ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн, шийдвэрлээгvй жижиг асуудал л vлдсэн

2009/08/26
Share |
Хүмүүс: Медведев | 
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн, шийдвэрлээгvй жижиг асуудал л vлдсэн


ОРОН НУТГИЙН НИСЛЭГVVДИЙГ ХОЙШЛУУЛАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр vдийн 12 цагт Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тусгай vvргийн онгоцоор хvрэлцэн ирлээ. Тvvний айлчлалтай холбогдуулж орон нутгийн нислэгvvдийг нэг цагаар хойшлуулжээ. Хөдөө орон нутгийг зорих зорчигчид нислэгийн хугацаа өөрчлөгдсөнд бухимдаж байв. ОХУ-ын Төрийн тэргvvний айчлалын vеэр "Нарантуул" худалдааны төвийг хоёр хоног хаахаар болжээ. Хотын төв зам их засвартай байгаа тул хойд хөршөөс ирсэн зочид нарны замаар явахаар болсноос ийм шийдвэр гаргасан байна. Айлчлалтай холбогдуулж гаргасан бас нэгэн өөрчлөлт нь Дархан-Уул аймагт болж буй "Дархан-2" хээрийн сургуулилтын багийг нийслэлд шилжvvлж Яармагийн дэнжид байрлуулжээ. Хоёр орны хамтарсан хээрийн сургалтын явцтай Ерөнхийлөгч Д.Медведев танилцах хөтөлбөртэй учраас нийслэлд тvр нvvлгэн шилжvvлсэн байна.

Их гvрний удирдагч Д.Мөдведөв Монголтой анх удаа танилцаж буй нь энэ юм. Тvvний айлчлалын бvрэлдэхvvнд ОХУ-ын гурван сайд болон Халимагийн Ерөнхийлөгч К.Илюмжинов багтжээ. Айлчлалыг сурвалжлахаар Оросын 56 сэтгvvлч ирсэн байна.

Д.Медведевийн айлчлалын гол vр дvн нь хоёр тал ураны салбарт хамтарч ажиллах яриа хэлэлцээ болно гэсэн таамаг гадаад, дотоодын ажиглагчид болон хэвлэлийнхний дунд хэд хоног vргэлжилсэн. Манай улс ураны талаар баримтлах төрийн бодлогоо тодорхойлж, хуулиа батлаад удаагvй байгаа. Мөн.ОХУ-тай хамтарч Мардайн ураны нэг ордыг ашиглахаар хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоол гаргаад долоо ч хоноогvй. Энэ бvгдийг айлчлалын vеэр ярилцаж шийдвэрлэх урьдчилсан мэдээ байгаа юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ ОРОХЫГ ХОРИГЛОЖЭЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг 12.30 цагт Сvхбаатарын талбайд угтаж авлаа. Хvндэт харуул жагсч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны хvмvvс зочноо угтаж авсан юм, Хоёр орны Төрийн дуулал эгшиглэж Ерөнхийлөгч нар хvндэт харуулын өмнvvр явж мэндчилэв. Дараа нь Төрийн ордонд орж хvндэт зочны дэвтэрт гарын vсэг зурлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д. Медведев нар ганцаарчилсан уулзалт хийж дараа нь хоёр талын өргөтгөсөн албан ёсны хэлэлцээ хийсэн юм.

Айлчлалтай холбогдуулж Төрийн ордны хvндэтгэлийн танхимын ойролцоох өрөөнд суудаг ажилчдыг өрөөндөө орохыг хоригложээ. Энэ нь Төрийн дээд хэмжээний айлчлал, хойд хөршийн удирдагчид хvндэтгэл vзvvлж байгаа хэлбэр бололтой. Ордны хөл хөдөлгөөнийг хумьж, ялангуяа уулзалт, хэлэлцээ болж буй танхимын ойролцоо өрөөнvvдэд ажил хийх бололцоог нэг өдөр хаав.

"УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ"-ЫН ХАРИЛЦАН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН VСЭГ ЗУРАВ
Д.Медведевийн айлчлалын vеэр хоёр орон зарим салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын vсэг зурлаа. Vvнээс хамгийн чухал нь хоёр улс хоорондын стратегийн тvншлэл хөгжvvлэх тухай тунхаглал хэмээн Ц.Элбэгдорж онцлов. Өмнө нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн vед манай хоёр улс Москвагийн тунхаглал байгуулж байсан юм.
Мөн Төмөр замын газар болон ОХУ-ын Төмөр замын тээврийн холбооны агентлагийн хооронд хамтран ажиллах санамж бичигт Төмөр замын газрын дарга Т.Батболд, Оросын Төмөр замын тээврийн холбооны агентлагийн дарга Г.Петраков нар гарын vсэг зурлаа.
"Улаанбаатар төмөр зам" хувьцаат нийгэмлэг, "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэг болон "Трансмашхолдинг" хаалттай хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ажиллагааны санамж бичигт "Улаанбаатар төмөр зам" хувь нийлvvлсэн нийгэмлэгийн дарга В.Отгондэмбэрэл, "Оросын төмөр зам" НХНН-ийн Ерөнхийлөгч В.Якунин, "Трансмашхолдинг" хаалттай хувьцаат нийгэмлэгийн дарга А.Бокарев нар гарын vсэг зурав.

Хамтын ажиллагаа, эрх зvйн мэдээлэл солилцох тухай Сонгуулийн ерөнхий хороо, ОХУ-ын Сонгуулийн төв комисс хоорондын протоколд Сонгуулийн өрөнхий хорооны дарга Н.Лувсанжав, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга В.Чуров нар гарын vсэг зурсан юм. "Дорнод уран" ХХК байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Цөмийн энөргийн газрын дарга О.Энхбат, ОХУ-ын "Росатом" цөмийн эрчим хvчний улсын корпорацын Ерөнхий захирал С.Кириенко нар гарын vсэг зурлаа.

ИНЭЭД МУУТАЙ, ИХЭМСЭГ Д.МЕДВЕДЕВ
Оросын удирдагчийг манай Ерөнхийлөгчтэй харьцуулбал яльгvй өндөр, нэлээд туранхай юм. Vргэлж инээмсэглэдэг ч ихэмсэг төрхтэй. Хэвлэлийнхэнтэй уулзахаар Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө хэдэн минут зогсохдоо Д.Медведев vргэлж инээд алдаж, сэтгvvлчдийг хэдэнтээ ажиглан харж, хэн нэгэн рvv нvд ирмэж байсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу хандаж байн байн яриа өднө. Тvvний аминчхан ярианд Ц.Элбэгдорж толгой дохих төдийхөн хариу өгч байлаа. Инээд алддаг, хурдан шалмаг хөдөлгөөнтэй Д.Медведев Ерөнхийлөгчийн энэ төрхийг Төрийн ёслол хvндэтгэлийн танхимын хоёр давхраас харах боломж сэтгvvлчдэд олдсон юм.

Баримт бичгvvдэд гарын vсэг зурсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар сэтгvvлчдэд мэдээлэл хийв. Хоёр цаг гаруй vргэлжилсэн хаалттай хэлэлцээний vеэр Монгол, Оросын хамтын ажиллагааны өргөн хvрээтэй асуудлыг хэлэлцэж, бvс нутаг, олон улсын харилцааны талаар санал бодлоо солилцсон хэмээн Ц.Элбэгдорж хэлэв. Мөн стратегийн тvншлэлийн харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, хvмvvнлэгийн салбарт хөгжvvлэхээр ярилцжээ, Стратегийн тvншлэлийг хөгжvvлэх зорилттой уялдуулан Монгол, Оросын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжvvлэх дунд хугацааны шинэ хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцжээ.

