Улсын заан Б.Соронзонболд: Би сэргээш хэрэглээгүй болохоор дахин шинжилгээ өгөхгүй

2009/09/01
Share |
Хүмүүс:
Улсын заан Б.Соронзонболд: Би сэргээш хэрэглээгүй болохоор дахин шинжилгээ өгөхгүй

"Хүмүүс үнэн худлыг нь ялгалгүйгээр шууд хүний эрхэнд халддаг. Бөхийн холбооноос сэргээшийн шинжилгээ авна гэж ярих хэрнээ vvнийгээ хэрэгжvvлэхгvй удаж байна. Хэрэв энэ ажил хэрэгжиж эхэлбэл хамгийн тvрvvнд очиж шинжилгээ өгмөөр санагддаг. Олны дунд хий хоосон хардалт гараад байгаа юм. Хий дэмий хардуулж байхаар сэргээшийн шинжилгээ өгөөд хэвшчихмээр байна." хэмээн наадмын өмнөхөн ярьж байсан энэ залуу бол Монгол Улсын заан Баттулгын Соронзонболд. Тэрээр наадмын өмнөхөн сэтгvvлчийн асуултад ийн хариулж байсан юм. Гэвч өнөөдөр Б. Соронзонболдын шинжилгээнээс 30 грамм дексометизон гэдэг бодис илэрчээ. Гэвч заан "В" сорьцоо шинжлvvлэхгvй байхаар шийджээ. Тvvнтэй энэ талаар ярилцлаа.

-Vндэсний баяр наадмын дvрмээр бол өчигдөр буюу наймдугаар сарын 31-нийг дуустал "В" сорьц шинжлvvлэх хугацаа хvчинтэй байсан. Таныг энэ хугацаанд дахин шинжлvvлэх хvсэлт гаргаагvй гэсэн мэдээ байгаа нь хэр бодитой вэ?
-Би "В" сорьцыг дахин шинжлvvлэх хэрэггvй гэж vзэж байгаа.

-Энэ нь та сэргээш хэрэглэсэн гэдгээ хvлээн зөвшөөрч байна гэсэн vг vv?
-Шинжилгээний тухайд 100 грамм дээжийг хоёр саванд хуваагаад авчихдаг. Тиймээс дахин шинжлvvлэх шаардлагагvй.

-Тэгэхээр сэргээш хэрэглэсэн учраас дахин шинжилгээ өгвхгvй гээд байгаа юм уу?
-Би сэргээш хэрэглээгvй. Гэхдээ энэ бодис допингийн төрөлд ордог юм билээ. Шөвгийн 18-д vлдсэн бөхчvvд шинжилгээ өгөхөөс өмнө ямар нэгэн байдлаар хэрэглэсэн эм, тариа болоод уураг, витаминаа бичvvлэх ёстой байдаг. Би энэ талаар 2008 оны наадмын өмнө шинжилгээ өгөхөөсөө өмнө тухайн комиссоос дексометизон гэдэг бодис нь допингийн төрөлд ордог эсэхийг асуухад "ордоггvй" гэсэн. Тиймээс 2009 онд хэлэх шаирдлагагvй гэж vзсэн. Гэтэл энэ бодис нь 2009 оны WADA/Дэлхийн допингийн эсрэг төв/-гаас баталсан журмаар нэмэгдэж орсон байгаа юм. Бид шинээр орсон эм, бэлдмэл бодисийн талаар тэр бvр мэдэх боломжгvй. Шинээр батлагдсан эм, тариа, бодисийн жагсаалтын талаар МVОХ-ноос албан ёсоор танилцуулаагvй. Тиймээс мэдэгдэх шаардлагагvй юм байна гэж ойлгосон. Энэ л миний алдаа боллоо.

-Уучлаарай. Та ямар өвчний улмаас энэ бодис /дексиметизон/-ыг хэрэглэсэн юм бэ?
-Би 2008 оноос гуурсан хоолойн багтраа буюу манайхны хэлж заншсанаар астма маягийн харшлын гаралтай өвчний оноштойгоор эмчлvvлж эхэлсэн. Харшил хөдөлсөн vед амьсгал бачуурах, боогдох зовиур илэрдэг. Энэ vед дексометизон гэдэг тариаг хийлгэх заалт бий. Энэ нь vрэвсэл намдаах, гуурсан хоолойг тэлэх vйлчилгээтэй юм.

-Энэ тариа яагаад допингийн төрөлд орох болсныг асуусан уу?
-Асуухад тодорхой хариу өгөөгvй. Гуурсан хоолойг тэлдэг гэдэг утгаараа орсон шиг байгаа юм. Эрvvл хvн гуурсан хоолойгоо тэлэх шаардлагагvй биз дээ. Энэ тарианд хvч тамир оруулах төрлийн ямар ч найрлага байхгvй. Их хийлгэсэн тохиолдолд дархлааг сулруулж ядраах, тэр бvv хэл булчингийн масс агшиж, жижгэрдэг сөрөг vйлчилгээтэй. Тиймээс миний хувьд гомдолтой байгаа. Энэ эмчилгээг би эмчийн зааварын дагуу 2007 оноос хойш хийлгэсэн. Өвчин илааршаагvй тохиолдолд цаашид ч хэрэглэх байх.

