Хүмүүс: Дондогдорж Эрдэнэбат | |
Ээлжит бус чуулганаар Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцээд дээр дооргүй завгүй байгаа энэ үед намууд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ нууцхан тодруулж, бэлтгэлээ базааж эхлээд байгаа.
МАХН Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраа зүтгүүлэх үү аль эсвэл тус тойрогт нэр дэвшиж байсан хуучин кадруудаа сонгох уу хэмээх ацан шалаанд эргэлдэж байгаа тухай яригдаж байгаа. Харин АН -ын хувьд ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нь ойрын үед хэвлэлээр нөхөн сонгуульд нэр дэвшигчийг ҮЗХ-гоо хуралдуулж байж шийдээ гаргана хэмээн бөөрөнхийлсөн хариулт өгөх болсон. Гэтэл энэ яриатай зэрэгцээд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өөрөө өөрийгөө зүтгүүлж байгаа гэх шум шаргал ордноор хөврөх боллоо. Өмнөх сонгуулиар Налайхын тойрогт бүдэрч байсан эрхэм генсек Чингэлтэйн тойрогт хамаг анхаарлаа хандуулж, алба амины бүхий л асуудалаа хойш тавиад байгаа гэсэн. Хэрүүлч заргачаараа алдартай Бурмаа Чингэлтэйн тойрогт эзэн суучихаад байхад эрхэм генсекийн нэр дэвшинэ гэдэг ёстой л сэрэхгүй бол сайхан зүүд юм даа.