Ц.Мянганбаяр хүүхнүүдийг эрхлүүлж явдаг мөнгөөрөө ухсан газраа янзлаасай билээ

2009/08/24
Share |
Хүмүүс:
Ц.Мянганбаяр хүүхнүүдийг эрхлүүлж явдаг мөнгөөрөө ухсан газраа янзлаасай билээ

“Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг хүмүүс уул уурхайн бизнес эрхэлдэг гэдгээс нь илүү олон залуу охин сольсоноор нь сайн мэднэ.Тэгвэл өнөөдөр жил болгон үе мултарсан сайхан охиныг өвөртлөн үнэтэй машин олон өрөө байраар урамшуулан тэтгэж явдаг энэ эрийг муулах гээд ч муу үгээ олохгүй яваа хүмүүс Өвөрхангай, Архангай аймгийн нутагт олон болжээ.

Үеийн үед зон олныг урсгал усаараа тэжээн тэтгэж ирсэн Орхон түшээ мөрөн Мянганбаяр захиралын алтны уурхайн балгаар өнөөдөр час улаанаар эргэлдэн урсч хүн байтугай мал ч уухад бэрхтэй болоод байгаа юм байх. Ялангуяа Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт амьдарч буй малчид дэргэд нь Орхон түшээ мөрөн цэлэлзэн урсч байхад уух усаа олохын тулд арваад км газарт орших булаг руу тэрэг хөтлөн таваргаж үйлээ үздэг болсон юм байх.
Ёстой л нөгөө Францын яруу найрагчийн нэгэн шүлэгт гардаг “Усны эрэгт цангаж үхнэм” гэдэг шиг зүйл Бат-Өлзийт суманд болоод байгаа юмсанж. Учир нь Орхон голын эхэнд байгуулсан алтны уурхайн далан суваг энэ жилийн их устай бороонд задарсанаас бохир нь Орхон мөрөн лүү халин урсч, хүн байтугай мал  ч уухын аргагүй улаан хоормог болгож орхисон байна. Аймгийн  мэргэжлийн хяналтын газраас хийсэн дүгнэлтээр Орхон голын ус нь  80  гаруй км газар химийн бодисоор буртаглагдсан байгаа аж.

Энэ тухай дуулж мэдсэн тус аймгийн ард иргэд “Мянганбаяр алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг ухаж  ашиглаад хөлжсөн мөнгөөрөө жилд нэг хүүхэн эрхлүүлэн зугаалж явахаар ирээд мөлжсөн байгаль орчиноо ямаршуухан болгосоноо нэг удаа ч  болов хараасай” хэмээн үгээ барж суугаа юмсанж. Энэ тухай манай сониныг ашиглан уламжилсаныг Ц.Мянганбаярт дамжуулъя.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.