"Мянганы сорилын сан"-гийн 188 сая ам.доллар утааны ченжүүдийн түрийвчинд орохоор болов

2009/08/25
Share |
Хүмүүс:

Улаанбаатар хотод маань нэгэн их ашигтай бизнес  ундардаг  цаг хором хормоор ойртон айсуй. Энэ бол агаарын бохирдол буюу хотын утаа гудамж болгоноор суунаглан манантах хахир өвлийн цаг юм.

Жил бүр агаарын  бохирдол бууруулах  нэрийдлээр янз бүрийн төсөл зохиосон нөхдүүд мөнгийг уут уутаар нь хүүдийлээд хувааж авцгаасныхаа дараа томоохон ресторан зоогийн газар хүлээн авалт хийхдээ нөгөө утаагаа яахаа мартаж орхидог билээ.Утааны ченжүүд жил бүр Гандантэгчинлэн хийд рүү очиж Жанрайсэг шүтээнд мөргөхдөө “Улаанбаатарыг маань бүрхсэн энэ их хорт утаа битгий салхинд замхран алга болоосой. Биднийгээ ганц тэжээж байгаа саалийн ганц утаанаас минь битгий салгаж үзээрэй бурхан минь” хэмээн залбирал үйлдэж сүйд болдог гэж байгаа.

Нэг хэсэг үнэхээр л хотыг утаагүй болгож чадах юм байх гэж бодоод утаагүй зуухны , утаагүй түлшний баахан төсөл барьсан хүн болгонд л мөнгө тараадаг сайхан цаг үе нийслэлд байсан байгаа юм. Жишээ нь захын нэг авгай л “Утаагүй түлшээр Улаанбаатар хотыг хангаад Налайхын хэдэн нүүрсний ам, Багануурын нүүрсний уурхайг дампууруулна” хэмээн хавтас сугавчлан гүйж байгаад хоёр тэрбум төгрөгийн төсөл аваад тэр чигтээ сураггүй алга болсон байгаа юм.

Яахав нүүрсний хогийг шавартай зуурсан хэдэн дөрвөлжин зүйл гаргаж зарсан дүр эсгэчихээд л нөгөөхийг нь илчгүй болохоор хэн ч худалдаж авахгүй  тэгсхийгээд л таг болохгүй юу.

Хоёр тэрбум төгрөгтэй болсон хүн чинь амархаан алга болоод өгнө биз дээ. Харин сүүлийн хоёр жилд дээрхи шиг зүгээр тараагаад байдаг мөнгө санга нь ховордсон учраас утааны ченжүүдийн ирээдүй бүрхэг болчихоод байсан аж.
Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас жилдээ зөвхөн хотын утааг бууруулах ажилд зориулан 7-10 сая доллар орж ирдэг байсан бол санхүүгийн хямралаас болоод тэр нь тасалдаж, зөвхөн нийслэлийн төсвөөс жилдээ нэг тэрбум таван зуун сая төгрөг арай ядан гаргадаг болсон нь утааны ченжүүдийг өөр ажил хайхад хүргэсэн байгаа юм. Тэгвэл харин энэ жил утааны ченжүүдийн хувьд тэнгэрийн умдаг атгасантай адилтгаж болохуйц маш сайхан мэдээлэл сонсогдож эхлээд байгаа аж.

Бид 2003 оноос эхлэн 10 ээлжээр 1300 орчим цэргээ Иракийг чөлөөлөх дайнд татан оролцуулж гал руу түлхсэнийхээ шанд АНУ-ын “Мянганы сорилын сан” гээч өгөөмөр буян хишигт багтаж 289 сая ам.доллар зүв зүгээр авахаар болсон билээ. 1300 монгол цэргийг маань дайны халуун цэг дээр дөрвөн жил шахуу хорьсоныхоо төлбөрт америкчууд бидэнд 289 сая доллар өгөхөөр болсон гэсэн үг. Уг нь энэ тусламжийн мөнгөнөөс 188 сая ам.долларыг нь Монголын төмөр замыг сайжруулан засварлах үйл ажилд зарцуулахаар төлөвлөөд байсан боловч Монголын төмөр замын 49 хувийг нь эзэмшдэг ОХУ-ын тал “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэж гэдэгнээд   татгалзаж орхисон учир уг мөнгө буцаад алга болох дөхсөн билээ.

