Хүнд сурталтнууд бидний мөнгөөр байртай болох ямар гавъяатай гэж?

2009/08/31
Share |
Хүмүүс:
Хүнд сурталтнууд бидний мөнгөөр байртай болох ямар гавъяатай гэж?

Манай гариг дээр өдөр бүр 50 сая хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Тэдний 16 сая нь шимэгч хорхойн чимээгүй аллагын хохирогч байдаг хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Хоол шингэхгүй болж, нойр хулжин, сүүлдээ идсэн, уусан бүхний шим тэжээл судсанд биш бичил араатанд шингээд махбодь юу ч үгүй хатаж үгүй болдгоос тэр. Амьдралынхаа хором, мөч бүрийг өршөөлгүйгээр
залгигчидтай анагаах ухаан дайн зарлаж, бэлдмэл, эм тан гаргаснаар ялалтын туг мандуулахад ойртсон нь баярлууштай.

Бусдын бие дотор биш болохоос нийгэмд ч ийм шимэгч байдлаар эгэл олны хөлс, хөдөлмөрөөр унд, хоол хийгчид бас бий. Баялаг бүтээдэггүй, хувийн хэвшлийнхний татварт төлсөн мөнгөөр цалинждаг хэрнээ хүнд суртлаар дуулга хийсэн төрийн албан хаагчдад бараг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр Засгийн газар бидний хөрөнгөөр орон сууц бариад бэлэглэх гэж байгаа нь үүний хамгийн том жишээ.

Жилд дунджаар 30 мянган орон сууц нийслэлд баригддаг. үүний найман мянга орчмынх нь түлхүүр эзэддээ хэдийнэ хүрчээ. Монголын барилгын үндэсний ассоциациас эхний удаад дөрвөн мянган төрийн албан хаагчийг 10-40 хувийн хямдралтай сууцаар хангахыг Засгийн газраас хүсчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр засаг тэдний энэ хүсэлтийг тун ч нааштай хүлээж авсан.

Сунаж унах шахам хөдөлж байж олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр очиход "Хүлээж бай, би даргын даалгаврыг гүйцэтгэж байна" гэж загнаад нүүр лүү чинь дэвтэр шиддэг төрийн албан хаагч нэртэй хүнд сурталтнуудад Засгийн газар нүүр өгөх нь. өөрсдийг нь хүлээж байгааг ч үл тоомсорлон цайны завсарлагаа хэдэн цагаар хэтрүүлж, жишим ч үгүй хахууль нэхэж суудаг заримд нь энэ бол том завшаан.

Аль нэг яамнаас сонирхсон мэдээллээ авах нь "Иргэн бүр мэдээлэл авах эрхтэй" гэж хуульчилсан манай улсад чагт тэмдгээр тодорхойлогддог. Харуулын утасны цаанаас "Танд энэ мэдээллийг өгөх боломжгүй", "Яг одоо маш завгүй байна" гэж долоо хоногт долоо буцаадаг цагаан захтнууд та, биднээс илүү эрх эдлэх ёстой гэж үү. "Хүн бүр тэгш эрхтэй" гэсэн хуулийн заалт хааччихав. Уг нь бидэнд үйлчлэх гэж тэд бидний мөнгөөр цалинждаг баймаар.

ДНБ-ИЙН ГОЛ үЙЛДВЭРЛЭГЧИД НЬ ТөРИЙН АЛБАН ХААГЧИД БИШ
Сайд, дарга нар хилийн дээс алхан элдэв том уулзалт, чуулганд оролцохдоо "Манай улсын ДНБ тэдэн хувиар өслөө" гэж бардам гэгч хэлэхийг та дуулаа биз. Хэдэн зууны тэртээ цэргийн бяр чадлаараа өрсөлддөг байсан дэлхий даяаршлын хэмнэлд тодорхойлогддогоос тэр. Монгол Улс өнгөрсөн жилийг хүртэл 10 хувийн өсөлттэйгөөр хөгжиж байлаа. Энэ үржих тэмдгийн цаадах нийлбэрийн 80 хувь нь хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл. Хямрал манай улсад дөнгөж эхэлж байсан өнгөрсөн хоёрдугаар сард төсөвт орох татварын орлого 106 тэрбум төгрөг буюу 30 гаруй хувиар буурчээ. Энэ зуур аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 290 тэрбум төгрөг буюу 24,5 хувиар багассаныг үндэсний статистикийн хороо мэдээлэв. Сүүлийн хэдэн cap бүтээмж улам буурч, өнөөдөр ДНБ-ийн өсөлт хасах 1,3 хувиар хэмжигдэж байгаа нь хувийн хэвшлийн оролцоо манай эдийн засгийн ямархан тулгуур гэдгийг хэлээд өглөө. үүлэн чөлөөний нар шиг зэсийн үнийн өсөлтийг эс тооцвол улсын төсвийн голыг нугалдаг нь аж үйлдвэрийн салбарынхан гэдэг нь ил байна. Тийм ч учраас тэдний үйлдвэрлэл доройтоход татварын орлого ийн хасагдсан хэрэг.

