Юань гүрний "Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг" Өмнөд Солонгосоос бүрэн эхээрээ олдлоо

2009/08/24
Share |
Хүмүүс:
Юань гүрний

Чингис хааны Их засаг хуулиас шууд эхтэй түүхийн онц чухал баримтыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд бэрхшээл учирч байна

Бидний өвөг дээдэс матигар сэлэм, атигар морьтойгоо тэнгэр, газрын савслага хүртэлх олон улс, үндэстнийг эзлэн дагуулсан төдийгөөр их түүх дуусаагүй, харин эхэлсэн билээ. Найман зуугаад жилийн тэртээ даян дэлхийн даяаршлын анхны загвар болсон хэт их гүрнийг цогцлоон байгуулж, улс төр, эдийн засгийн аргаар засаглан захирч, төрт ёсыг төвшитгөн хөгжүүлж байсны түүхэн баримт нь Чингис хааны Их засаг хууль. Уугуул тал нутагтаа төдийгүй сэлмийн ирээр дагаар оруулсан улс орон, суугуул хот балгадад бийрийн үзүүрээр бичсэн хууль цаазыг батлан мөрдүүлж, бүхэл бүтэн татвар, эдийн засаг, аюулгүй байдал, засаг захиргааны тогтоц буй болгосон билээ. Бүрэн уг эхээрээ бидний үед хүрч ирээгүй Чингис хааны Их засаг хуулиас шууд үндэс сурвалжтай, түүний ач хүү, Юань гүрний хаан Хубилайн хараат улс орондоо даган мөрдүүлж асан "Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг"; хэмээх түүхийн хосгүй үнэт баримт эх хувиараа өнөөгийн Өмнөд Солонгосын нутгаас олдсон байна. Өнөөгийн мөнгөний бодлогын суурийг цутгаж, татвар, эдийн засгийн арга ухааныг хөгжүүлж, монгол төрийн алтан аргамжааг зангидсан Хубилай сэцэн дэлхийн суут хаадын нэг юм.

Хөх тэнгэрийн хөх тамгатай монголчууд төрт ёсны түүхэн уламжлалтай гэдгээ илүүтэй нотлох, өвөг дээдсийнхээ өв соёл, үүх түүхийг үр хойч нь үеэс үед бахархан мэдэхэд 680 гаруй жилийн тэртээгээс Солонгосын Сун овогтны хадгалан ирсэн цаазын бичиг түлхэх хүч болох нь эргэлзээгүй.

Монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний түүхэнд үнэт энэ баримтыг олон улсын оюун өв соёлын санд бүртгүүлэх, Их Чингис хаан, Хубилай хааны уугуул эх нутагт нь сэргээн засварласан хувийг нь залж авчрах ажлыг Солонгост ажиллаж амьдардаг Батын Батгэрэл гэдэг бүсгүй эх оронч сэтгэлээр хөөцөлдөн зүтгэж байна. Солонгос дахь монголчуудыг дэмжих "Далайн салхи"; нийгэмлэгийн тэргүүн, Монгол, Солонгос багш, судлаачдын холбооны гүйцэтгэх захирал, Солонгос дахь Монголын Оюутны Холбооны тэргүүн зэрэг олон сонгуульт ажилтай "Ива"; Эмэгтэйчүүдийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрант Б.Батгэрэлийн эхлүүлсэн ажилд хүч нэмж, "Дээрээс тогтоосон хууль цаазны бичиг"; эх нутагтаа залахад Монголын төр, монгол хүн бүр хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа юм.

Өнгөрсөн хавар Солонгост Юань гүрний үеийн хууль цаазтай холбоотой бичиг баримт олдсон гэсэн мэдээ бүдэг бадаг дуулдаад өнгөрсөн.Сонгууль дөхсөн болохоор олны анхааралд тэр бүр өртөөгүй. Бидний өвөг дээдсийн үүх түүхтэй холбоотой ямар бичиг баримт олдсон юм бэ?Та ямар хувь заяагаар энэхүү түүхэн сурвалжийг олсон ажилд оролцов?

Юань гүрний үеийн "Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг"; хэмээх Монгол Улсын хамгийн эртний хууль цаазын бичиг Солонгост олдсон. Солонгосын Засгийн газрын хэрэгжүүлдэг эртнийхээ түүхийн бичиг баримт сэргээх төслийн явцад Сун овогтны үе дамжуулан хадгалсан хууль цаазын бичиг олдсон юм.Энэхүү түүхийн сурвалж нь Солонгосын зүүн хойт хэсгийн манайхаар бол нэг сумаас олдсон юм.Түүхэн баримтыг Солонгосын Засгийн газын байгууллага нөхөн сэргээхээр ажиллаж байна. Юань гүрний харъяанд байсан Хятад, Солон;гос зэрэг улсад мөрдөгдөж байсан "Их засаг";ийн хувилбар гэж манай эрдэмтэд үзэж байгаа. Солонгосын Сэ Жүн хаан Юань гүрнээс "Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг";ийг залж аваачжээ. Тэгээд өөрийнхөө бүх мужид барлан тараасан юм байна.Солонгосын эрдэмтдийн яриагаар XIX зууны сүүлч хүртэл тэр хуулиар бүхий л хууль цаазын бичиг мөрдөгдөн явж байсан.Хуульчид ч шалгалтаа үүгээр өгдөг байжээ. Энэ хууль байгааг жил хагасын өмнө багш маань Солонгос дахь ЮНЕСКОгийн салбарын даргатай холбож өгснөөр мэдсэн. Тэрээр өмнө нь Солонгос судлалын хүрээлэнд захирал хийж байсан хүн. Тэгээд Монголын Засгийн газарт үүнийг гардуулж өгөх ёслолыг зохион байгуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан юм.

Эх хувь нь хэд орчим хуудас, ямар хэмжээтэй вэ. Хууль цаазын бичгээр ихэвчлэн нийгмийн ямар харилцааг зохицуулж байсан юм бол?

Юань гүрэнд мөрдөгдөж байсан эрүүгийн болон иргэний хуулийн хоёр ботиос бүрдсэн юм билээ. Нийтдээ 380 гаруй хуудас ном болсон.Ихэнхдээ тухайн үеийн Юань гүрэн Хятад, Солонгосоос, тухайлбал Юнань мужаас татвар, гувчуурыг хэрхэн авах тухай заасан.Хуулийн ихэнх нь буюу наяас дээш хувь нь татвартай холбоотой.Мөн гэмт хэрэг өдүүлбэл хэрхэн яллан шийтгэх тухай заасан хууль.

Эрдэмтэд энэ хуулийг тайлан уншсан уу?

Солонгосын эрдэмтэд сэргээх тал дээр маш сайн ажилласан юм билээ. Одоо тайлж уншиж байгаа.Солонгос, англи хэл рүү орчуулаагүй. Эртнийх нь ханзыг сийрүүлж хэвлэсэн хоёр боть ном бий.Харин түүнийг зардаггүй. Зөвхөн эрдэмтэн, судлаачид л хэрэглэдэг.Засгийн газраас нь төсөв гаргаад солонгосчуудын зүгээс судалж байгаа ч Монголдоо ёслол төгөлдөр залах нь их түүхийн эзэд нь болсон монголчуудын эрхэм үүрэг.Манай монгол эрдэмтдийн талаас МУИСийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Ж.Баясах багш маань Юань гүрний үеийн хууль цаазны бичиг мөн гэдгийг анх тайлж уншсан монгол эрдэмтэн юм.Баясах багшийн маань үзэж байгаагаар хууль цаазын бичгийг орчуулан тайлж судлахад хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэсэн.Ёслол төгөлдөр залж авчран, орчуулан тайлж чадвал бүх монголчууд, дэлхий нийтийн хүртээл болно.

Хосгүй үнэт түүхэн баримтыг түүхчид эрдэмтэд маш сайнаар хүлээж авах нь ойлгомжтой. Харин ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын анхааралд хандуулж, дэлхийн өв соёлд бүртгүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй. Төрөөс хэр дэмжиж байгаа вэ. Ямар санал гомдол, бэрхшээл тулгарч байна вэ?

