Хятад иргэд монгол охидыг эзэгнэсээр байна

2009/08/31
Share |
Хүмүүс:
Хятад иргэд монгол охидыг эзэгнэсээр байна

Охид ариун бол төр ариун гэдэг. Гэтэл сүүлийн үед монголд биеэ үнэлэгчийн нас эрс залуужиж байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж байгаа. Биеэ үнэлэгчдийн багагүй хэсгийг хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд эзлэж байгаа бол тэд ихэнхдээ хятад улсын иргэдэд үйлчилдэг байна. Энэ сарын 24-ний өдөр Хан-уул дүүргийн цагдаагийн ажилтнууд шувуун фабрик 13-р хороонд байрлах хятадын хөрөнгө оруулалттай арматур төмрийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтаар, хятдуудад байнга биеэ үнэлэдэг арван жилийн 2 охин, ажил хийдэг 2 эмэгтэйг баривчилсан байна. Эдгээр охидууд  тус үлдвэрийн хятдуудад 3 сар гарны өмнөөс биеэ үнэлэж эхэлсэн. Нэг удаагийнхаа хавьталтаар 30 мянган төгрөг авдгаа хэлжээ. Хамгийн гол нь одоо баригдсан охидуудаас гадна цаана нь дээрх хятдуудтай холбоотой олон охин байгааг цагдаагийнхан хэлж байна.

Харамсалтай нь тэд дэндүү залуу буюу 16-25 насныхан байна. Хамгийн гол нь эцэг эхийн хараа хяналт хүүхэддээ тавих анхаарал дэндүү сул байгааг энэ явдал хэлж байна. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан дээрх монгол охидыг олноор нь дуудаж аваачдаг хятадын хөрөнгө оруулалттай төмрийн үйлдвэрийн даамлыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан гэдэг үндэслэлээр 30 орчим сая төгрөгөөр торгох мөн 5 жил хорих ялаар шийтгэх ёстой.

Цаашлаад үйлдвэр явуулах эрхийг нь ч цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй юм байна. Харин эдгээр охидын хувьд ийм залуухан, ид хийж бүтээх насан дээрээ өнөөдрийн 30-хан мянган төгрөгний төлөө хөлсний хятад иргэдийн өврийг дулаацуулж байгаа гэж болоход харамсмаар. Тэд бүгд боломжгүй айлын хүүхдүүд гэвэл худлаа. Нэгнийх нь ээж аав гадаадад байдаг бол нөгөөгийх нь гэр бүлийнхэн зусланд амралтанд явцгаасан гэсэн. Зовлонтай амьдралтай, гэхээсээ илүүтэй жаргал даалгүй ийм замруу орсон гэж ч хэлж болохоор байгаа юмаа

ТВ9

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.