Мөн хил орчмын болон бvс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжvvлэх vvднээс тааламжтай эрхзvй, худалдаа эдийн засгийн болон бусад орчныг бий болгох тодорхой төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон байна.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой 2011 онд, найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ойг 2013 онд тэмдэглэхээр хаалттай хэлэлцээний vеэр тохирчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев найрсаг зочломтгой Монгол заншлаар угтсанд талархаж байгаагаа илэрхийллээ. Айлчлалаа хоёр орны харилцаанд чухал алхам болно гэж тэрээр дvгнэсэн юм.

"Эрдэнэт", "Монросцветмет" зэрэг хамтарсан vйлдвэрvvдээс гадна ураны салбарт хамтран ажиллах шинэ хэлэлцээр байгуулсныг онцолж байлаа. Тэрээр цааш ярихдаа "Хил орчмын бvс нутгийн хамтын ажиллагаа чухал байна. Өнөөдөр бvс нутагт хийж байгаа худалдаа, манай хоёр орны нийт худалдаа эргэлтийн 70 орчим хувийг эзэлдэг. Сvvлийн жилvvдэд цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байна. Vvний нэг илрэл нь хоёр талын хамтарсан "Дархан-2" хээрийн сургууль юм. Халхын голын байлдааны 70 жилийн ой бол дайчин нөхөрлөлийн илэрхийлэл болсон тvvхэн ой. Цаашид хоёр орны харилцааны 90 жилийн ой болон найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээний 20 жилийн ой зэрэг тvvхэн дурсгалт тэмдэглэлт ой биднийг хvлээж байна" гэв.

ИХ ӨРИЙН 98 ХУВИЙГ 2003 ОНД ТЭГЛЭСНИЙГ МЭДЭГДЭВ
Мэдээлэл хийсний дараа Монгол, Оросын талаас тус бvр нэг асуулт тавихыг хvссэн юм.

MM агентлаг:
-Манайх олон улсын худалдааны гишvvн орон учир Монголд бизнес эрхэлдэг оросууд тарифын хөнгөлөлт эдэлдэг, Харин ОХУ Олон улсын худалдааны гишvvн орон биш учраас Орост бизнес хийдэг монголчуудад хөнгөлөлт vзvvлдэггvй. Иймд хоёр орны худалдааны хэмжээг нэмэгдvvлэхэд бэрхшээл vргэлжилсээр байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ. Ерөнхийлөгч Д.Медведев таныг манай улсад ирэхээс өмнө их өрийн асуудал дуусаагvй тухай хэвлэлээр шуугисан. Та бvхэн энэ талаар тайлбар өгнө vv?

Ц.Элбэгдорж:
-Хоёр талын худалдааны асуудал бол сая хийсэн хэлэлцээний хамгийн анхаарал татсан зvйл байлаа. Засгийн газраас худалдааны тарифтай холбоотой санал тавьсан юм билээ. Яриа хэлэлцээ vргэлжилж байгаа. Ойрын vед шийдвэрлэхээр тохиролцсон.
Хоёрдугаар асуултын тухайд бол 2003 онд тэр vеийн Засгийн газрын тэргvvнvvдийн гарын vсэг зурсан санамж бичигт тодорхой байдаг, Бидэнд яаралтай шийдэх шаардлагатай зvйл бий. Бидний хамтарч ажиллахаар зэхэж байгаа том төслvvдийг цаашид хэрэгжvvлэхийн тулд энэ асуудлыг шийдэх чиглэлийг холбогдох албаны хvмvvс болон яамдад өгсөн.

Д.Медведев:
-Худалдааны эргэлтийн тухайд Монголын талын байр суурийг ойлгож байгаа. Монголын барааг Оросын зах эээлд нийлvvлэх нь хэн хэндээ ашигтай. Бид энэ асуудлыг зохицуулахын төлөө байна. Vvнийг шийдэхэд манай улс Олон улсын худалдааны байгууллагын гишvvн байх эсэх нь хамаагvй гэж бодож байна.
Өрийн тухай асуудал чухал юм 2003 онд байгуулагдсан ажлын хэсэгт их өрийн 98 хувийг чөлөөлсөн. Шийдээгvй жижиг асуудал vлдсэн, Худалдаа эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа.

