30 гаруй сумочид томуугийн халдвар авчээ

2009/08/27
Share |
Хүмүүс:
30 гаруй сумочид томуугийн халдвар авчээ


Мэргэжлийн сумогийн 30 гаруй бөхчүүд томуугийн халдвар авсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Үүнтэй холбоотойгоор зарим бөхчүүдийг бусдаас тусгаарлаж зарим сумо бөхчүүд амны хаалт хэрэглэж, хоолой амаа зайлж ариун цэврийг сахиж байгаа сурагтай. Монгол бөхчүүдээс Корюү Мөнхоргил томуугийн халдвар авсан гэсэн мэдээтэй байгаа. Мөн томуугийн халдвар авсантай зэрэгцэн Асашёорюү Д.Давгадоржийг өөчлөх яриа гарсан байна. Өглөө бэлтгэлээ хийхээр бөхчүүдтэй хамтдаа явах байсан автобусанд суусангүй гэсэн шалтгаанаар Их аваргыг сумогийн холбооноос донгодож, сануулга өгчээ. Харин түүний хариуд их аварга Д.Дагвадорж “Миний суух ёстой байсан автобусанд халдвар тээсэн бөх сууж явсан. Тиймээс би автобусанд суугаагүй. Өөрийгөө хамгаалах эрхтэй биз дээ бид” гэж хэлсэн байна.
Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jhguvljtpz fnXOMFhhezirdtlidh, [url=http://nmpgpqjdgwmc.com/] nmpgpqjdgwmc[/url], [link=http://fzhgjqgzapal.com/ ]fzhgjqgzapal[/link], http://dmripinxpkph.com/
IP:46.161.9.32  2016-06-11 08:49:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.