"Би чамд хайртай" кино 25 жилийн дараа дахин дэлгэцнээ амиллаа

2009/08/24
Share |
Хүмүүс:

Монголын залуусыг байлдан дагуулсан хайрын түүх үргэлжилж байна. "Би чамд хайртай" киноны баатруудын хувь заяа 25 жилийн дараа эргэж, тэдний хүүхдүүд ээдрээт хувь тавилангаа хэрхэн сөрөн тэмцэж байгаа тухай бид тун удахгүй дэлгэцнээс үзэхээр боллоо. Уянгын драм хэлбэрээр бүтээсэн "Би чамд хайртай2" кинонд мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн залуусын хайр дурлал, нөхөрлөл, аз сорьсон алхам, 25 жилийн өмнө хагацсан залуус өдгөө сэтгэлд хурсан гомдлоо тайлсан тухай өгүүлэх аж.

ГАВЪЯАТ ТАМИРЧИН З.ҮЙТҮМЭН ЖҮЖИГЧИН БОЛОВ
Уран бүтээлийн "Монгол кино" нэгтгэлийн 1985 оны бүтээл И.Нямгаваагийн найруулсан "Би чамд хайртай" уран сайханы киноны үргэлжлэл "Би чамд хайртай2" киног бүтээхэд Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэл, Б.Баатар захиралтай "Hero Entertainment" студи, Д.Болд захиралтай "B Production" нар хамтран ажиллажээ. Энэ нь сүүлийн таван жилд бүтээсэн дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орж байна. Кинонд Ардын жүжигчин Б.Дaамчаа агсан, МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, "В Production"-ий захирал, дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал (Өөскө), "Комеди арт" хамтлагийн жүжигчин СТА Батхуяг (Амбий), МУГЖ Ц.Төмөрбаатар болон гавьяат тамирчин З.Үйтүмэн нар тоглосон нь удтал хүсэн хүлээсэн үзэгчдийн анхаарлыг татаж байна.

ДУУЧИН Д.БОЛД ГЭМТЭХ ДӨХЖЭЭ
Холливудын кино мэргэжилтнүүдийн ашигладаг хамгийн сүүлийн үеийн технологи FULL HD форматаар хийгдсэн Монголын анхны уран сайхны кино болжээ."Би чамд хайртай2" киноны зураг авалтын эргэн тойронд адармаатай адал явдлууд ч бас цөөнгүй байсан аж.Дуучин Д.Болд зодоонтой хэсгийн зураг авалтын үеэр Г.Эрдэнэбилэгийн толгойг жинхэнээсээ хагалжээ.Мөн тус киноны гол дүрд тоглосон дуучин Д.Болд мөн л зураг авалтын үеэр нуруугаа гэмтээх дөхсөн нь уран бүтээлчдийг багагүй сандралд оруулсан байна.

Жүжигчин Пүрэвмаа, Бадрах нар (Үрлээ, Баяраагийн дүрд) 20-иод жилийн өмнө дэлгэцийг байлдан дагуулж байсан шигээ эрч хүчтэй хэвээр байгаагаа ч харуулаад амжив.

Анхны кинонд тоглосон гол баатар Баяраа (Н.Бадрал) Хөх хотоос, ангийн дарга Туяахүү (Ж.Гантулга) Австри улсаас уригдан ирж тогложээ.

КИНО ТУН УДАХГҮЙ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛНО
Киноны хөгжмийн зохиол, дуу, дууны найруулгыг "В production"ны захирал Д.Болд хийсэн бол продюсерээр нь Сингапур улсын иргэн Себестиан Лоан, Батхүү, аудио инженерээр С.Рагу нар ажилласан байна. Кино есдүгээр сарын 9-нд бүх аймаг хот, Улаанбаатарын бүх кино театруудад нээлтээ хийхээр бэлтгэж байгаа бөгөөд тун удахгүй Монголынхоо 310 суманд айлчилна. Мөн 10 сараас эхлэн дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хотуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа үзүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 25-аас эхлэн www.bichamdkhairtai.mn сайтнаас олж үзэх боломжтой.

Б.Эрдэм /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas çàêëàäêè ñêîðîñòü â ìîñêâå курить чай как deceuninck space отзывы донормиР» наркотиРº Реагент в АльметьРµÐ²ÑÐºÐµ Купить закладкР¸ спайс россыпь в Югорске ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Могоче героин черный купить героин по закладкРµ в москве êèåâ àìôåòàìèí çàêëàäêè Купить Кокаин в Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок москва по закладкРµ героин максимкР° биз в обход блокироР²ÐºÐ¸ Купить экстази в Тында саратов клад екстази шаман бис как Ð¾Ð±Ð¼Ð°Ð½ÑƒÑ‚Ñ Œ анализ на наркотиРºÐ¸ çàêëàäêè äåñÿòèííîé öåðêâè â êèåâå как прет баклосаР½ купить амфетамР¸Ð½Ñ‹ экстази закладкР¸ соли 2016 ЗакладкР¸ марки в Малмыже каффетиР½ наркотиРº закладкР¸ спайс в курске Купить Кокаин в Амурск абсент эффект çàêëàäêè ñîëåé åêàòåðèíáóðã купить курить микс Купить закладкР¸ LSD в ВолосовР¾Ð¼ что такое плюха курить пикамилР¾Ð½ и пирацетР°Ð¼ синтез мефедроР½Ð° видео аминазиР½ Ð¼ÐµÐ¶Ð´ÑƒÐ½Ð°Ñ €Ð¾Ð´Ð½Ð¾Ðµ Ð½ÐµÐ¿Ð°Ñ‚ÐµÐ½Ñ ‚ованное названиРµ 26 rc biz в обход ТрамадоР» в Вельске
IP:141.101.132.203  2017-12-29 17:11:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.