Манай төрийн бус байгууллага монголчуудынхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид үүнийг хүлээж аваад, хамгийн түрүүнд өнгөрсөн нэгдүгээр сарын 17нд Ерөнхийлөгч Н.Энхбаярт танилцуулсан.Дараа нь эрдэмтэд энэ ажлыг Ерөнхийлөгчийнхөө ивээл дор зохион байгуулъя гэж ярилцсан юм.Гуравдугаар сард Монголын эрдэмтэд их хуультайгаа танилцаад, тавдугаар сард залж авчрах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байлаа.Гэтэл сонгуулиас болоод энэ ажил маань хойшлогдчихсон.Тавдугаар сарын арга хэмжээ сонгуультай давхцсан учраас миний бие Ерөнхий сайд С.Баяр, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт, ГХ-ны сайд С.Батболд нарт БНСУ дахь манай Элчин сайдын яамаар дамжуулан албан захидал илгээсэн.Захидал маань эзэддээ хүрээгүй байсан.Төрийн сайд нарын олон ажил давхцаад бидний захидал анхааралд нь онцгойлон хүрээгүй байсан байх.Энэ удаа ирэхдээ Ё.Отгонбаяр сайдтай дахин уулзлаа.Их сайхан хүлээж авсан. Монгол Улсын түүх, боловсрол, соёлтой салшгүй холбоотой учраас БСШУЯ энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй.Татвартай холбоотой зүйл заалт ихтэй хууль, цаазын бичиг учир ҮТЕГын дарга Ц.Оюунбаатарт хандсан.Тэрбээр сэтгэл гарган хөөцөлдөж, бидэнд чиглэл өгч байгаад маш их баяртай байна.Мөн энэ ажилд дэм өгч байгаа бусад хүмүүстээ ч баярлаж талархсанаа илэрхийлье. Эх түүх гэдэг маань бидний зайлшгүй хайрлаж, нандигнах ёстой зүйл байдаг.Үүнийг монголын ард түмэн маань сайн ойлгоосой.Ялангуяа, төрийн түшээд их хуулиа залж авчрахад сэтгэл гаргаасай гэж иргэн хүнийхээ хувьд хүсдэг.Яагаад гэвэл, би маш олон хүнтэй уулзсан.Маш олон газарт албан тоот явуулсан.Эдийн засгийн хямрал, сонгууль, уул уурхайн төсөл, гэрээ хэлцэл зэрэг олон ажил давхацсан учраас магадгүй хойш хаягдчихсан байх.Энэ бол ганцхан Засгийн газрын асуудал биш.Монгол Улс маань үүнийг нэр төртэй хүлээж аваад, ард түмэндээ жинхэнэ утгаар нь ойлгуулах, дээдэлж шүтэх, дэмжих хөдөлгөөн үүсэн өрнөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Солонгосчуудын хувьд энэ хууль саяхныг хүртэл дагаж мөрдөж байсан гол хууль нь байсан гэж Та ярилаа. Энэ тухай тодруулахгүй юу?

Учир мэдэх хүмүүсийн ярьснаар солонгосчууд дэлхийд ганцхан хувийг олсондоо бахархаж, маш өндөр сэтгэгдэлтэй байдаг юм билээ. Гэхдээ энэ хуулийн гол эзэн нь манай монголчууд.Солонгосын хувьд ч энэ хуулийг Монголд нь залах нь маш чухал гэж үзэж байгаа.

Энэхүү өв соёлын гайхамшигтай дурсгал олдсон газар орон нь ямар учиртай юм бэ? Сун овогтон гэж хэн бэ?

Сун овогтон Өмнөд Солонгосын зүүн хойд хэсэгт үе дамжин амьдарч байна. Энэ овогтны нутаг үеийн үед дайн тулаанд өртөж үзээгүй газар.Солонгосын эртний язгууртан, эрдэмтэй номтой хүмүүсийн нутгаас олдсон юм.Миний ойлгосноор Сэ Жүн хааны номын түшмэл нь монголч эрдэмтэн байсан юм билээ.Тэр монголч эрдэмтэн өөрийн биеэр Юань гүрнээс ганцхан ширхэг хуулийг залж авчирсан.Ингэхдээ маш том ёслол үйлдсэн гэж ярьдаг.Барлахдаа хүртэл сайн өдрийг сонгосон гэдэг.Тэр монголч эрдэмтний үр удам энэхүү эх хувилбарыг хадгалсаар иржээ.Сун овогтны удам угсаа хууль цаазын бичгийг уг эхээр нь үрээс үрдээ, үеэс үедээ дамжуулан 687 жил хадгалсан байна.