-Та хаана эмчлvvлдэг вэ. Дексометизоныг байнга тариулдаг уу. Аль эсвэл харшил хөдөлсөн vед хэрэглэдэг юм уу?
-Хувийн эмнэлгээр эмчлvvлдэг. Багтраа төвөгтэй өвчин. Ямар нэг эмнээс харшилсан, аль эсвэл таван давхар шатаар жаахан хурдтай өгсөхөд л хөдөлчихдөг юм.

-Эмчилгээнд тань ямар нэгэн заавар бий юу. Тухайлбал, та хамгийн сvvлд хэзээ тариулсан бэ?
-Долдугаар сарын 11-ний орой цитармон уугаад, дексиметизон тариулсан.

-Өмнө нь манай бөхчvvдээс допингийн төрлийн эм зvйн ангилалд орсон эм, бэлдмэлvvд илэрч байсан ч ямар нэг байдлаар эмчлvvлсэн нэрийн дор замхардаг. Таныг ч бас ингээд л өнгөрөх вий гэж хvмvvс хардаж байгаа?
-Өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн гэж тvрvvн хэлсэн. Энэ тариаг хvч тамир оруулах зорилгоор хэрэглэх боломжгvй, гуурсан хоолойн vрэвсэлд хэрэглэдэг антибиотек. Захын эмийн санд 600 төгрөг гээд л байж байдаг шvv дээ.

-Та 2008 оны наадамд аймгийн арслан цолтой зодоглож Шууд улсын заан цолд хvртсэн. Тухайн vед таниас сэргээш илэрсэн, шинээр цол авсан бөхөөс допинг илэрсэн тохиолдолд цолыг нь хураадаг дvрэмтэй учраас МVБХ-ны тэргvvн Р.Нямдорж тэргvvтэй хvмvvс дараад өнгөрсөн гэх мэдээлэл дуулдаж байсан?
-Надаас сэргээш илрээгvй шvv дээ. Хэрвээ илэрсэн байлаа гэхэд Р.Нямдорж тэргvvн дарах шаардлага байхгvй. Тэр хvн чинь тусдаа ажил vvрэгтэй. Р.Нямдорж гуай хvнийхээ хувьд ч тийм vйлдэл хийх хvн биш.

-Наадмаас хойш шөвгийн 16-д vлдсэн бөхчvvдээс сэргээш илэрсэн гэх шуугиан дэгдсэн. Тухайн vед өөрийгөө гэж бодож байв уу?
-Тэр хардлагад угаасаа миний нэр цохиж явсан ч хэрэглээгvй учраас санаа зовоогvй. Харин наймдугаар сарын 13-нд Бөхийн холбооноос "Сэргээшийн төрлийн эм, бэлдмэл илэрсэн байна. Ирж шинжилгээтэйгээ танилц" гэж дуудахад нь гайхсан.

-Ц.Сумъяабэйсийнхээс 2,5 грамм "17-норандростерион" гэдэг бодис илэрсэн. Энэ нь хvний биед хоёр хувьтай байх ёстой. Харин таныхаас гарсан дексиметизон нь 30 грамм гарсан. Энэ бодис нь хvний биед байх ёсгvй гэж албаны хvмvvс тайлбарлаж байна?
-Мэдээж аливаа бодис, эм тариаг хэрэглэсний дараа тухайн хvний биеийн онцлог, тодорхой хэмжээний урвалд орж шимэгдэх хугацаа нь ч өөр өөр байх нь тодорхой. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хэрэглэсэн учраас өндөр хувьтай гарсан болов уу.

-Нэгэнт хэрэглэсэн нь vнэн болохоор хууль vйлчлэх нь тодорхой. Vндэсний бөхийн барилдааны дvрмийн 7.4.2 дахь заалтад өмнө нь "Сэргээш хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг бөхийн наадамд давсан давааг хvчингvй болгож, шинээр олгосон цолыг хураах саналыг Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдvvлнэ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хvртэл хугацаагаар хасна" гэсэн заалт байсан. Энэ дvрмээр бол та цолоо хураалгах байлаа. Гэхдээ энэ нь "Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд цол авах даваанд унасан бөхчvvдийг тухайн даваанд давснаар тооцон, харгалзах цолыг олгуулах" гэж өөрчлөгдсөн. Энэ дvрмийн дагуу таны шөвгөрсөн чимэг хасагдах учиртай?
-Наадмын комисс Солонгос улсад шинжлvvлэхээр явуулсан "В" сорьцын хариу ирэхээр хуралдаад энэ асуудлыг шийдэх байх. Дvрмийн дагуу миний чимэг хураагдах ёстой. Гэхдээ би сэргээш хэрэглээгvй учраас шийдвэр гарсны дараа шvvхэд хандах бодолтой байгаа.

-Та заан цол хvртсэнээсээ хойш цолныхоо эрэмбэнд хvрч барилдаж байгаа цөөн бөхчvvдийн нэг. