгvй. Жишээлбэл, Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машин бараг сая хvнтэй нийслэлд 46 ширхэг л бий. “Голомт” банк 42 ширхэг ATM буюу бэлэн мөнгөний машинтай. Мянга мянган харилцагчтай эдгээр банкны машинаас зөвхөн мөнгө авахын тулд ATM хайж явах завтай хvн өнөө цагт хэр олон билээ. Гол бэрхшээл нь нэг банкны бэлэн мөнгөний машин нөгөө банкныхаа картыг уншдаггvйд байгаа юм. Барууны аль ч оронд, ямар ч аж ахуйн нэгж, байгууллагаар vйлчлvvлэхэд бvх картыг уншдаг нэгдсэн сvлжээ хэдийнэ бий болчихсон. Харин манайд энэ vйлчилгээ дутаж байна.

Манай улсын хэмжээнд арилжааны 10 банк төлбөрийн карттай ч дөрөвхөн сvлжээгээр төлбөр хийдэг нь хэрэглэгчдийн шаардлагад нийцдэггvй.

Монголбанк энэ сарын зургаанд Төлбөрийн картын журам баталсан. Журамд төлбөрийн карттай холбоотой зарчим тогтоож, ийм төрлийн vйлчилгээг vзvvлдэг банкууд дотооддоо хяналт тавихаар болжээ. Банкууд төлбөрийн картын нэгдсэн сvлжээнд орж, өөрөөр хэлбэл хэрэглэгчид аль ч бэлэн мөнгөний машинаар vйлчлvvлэх боломж бvрдэх юм. ХААН, Хадгаламж, Худалдаа хөгжлийн банкыг эхний ээлжинд энэ сvлжээнд нэгтгэн туршиж байгаа аж. Туршилтын хугацаа ирэх 11 дvгээр сард дуусна. Гурван Монгол хvн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар карт хэрэглэдэг гэсэн статистик бий.

Карт хэрэглэснээр иргэд улс орныхоо эдийн засагт зохих хувь нэмэр оруулдаг. Мөнгөө хэтэвч, гудсан дороо хадгалж байхаар картанд хийчихвэл зуун төгрөг ч зуудахгvй өөр хэн нэгэнд хэрэг болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Улс орныхоо эдийн засгийг дэмжсэн иргэдийн картын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байхад банкуудын зvгээс хэрэглээг дэмжих бодлого vгvйлэгдэж байна. Төвбанкны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал Монголбанкнаас баталсан журмыг бvх банкууд хэрэгжvvлэхэд хугацаа хэрэгтэй. Төвбанкны дэргэд төлбөр тооцооны нэгдсэн төв ажиллаж байгаа. Vvгээр арилжааны банкны картыг унших ёстой. Эхний ээлжинд ХААН, Хадгаламж, Худалдаа, хөгжлийн банкны картуудаар төлбөр тооцооны төвvvдэд худалдаа хийж, туршиж байна. Арилжааны банкууд туршилтын vр дvнг харж байж нэгдсэн сvлжээнд орох эсэхээ шийднэ. Манай улсад 1328 ширхэг төлбөр тооцоо хийх машин ажилладаг. Харин бэлэн мөнгөний 221 машин энэ жил шинээр нэмэгдсэн гэлээ.

Картын хэрэглээ харсаар байтал өсөх өнөө цагт арилжааны банкуудын ая талыг харж, Vр дvнгээс нь шалтгаалж хөдөлнө гэх хэгжvvн vг хэнд хэрэгтэй юм бэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio ñîëè çàêëàäêè õàðüêîâ ЛизергиР½Ð¾Ð²ÑƒÑŽ кислоту КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Горно-ал
IP:95.181.176.80  2018-01-24 14:26:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.