ДУУЛИАНТ СЭРГЭЭШИЙН ЭЗДЭЭР ЗААН Б.СОРОНЗОНБОЛД, НАЧИН Ц.СУМЪЯАБЭЙС НАР ТОДРОВ

2009/08/29
Share |
Хүмүүс:
ДУУЛИАНТ СЭРГЭЭШИЙН ЭЗДЭЭР ЗААН Б.СОРОНЗОНБОЛД, НАЧИН Ц.СУМЪЯАБЭЙС НАР ТОДРОВ

МҮОХ /Монголын үндэсний олимпийн хороо/ Баяр наадмыг зохион байгуулах комиссоос энэ жилийн үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх, сурын зургаан харваачаас авсан сэргээшийн “А”сорьцийн хариуг өчигдөр танилцууллаа. Манай улс БНСУ руу “А” сорьцийг долдугаар сарын 15-нд илгээсэн байна. Тус улсын Шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн харьяа Допингийн хяналтын төвөөс энэ сарын 11-нд хариуг нь ирүүлжээ. Шинжилгээнд явуулсан 22 сорьцийн хоёроос нь сэргээш илэрсэн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, БТСГ-ын спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат мэдэгдсэн. Сорьцийг кодоор явуулдаг бөгөөд 2360915 дугаартай улсын заан Б.Соронзонболд, 2660840 дугаартай улсын на-чин Ц.Сумъяабэйс нарын сорьцоос өнөөх хэцүү нэрт илэрчээ.

МҮОХ дээрх хариуг МҮБХ /Монголын үндэсний бөхийн холбоо/-д  тав хоногийн дотор мэдэгдэх журамтай. Үүний дагуу энэ сарын 13-нд шинжилгээний хариуг МҮБХ-д бичгээр хүргүүлжээ.

Тухайн  спортын холбоо тамирчиндаа мөн тав хоногийн дотор хариуг мэдэгдэх учиртай. Албан ёсоор энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор МҮОХ тухайн спорт хорооны мэдэгдэл хийхийг хүлээдэг аж. Энэ хугацаанд МҮБХ ямар нэгэн мэдээлэл хийгээгүй учраас МҮОХ, Баяр наадмыг зохион байгуулах комиссоос албан ёсоор мэдэгдэл хийж байгаа нь энэ. 

Албаны хүний ярьснаар заан Б.Соронзонболдын шинжилгээнээс 30 грамм дексомебизон гэдэг бодис илэрчээ. Улсын начин Ц.Сумъяабэйсийнхээс 2,5 грамм “17-норандростерион” гэгч бодис илэрсэн байна. Эдгээр  нь хүний биед хоёр грамм орчим хэмжээтэй байх ёстой гэнэ. Шинжилгээний хариугаар бол Б.Соронзонболдынх 15 дахин, Ц.Сумъяабэйсийнх 0,5 граммаар илүү байжээ.

МҮОХ-д өчигдөр Ц.Сумъяабэйс начин “Б” сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ ирүүлжээ. “В” сорьц шинжлүүлэх хүчинтэй хугацаа нь энэ сарын 31-нээр дуусгавар болох юм. Одоогоор заан Б.Соронзонболд хүсэлтээ ирүү-лээгүй байна. “В” сорьцийг Солонгос руу илгээхгүй. Учир нь “А” , “В” сорьцийг хамт Солонгос улсад илгээдэг аж. Баяр наадмын дүрмээр бөхчүүдээс сэргээш илэрсэн нь батлагдвал тухайн бөх цолтой даваанд цолгүй бөхөд унасан бол тухайн бөхөд цолыг нь нөхөн олгох учиртай. Өмнөх хуулиар энэ тохиолдолд барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг байв. Гэсэн ч шинэ дүрмээр энэ  заалт хасагдчихсан. Харин шинээр цол авсан бол цолоо хураалгах заалт бий. Б.Соронзонболд заан энэ жилийн баяр наадмын тавын даваанд улсын харцага Д.Баасандоржийг давж, зургаагийн даваанд шинээр харцага цолны болзол хангасан улсын начин Д.Бат-болдод өвдөг шороодсон. Харин улсын начин Ц.Сумъяабэйс энэ жил үзүүр түрүүний бөхийн тааварт яригдаж байсан улсын заан Б.Ганбатыг өвдөг шороодуулж, зургаад улсын арслан Х.Мөнхбаатарт унасан. Тэгэхээр хоёр бөхийн тухайд чимгээ хураалгах, унасан бөхЯчүүдэд чимэг нэмэх  асуудал яригдах нь.

Дэлхийн түүхэнд “А”, “В” сорьцийн хариу зөрсөн тохиолдол ховор гэнэ. Ямартай ч хоёр бөх энэ сарын 31-ний дотор “В” сорьцоо шинжлүүлэхээр болвол БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн харьяа Допингийн хяналтын төвийн ачаалалаас шалтгаалан “В” сорьцийн хариу ирэх гэнэ.

Ж.Амар
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.