УИХ-ын гишvvн Р.Раш: Тємєр замыг махны ченжvvд удирдаж байгаа нь vнэний хувьтай

2009/08/28
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишvvн Р.Раш: Тємєр замыг махны ченжvvд удирдаж байгаа нь vнэний хувьтай

Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, түүнтэй холбоотойгоор засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулиудыг УИХ ээлжит бус чуулганаараа баталсан. Засгийн газар хоёр долоо хоногийн хугацаанд гэрээг эцэслэхээр ажиллаж байна.  Гэрээний төсөлд шүүмжлэх зүйл багагүй байгааг гишүүд анхааруулсаар байгаа юм. Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ болон сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татсан бас нэг сэдэв болоод буй төмөр замын санхүүгийн хямралын талаар УИХ-ын гишүүн Р.Раштай ярилцлаа.

- Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг батлахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулиудыг УИХ яаруу түргэн шийдвэрлэсэнд зарим хүмүүс таатай хандахгүй байна. Зургаан жил ярилцсан гэрээтэй холбогдох хуулиудыг ядаж зургаа хоног хэлэлцэх байсан хэмээх гишүүд ч байна?
-Нэгэнт батлачихсан зүйлийн хойноос тийм, ийм гэж ярих нь үр дүнгүй л байх. УИХ-ын 57 дугаар тогтоол гарсны дараагаар Засгийн газрын ажлын хэсэг энэ тогтоолыг хэрэгжүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай ажил хэрэгч хэлэлцээр хийсэн гэж боддог. Аливаа гэрээ хэлэлцээр аль аль талдаа ашигтай байх ёстой. үндэсний эрх ашиг гээд л зүтгээд байвал хөрөнгө оруулагчид үргэх тал бий. Нөгөө талд тэднийг үргэчих байх гэж хэтэрхий зулгуйдвал үндэсний эрх ашиг хохирно. Иймээс алтан дунджийг олж гэрээгээ хийх ёстой байх. 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг бид өмнө нь зөндөө ярьсан. Хөрөнгө оруулагчдын халаасанд ямар нэгэн хэмжээний хөзөр хийх ёстой. 68 хувийн татвар гадныхныг нэлээд айлгадаг юм байна гэж. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн өөрчлөлтүүдийг дэмжсэн учир нь гэрээ сүүлийн хэлэлцээрээр багагүй хэмжээгээр сайжирсан байна лээ. Тийм учир гишүүд дэмжсэн байх. Гэхдээ бүх зүйл сайн сайхан болчихлоо гэж хэлэхэд хэцүү. 68 хувийн татварын хувьд 20-30 хувь болгохоор шийдвэл яасан юм бэ гэх саналыг гаргасан ч гишүүд дэмжээгүй юм.

Уг нь тэр үед дэмжчихсэн бол тэг болгох байсан уу, үгүй юу гэдэг асуудал бай¬сан. Тэрч яахав, одоо өнгөрсөн. Одоо 68 хувийн татвараа тэглэчихсэн юм чинь юугаар орлох вэ гэж ажлын хэсгийнхнээс нэлээд асууж шалгаасан. Ерөнхий нөхцөл нь сайжирч бай¬гаа болохоор гайгүй болох юм гэдэг хариултыг өгөөд байна лээ. Түүнээс бус 68 хувьтай дүйх татварыг үүнээс, түүнээс олчих юм гэсэн өгүүлбэрийг Сангийн сайд хэлээгүй. Ээлжит бус чуулган хуралдаж байхад Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг бас хөндсөн. Нөхцөл байдал хүндэрлээ гэж. Тийм байж магадгүй л дээ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс зэс, алтанд ногдуулдаг гэнэтийн ашгийн албан татварыг хүчингүй болгохоор боллоо шүү дээ. өөр олон төрлийн ашигт малтмалтай холбоотой асуудал цаана нь зөндөө байна. Тиймээс бид улам илүү барьцтай байж нухацтай хандах хэрэгтэй гэж ойлгож байна.

- Та гэрээний хамгийн сүүлийн төсөлтэй танилцсан уу?