ОХУ-ын "Извостия" сонин:
-Стратегийн тvншлэлийн тунхаглалд гарын vсэг зурлаа. Улс төрийн болон эдийн засгийн талбарт Монгол, Оросын харилцааны давуу талыг чухам юу гэж тодорхойлох вэ. Тухайлбал, АНУ, Хятадаас юугаараа онцлог вэ?

Ц.Элбэгдорж:
-Бидний харилцаа бол тvvхэн, онцгой, ОХУ Монголын хөгжилд чухал хувь нэмрээ оруулж ирсэн. Бидний ха¬рилцааны тvvх бол, ард тvмний маань хvч хөдөлмөр, хөлс цусаар гагнагдсан найрамдлын тvvх юм. Vvний илрэл болсон бvтээн байгуулалт манай улсад олон бий. Дэд бvтцийн салбарыг, төмөр замыг дурдмаар байна. Ураны болон цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааны гэрээнvvд ч бидэнд шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэж байна.

Д.А.Медведев:
-Ямар улстай хамтрахаа сонгох нь тухайн улсын өөрийнх нь эрх байдаг. Гэвч бид тvvхийг мартаж болохгvй, бас өөрчилж болохгvй. Манай хоёр орны харилцаа мянган жилийн тvvхтэй.
Амжилттай сайн ажиллаж байгаа хамтарсан vйлдвэрvvдээс гадна эрчим хvч, ураны салбарт шинэ төслvvд ярьж байгаад баяртай байна. Нэг vгээр хэлбэл бидний харилцаа сайн явж байгаа.

М.Ганцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
free phone lookup , reverse lookup phone, [url=”http://reversephonenum berlookup24.com/”]reverse lookup phone[/url], http://reversephonenumberlooku p24.com/ reverse lookup phone,33686,
IP:46.118.115.181  2015-09-29 08:51:51
Look up anyone , Saul goodman quotes, [url=”http://checkmatepeople ss.com/saul-goodman-quotes/” ]Saul goodman quotes[/url], http://checkmatepeopless.com/s aul-goodman-quotes/ Saul goodman quotes,sofwg, Grand traverse county public records, [url=”http://checkmatepeople ss.com/grand-traverse-county-p ublic-records/”]Grand traverse county public records[/url], http://checkmatepeopless.com/g rand-traverse-county-public-re cords/ Grand traverse county public records,8-))), Family phone tracker app, [url=”http://checkmatepeople ss.com/family-phone-tracker-ap p/”]Family phone tracker app[/url], http://checkmatepeopless.com/f amily-phone-tracker-app/ Family phone tracker app,>:PP, Pakistan phone number search, [url=”http://checkmatepeople ss.com/pakistan-phone-number-s earch/”]Pakistan phone number search[/url], http://checkmatepeopless.com/p akistan-phone-number-search/ Pakistan phone number search,1558, Complete criminal background check, [url=”http://checkmatepeople ss.com/complete-criminal-backg round-check/”]Complete criminal background check[/url], http://checkmatepeopless.com/c omplete-criminal-background-ch eck/ Complete criminal background check,8[,
IP:46.118.115.181  2016-03-14 06:12:39
dplwzurk sB79L9wxkjkairihie, [url=http://hbsentiisqff.com/] hbsentiisqff[/url], [link=http://lausetcnhorx.com/ ]lausetcnhorx[/link], http://osjpfjevbdtq.com/
IP:46.161.9.8  2017-01-08 21:10:34
CharlesTar wh0cd565736 buy strattera cipro prescriptions cipro online
IP:46.161.9.51  2017-07-05 13:37:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.