Компаниудаас төсөвт очих мөнгө багасчихаар ямар сайндаа төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар парламент хэлэлцэж, баахан шуугиан дэгдээх билээ.
Хувийн хэвшлийнхнээ алгасаад ямбатнуудыг хямд сууцаар "угжих" гэж байгаа Засгийн газрыг үүргээ биелүүлж байна гэж үзэх үндэс алга. Хямралын аадарт шалба норсон өнөөгийн нийгэмд энэхүү 40 хувийн хөнгөлөлт хэн бүхэнд бараг үнэгүй шахам сонсогдож байгаа. ДНБ-ийн 40-өөд хувийг төрийн зардал эзэлж байгааг Дэлхийн банк, ОУВС-гаас мэдэгдэж, Сангийн яам ч хүлээн зөвшөөрсөн. Даацаасаа хэтэрсэн төрийн албан хаагчдын ажлын өрөөний элдэв хогшил, утасны төлбөр, дүрэмт хувцас, хоёр ч удаа нэмэгдсэн цалинд нь та, бидний хөлс хүчээ зарцуулан байж хуримтлуулсан мөнгө ийн урсчихдаг юм. үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гэж сүржин нэртэй байгууллага үүдээ нээж, "Төрийн албаны тоог цөөлж, хувийн хэвшлээ дэмжинэ, тэднээр төрийн ажлыг хийлгэнэ" гэж мэдэгдэж байсан. өрөөндөө багтаж ядсан зангиатнуудын тоо буураагүйгээр барахгүй бидний төлсөн мөнгөөр орон сууцжуулж "тансаглуулах" гэж буй нь манайдаа сүрхийд тооцогддог эдийн засагч Ч.Хашчулууны толгойлсон энэ хорооны ажлын үр дүн мөн үү. Харин ч эсрэгээрээ хэрэгжиж байгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал асан энэ эрхэм хараа болов уу.

"BIG SALE'-Д ХАМРАГДАХ ХүНД ТАВИХ ШАЛГУУР АЛГА
Энэхүү "Big sale'-д хамрагдах хүмүүст ямар шалгуур тавигдах нь тодорхойгүй байгааг Монголын үндэсний барилгын ассоциацийн гүйцэтгэх захирал хэлжээ. Тэгэхээр аль нэг яамнаас хэний нэр та, биднээс татварын мөнгөөр босох орон сууцны эзнээр бичигдэхийг тааварлах арга алга. Төрийн байгууллагад бие биедээ үүрэлсэн хээл хахууль, хүнд суртлыг үүгээр Засгийн газар өрдөхгүй гэх баталгаа бас үгүй. Харин хувийн хэвшлийнхэнд цаг минутаар уралдан байж, гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүнгээр ялагчаа шалгаруулдаг, урамшуулдаг. Тиймээс ч бусдадаа хүлээн зөвшөөрөгдсөн, маргашгүй нэгнээ компанийн захирал байраар шагнавал өөр хэрэг.

Ийнхүү авлигын шинэ төслийг Засгийн газар нааштай хүлээн авсан нь сонгууль болгоноор өгдөг улстөрчдийн "Авлигыг үгүй хийнэ" хэмээх амлалт, тэр байтугай Ерөнхийлөгчийн маань нэрийн хуудас болсон "Шударга байцгаая" гэсэн уриа хэрэгжих үндэс үгүй нь тодорхой байна.

"40 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ЗАМХАРЧ, ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ НүД үЗүүРЛЭСЭН НЬ
УИХ-ын 2004 оны сонгуулийн шоу "40 мянган айлын орон сууц" хөтөлбөр бага дунд орлоготой энгийн иргэдэд чиглэж байлаа. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлснээр хөтөлбөрийн хэрэгжилт 60-80 хувьтай байгаа аж. Бүр нарийвчилбал, нийт 11461 айлын байр ашиглалтад оржээ. Гэтэл энэ хөтөлбөр зорилгодоо хэр хүрсэн бэ гэдгийг эргээд харъя. Төрийн алба хаагчид болон 500-700 мянган төгрөгийн цалинтай иргэд хамрагдах боломжтой. Түүнээс биш сарын 200 эсвэл 250 мянган төгрөгийн хөлсний ажилтан хэн боловч санаа байгаад сачий хүрэхээргүй нь үнэн. Харин ч төрийн нэрийг баталгааны бамбай болгосон албан тасалгаандаа тухлагчид энэ хөтөлбөрийн үр шимийг амсаад явж байгааг захын хүн хэлнэ. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл та, бидний хувийн хэвшлийн ажилтнуудын дунд төрийн зарласан хөтөлбөрт хамрагдаад хананаасаа халуун ус гоожуулан тансагласан хүн ховор байгаад гайхах зүйл алга.

Эхлээд "40 мянган айлын орон сууц", дараа нь 10-40 хувийн хөнгөлөлттэй байр гээд баялаг бүтээдэггүй төрийн албан хаагчдыг Засгийн газар эрхлүүлсээр байгаагаа болих цаг иржээ.
Хүний болоод амьтдын биед чимээгүй хоргодож, үр, тэжээл бүхнийг нь сордог шимэгчдийг нэг далайлтаар үгүй хийдэг хүчтэй эмийг эрдэмтэд гаргаасай. Тэгвэл хүн бүр эрүүл байж, ихийг бүтээх байх даа. үгүй бол чимээгүй алуурчдын хохирогч тэрбум тэрбумаар нэмэгдэж, нэг л мэдэхэд дэлхий гэдэг энэ гариг оршин суугчгүй болж мэдэх билээ.

Ж.Цогзолмаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk канадскР¸Ð¹ доллар купить в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ BDG криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс solaris прогноз на 2018 год BowsCoin прогноз на сегодня DGCS криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива PBT прогноз LEND криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 NLG курс к рублю криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Joincoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° VIU RCN анализ Pascal Coin график Ellaism криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс BLOCKv криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 hitcoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° president joh прогноз на 2018 год GNT курс CV2 криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 investfeed прогноз на 2018 год LeaCoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс SSS криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° BNX сигналы LTCU прогноз сигналы SPF Metal Music Coin анализ htmlcoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Senderon криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 Karma анализ XRP анализ Steps курс к рублю криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Mercury FuelCoin график Mercury Protocol криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 ITNS кошелек STA сигналы DigitalDevelo график
IP:5.101.221.109  2018-01-30 14:50:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.