Тэгэхээр үе дамжуулан энэ гайхамшигтай бүтээлийг хадгалж ирсэн Сун овогтон энэхүү түүхийн баримт, хууль цаазын өмчлөгч нь болж таарах уу. Эсвэл олж судлан, сэргээн засварласнаараа БНСУын Засгийн газрын эзэмшил болж байна уу. Энэ нь Монголын өмчлөл болоход, дээр нь ЮНЕСКО;гийн өв соёлын бүртгэлд оруулахад ямар шат дамжлагыг давах вэ?

";Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг";ийн жинхэнэ эх хувь нь үеийн үед авч хадгалж ирсэн учраас Сун овогтны өмч.Солонгосын хааны номын сан гэж байдаг.Эртний хаадын тогтоосон уул ус нь тэгш сайхан энэ газарт өдгөө Солонгос судлалын хүрээлэн бий.Тэнд манай энэ хууль маш олон хаалганы цаана тусгай нөхцөлд чандлагдан хадгалагдаж байдаг. Энэ хууль цаазын бичгийг өнгөрсөн зургадугаар сард Монгол улсаас Солонгост суугаа элчин сайд Гэрэл гуайтай хамт очиж үзсэн. Долоон зуу шахам жилийн дараа монгол хүн гар дээрээ тавьж байна гэж номын санч нь баярлан хэлж билээ. Эх хувь нь Сун овогтны өмч боловч хадгалах бүх нөхцлийг нь Солонгосын Засгийн газар бүрдүүлсэн.Эртний энэ хуультайгаа ав адилхан хуулбар эхийг Монголын Засгийн газарт, магадгүй номын санд хэдэн хувийг өгөх вэ гэдгийг одоогоор ярилцаж байгаа.

Хуулийг залж авчрах нь эхний асуудал.Нөгөөтэйгүүр, энэ хууль цаазын бичиг Юань гүрнийх мөн гэсэн дэлхийн эрдэмтдийн тунхаглал, нотолгоо зайлшгүй шаардлагатай юм билээ.Тэгж байж энэ нь Монголын Юань гүрний үеийн хууль мөн гэдгийг хөдөлшгүйгээр баталгааг гаргуулж авна. Тиймээс манай Мон;гол, Солонгос багш, судлаачдын холбоо, Солонгос дахь монголчуудыг дэмжих "Далайн салхи"; нийгэмлэгээс Америк, Япон, Солонгос, Орос, Монгол зэрэг 78 орны эрдэмтэн, суд;лаачдын дунд "Юань гүрний үеийн хууль цаазын бичиг"; сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Харамсалтай нь, бид энэ хурлаа янз бүрийн шалтгаанаар хоёр ч удаа хойшлуулчихлаа.Олон орны эрдэмтэд "Юань гүрний үеийн хууль цаазын бичиг"; Монгол Улсынх мөн гэж тунхагласнаар ЮНЕСКОгийн дэлхийн өв соёлд бүртгэгдэнэ.Дэлхийн эрдэмтэд энэхүү түүхэн баримтыг хэрхэн үзэж, яаж нотлохыг ЮНЕСКОгийн шинжээчид ирж ажиглана.Юань гүрнийх мөн гэдгийг батлангуут, түүнийг үндэслэн дэлхийн өв соёлд бүртгэх юм.Бид анх удаа ЮНЕСКОд Монгол, Солонгос, Хятад гурван улсын хамтарсан өв соёлыг бүртгүүлэх гэж байгаа.Энэ хууль нь зөвхөн засаг захиргааны хоорондын асуудал биш. Бид 700аад жилийн өмнө хууль цааз гэж юу байдгийг, нийгмийн харилцааг хэрхэн зохицуулж байсныг, монголчууд хараат улс орнууддаа одоогийнхоор бол манлайллыг хэрхэн төгс төгөлдрөөр зохион байгуулж явсныг бид өөрсдөө мэдэж чадна. Иймээс эх орондоо хайртай хүмүүс агуу түүхээрээ бахархах хөдөлгөөн зохион байгуулаасай гэж хүсч бай;на.Компани, аж ахуйн нэгж, ямар ч хүн манай арга хэмжээг дэмжиж, оролцо;ход чөлөөтэй.