Тэгвэл манайхан уг 188 сая ам.долларыг төмөр замаас өөр ямар салбар луу яаж шилжүүлэх вэ гэж толгойгоо нэлээд гашилгасны эцэст агаарын бохирдолыг бууруулахад зарцуулна гэсэн саналыг “Мянганы сорилын сан”-д хүргүүлээд байгаа ажээ. Тиймээс утааны ченжүүд бөөн баяр хөөр болцгоон бизнес  нь цэцэглэн хөгжих үндэс суурь тавигдсаныг тэмдэглэн найр наадам хүртэл хийгээд эхэлсэн сурагтай. Өмнө нь Улаанбаатарын агаарын бохирдолыг бууруу-лахад зориулж хамгийн ихдээ л 2002 онд 15 сая ам.доллар орж ирж байсан  хойно арга ч үгүй.

Тэгвэл энэ жил бүр 188 сая ам.доллар агаарын бохирдолыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулаг-дахаар орж ирэх гэж байна шүү дээ.  Манай алдарт утааны ченжүүд энэхүү 188 сая ам.долларыг энэ жилд нь багтаан өөрсдийн түрийвчиндээ шингээхийн тулд одооноос эхлэн халдаг гутал, өөрөө халдаг утаагүй зуух, гал түлэхгүй зайгаар халдаг гэр, халуун хөнжил гэх мэт янз бүрийн төсөл сэлтийг зохиож бичээд эхэлжээ.

Хэрвээ “Мянганы сорилын сан”188 сая ам.долларыг агаарын бохирдолыг бууруулах ажилд зарцуулна гэсэн манай улсын засгийн газрын саналыг хүлээж аваад мөнгөө өгч орхивол энэ өвөл гудамжаар нэг утаагүй түлш, утаагүй зуухны хаягдалууд хөглөрөх бололтой. Мөн 188 тэрбумтан нэгэн зэрэг төрж байгалийн сайханд сүндэрлэх орд харшийн тоо эрс нэмэгдэх янзтай. Гэхдээ утааны ченжүүд хэдхэн том акул утааны ченж тэрхүү 188 сая ам.долларыг доош нь гаргалгүй идчих вий хэмээн хардаж сэрдэн дээр дооргүй гүйлдэж буй аж.

188 сая ам.долларыг утаа арилгах ажилд зарцуулна гэсэн саналыг “Мянганы сорилын сан”-д тавьж байхаар Эрүүл мэндийн салбартаа зарцуулна гээд явуулчихаж болоогүй л юм байх даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñêîðîñòü çàêëàäêàìè â åêàòåðèíáóðãå Купить закладкР¸ метадон в БоровичР¸ Купить Айс ДятьковР¾ ЭфоретиРº купить Тарен лурк Новые ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Донецке Пермь закладкР¸ соли Купить Кокаин в ОдинцовР¾ êóïèòü àìôåòàìèí â ìîñêâå çàêëàäêàìè Купить закладкР¸ экстази в БогучарРµ Купить Мел Иркутск Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Бобров Купить закладкР¸ лирика в Алдане ЗакладкР¸ спайс в КостомуРºÑˆÐµ Спайс купить в перми Купить Кайф СеверомР¾Ñ€ÑÐº Купить Орех ГеоргиеР²ÑÐº çàêëàäêè ïåðìü òåëåãðàìì Шишки в Боре ЗакладкР¸ бошки в Сургуте ЗакладкР¸ бошки в Канске ЗакладкР¸ марки в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐºÐµ ЗакладкР¸ спб соли ЗакладкР¸ купить спайса В обход intimcity Как Ð¿Ð¾ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚Ñ Œ гашиш ñîëü ÷åðåç çàêëàäêè Шамарк сс БеременР½Ð¾ÑÑ‚ÑŒ и марихуаР½Ð° Psilocybe в Сланце Купить закладкР¸ марки в Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ НаркотиРºÐ¸ ск НаркотиРºÐ¸ какие на вкус Купить Второй Буинск Купить LSD Верхний Тагил
IP:185.46.84.240  2018-01-12 22:12:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.