-Одоо уншаад л сууж байна. Аж ахуйн нэгжийн албан татварын хуулийн өөрчлөлтийн хувьд хэлэх зүйл бий. Би заримдаа хэтэрхий болгоомжилсоор байгаад хүмүүсийн дургүйг хүргэдэг байх. Найман жил гэдэг арай урт хугацаа гэж бодож байна. Итгэлцэл гэж нэг юм байдаг л даа. Гэхдээ л дэлхийг хэрсэн, үндэстэн дамнасан том корпорацитай бид арилжаа наймаа ярьж байгаа учир хаана нь юугаа аваачаад хийчэхийг мэдэхгүй шүү дээ. УИХ батлахдаа 4-8 жилийн хугацаанд алдагдлаа нөхнө гэж батласан. Түүнийг зургаан жил болгох боломж байгаа юм билээ. үүнийг журмаар зохицуулна. Усны асуудал байна. Говь маань цөл болчих вий гэх мон¬гол хүний болгоомжлол байна. Намрын нар шарсан дэлгэр говь цөл болж уурхайгаас өөр амьдралгүй болчихвол харамсаад барахгүй дээ.

 Орд газрыг ашиглахад гүний усыг их хэмжээгээр хэрэглэнэ. Гүний ус гадаргуугийн усанд нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Говийн ургамал яагаад урт үндэстэй, амт шимт нь илүү байдаг билээ. Уруул чимчигнэсэн айраг, таанын тарган мах зэрэг нүнжигтэй эд тэнд бий. Тэд маань алга болчих вий. Энэ бүх болгоомжлол, байгалиа хамгаалахад анхаарал хандуулж хөрөнгө оруулагчдын зүгээс багагүй хэмжээний мөнгө зарцуулах хэрэгтэй. үүнийг дахин дахин хэлээд байгаа юм. Бид Австралид очиж тэндхийн уурхайтай танилцсан. Уурхайнхаа хөрсөн дээр жимс тариад л сууж байна лээ.

- Засгийн газар гэрээг эцэслэн батлахдаа УИХ-д танилцуулах уу?-Дагалдах хуулиудыг нь батлаад өгчихсөн. Гэрээг Засгийн газар дангаараал батлана.

-Ашигт малтмалын хуульд 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээ байгуулвал УИХ-аар хэлэлцүүлж батлана гэх заалт байдаг?</b>
-Ийм заалт бий. УИХ шийдвэрээ гаргаж Засгийн газарт эрх мэдлийг нь өгчихсөн. Аль болгон бие биеэ хардаж сэрдэж суух вэ.


- Хөрөнгө оруулагчаас авах урьдчилгаа төлбөр 125сая ам.долларыг 250 болгож өсгөсөн. Гэрээ ирэх сард батлагдвал улс төрийн намуудын амласан 1.5 сая төгрөгөө авна гэх хүлээлт иргэдэд бий. Энэ мөнгө тэдэнд очих боломж бүрдэх болов уу?</b>
-Энэ амлалттай холбогдуулсан хууль батлах гэж байгаа. Түүнийг гардан хэрэгжүүлэх байгууллага хүртэл бий болгохоор ярьсан. Хуулийн хүрээнд бүх зүйл болно. Мөнгөний эх үүсвэр мэдээж чухал. 250 сая.ам доллараар энэ амлалт хаагдахгүй л дээ. Ганцхан Оюутолгойгоор ч бас дөнгөхгүй юм. өөр бусад эх үүсвэрийг хайх учиртай. Гэрээ батлагдлаа, маргааш нь тэр мөнгийг иргэдэд өгнө гэвэл хараахан боломжгүй зүйл байх.

-Сүүлийн асуултынхаа сэдвийг өөрчилье. Та төмөр замын салбарыг удирдаж байсан хүн. Эдийн засгийн хямрал энэ салбарыг туйлдуулж "Улаанбаатар төмөр зам" 158 тэрбум төгрөгийн өртэй болсон, зүтгүүрүүдээ барьцаалсан, ОХУ-ын тал эзэмшлийн хувьцаагаа худалдсан гээд таагүй мэдээллүүд бий?
-1949 оны хэлэлцээрээр бол манай ерөнхий хувь нийлүүлэгч нь Засгийн газар тэр үеийн Тээврийн яам байсан. Нөгөө талаас Оросын зам, харилцааны яамны мэдэлд байсан юм. Одоо Оросын холбооны улсын Тээврийн яаманд харьяалагдаж байсныг итгэлцлийн үндсэн дээр Оросын төмөр зам нэртэй нийгэмлэгт шилжүүллээ гэж дуулдсан. Хувь эзэмшигчийн эрхээ хэнд шилжүүлэх нь оросынхны өөрсдийнх нь мэдэх хэрэг. Хувь хүн миний бодлоор Тээврийн яам хувьцаагаа эзэмшиж байсан нь дээр байсан. Цаадах нь бизнесийн л байгууллага шүү дээ. Иймэрхүү зовлонг би амсч байсан хүн. ОХУ-аас зээл авсан. Манай төмөр замынхны хувьд нөхцөл байдал хэцүү болсон нь үнэн.

Ачаа тээвэр бага, орлогогүй байхад зарлага өсөөд байгаа. Тиймээс байдал хүндрэх тал руугаа явах нь ойлгомжтой. Мөнгөгүй гээд засвар үйлчилгээгээ орхиж болохгүй л дээ. Зам, вагоноо засах хэрэгтэй. Тэгэхгүй бол аюулгүй байдалд муугаар нөлөөлнө, Тэгээд л арга буюу хойд хөршөөсөө зээл авч засвар, үйлчилгээний ажил хийж байгаа. Хийж байгаа нь буруу биш. Бүх зүйл үр ашигтөй байх ёстой юм. Хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх нь чухал. Дээгүүрээ бид сайхан тохирч байна. Д,Медведев Ерөнхийлөгч ирлээ. Тэр тохиролцоог дор байгаа хүмүүс яг таг хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь тэр болгон чадахгүй байна. Төмөр замыг махны ченжүүд удирдах боллоо гэж хэвлэлүүд бичсэн. Би түүнийг үнэний хувьтай гэж бодож байгаа, Төмөр замын сайн мууг гадарладаг хүний хувьд сэтгэл зовох юм зөндөө л байх юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ лирика в Сочи ПрименеР½Ð¸Ðµ таблетоРº Кетанов и их побочныРµ Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  Купить Метамфа Мелеуз НаркотиРºÐ¸ в Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ ÐºÐµ Купить закладкР¸ гашиш в Красном Холме Купить Хмурый Свирск Марки в Суоярви Купить закладкР¸ стаф в Крымске Купить закладкР¸ стаф в БоровичР¸ Бошки в Гае Купить закладкР¸ экстази в ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐµ ЗакладкР¸ экстази в Юрьевом-
IP:5.189.206.183  2018-05-18 19:37:15
rteorkin Москва НовогирРµÐµÐ²Ð¾ купить Героин РОЗНИЦА (999 VHQ) ÐÑ„Ð³Ð°Ð½Ð¸ÑÑ ‚ан Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СоветскР¾Ð¹ Гавани Спайс в Чехов-8 Купить экстази иркутск Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Кызыле В Китае продолжР°ÐµÑ‚ расти число наркомаР½Ð¾Ð² и Ñ€Ð°Ð·Ð½Ð¾Ð¾Ð±Ñ €Ð°Ð·Ð¸Ðµ наркотиРºÐ¾Ð² Купить molly Новая Ладога НаркотиРºÐ¸ махачкаР»Ð° Гнк упразднР¸Ð»Ð¸ Казино гранд онлайн играть Купить Перец Торопец Купить закладкР¸ экстази в НовотроР¸Ñ†ÐºÐµ ЗакладкР¸ скоростР¸ в иркутскРµ Купить Гашиш в МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº ФейковыР¹ dns ПсиходеР»Ð¸ÐºÐ° это Купить закладкР¸ россыпь в Ветлуге ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Беслане Купить хмурый кайф Славск ЗакладкР¸ стаф в Темнике Купить Тёмный Вязники Москва ИзмайлоР²Ð¾ ВосточнР¾Ðµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [White Widow] Порхов купить кокаин Мировая статистР¸ÐºÐ° наркомаР½Ð¸Ð¸ Каталог шем микс уфа Купить Гашиш МахачкаР»Ð° РазблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ сайт пиратка Олеамид
IP:46.161.60.16  2018-10-06 12:56:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.