Энэ бол бизнес биш.Монголын өв соёл, үүх түүхийн баримт дэлхийд данслагдах учиртай монголчуудын нэр төрийн үйл хэрэг.Дор хаяж 78 орны эрдэмтэнд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохоин байгуулах ёстой.Хууль цаазын бичгээ хүндэтгэлтэйгээр залж авчраад, Сун овогтныг Засгийн газрын ямар шагнал байдаг юм түүгээр нь урамшуулаасай.Энэ бүх арга хэмжээнд бага бус хөрөнгө зардал хэрэгтэй.Би Ё.Отгонбаяр сайдад баярлаж байгаа.Тодорхой хэмжээгээр улсын төсвөөс шийдэж өгье гэсэн.Ц.Оюунбаатар дарга ч гэсэн тодорхой хэсгийг Татварын газраас шийдэж өгөхөөр ярьж байгаа.Гол асуудал нь мөнгөндөө байгаа юм биш.Монгол Улсын түүхийн нэгэн чухал баримтыг бид нэр төртэйгээр хүлээж авахад л байгаа юм.Гэхдээ л бүх арга хэмжээг зохион байгуулахад амалсан хөрөнгө зардал хүрэлцэхгүй.

";Далайн салхи"; нийгэмлэгээс зохион байгуулж байгаа "Юань гүрний үеийн хууль цаазын бичиг";ийг монголчуудын хүртээл болгох үйлсэд хувь нэмрээ оруулъя гэвэл ямар дансанд хандиваа өргөж болох вэ. Манай сонины эрхлэгч сарын цалингаа, ажилтнууд нэг өдрийн хөдөлмөрийн хөлсөө хандивлахаа илэрхийлж байна.

Энэ хуулийг залах ёслол бол улс орон хоорондоо өгч, авалцаад чимээгүй өнгөрөх зүйл огт биш. Бидэнд санхүүгийн боломж бага байгаа ч их түүхээрээ бахархах боломж тохиосноороо бидний үеийн залуус азтай юм.Бид хууль цаазын түүхэн баримтын анхныхыг залж авчирснаараа хойч үедээ бахархах үйлсийг бүтээнэ.Таны сонины хамт олонд ч талархаж байна.Анхны хандивыг өргөсөнд баярлалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bold Ene duug daahdondog duussan ni olond hursen ni haana bn. 2 taarsan balai yum. Hooloigui duuchin daahdondog, gunbalai 2 taarsiin.
IP:43.242.243.86  2016-02-03 13:58:55
uaqkzgsb caYd7Zneecjzkinuaq, [url=http://irvnrovqrfax.com/] irvnrovqrfax[/url], [link=http://tjfzudcsisks.com/ ]tjfzudcsisks[/link], http://tcjqntjsncsm.com/
IP:46.161.9.32  2016-10-26 22:04:15
CaseyDaf wh0cd639016 cialis cost
IP:46.161.9.24  2017-03-16 03:03:42
CaseyDaf wh0cd639016 Viagra No Rx
IP:46.161.9.24  2017-04-11 07:58:38
Merle A financial advisor lamisil terbinafine hcl cream“With these two studies, we are beginning to see that more and more of us will have a chance to reach old age cognitively intact, postponing dementia or avoiding it altogether,” he said. “That is a happy prospect.” order generic paxilApple seems to be in an embarrassing situation with widespread users reviews  claiming that iPhone 5S, Apple’s flagship phone, is having serious errors with its motion sensors. The on-boards sensors like the gyroscope, compass, and accelerometer haven’t been working properly which could be due to a software error in calibration or the handset itself. requip modutab 4 mg 㢳aIf the court were to proceed with any of the petitions, it would be the biggest environmental case since Massachusetts v. EPA, the landmark 2007 decision in which the justices ruled that carbon dioxide was a pollutant that could be regulated under the Clean Air Act. {ID:nL2N0DO2J7] nexium copay savings cardO'Brien's defense attorney Gina Clayton said O'Brien was acting under duress. ”His benefits had been stopped for some reason and he hadn’t eaten for three days,” she told the court. ”He was simply desperate for some food.” trazodone hcl desyrelCombined with information from outbreaks in previous years, a look at the 2012 West Nile virus epidemic in Dallas County, Texas -- the hardest-hit part of the country -- may provide some insights that can be used to prevent future disease, researchers found.
IP:5.188.211.40  2017-06-01 18:39:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.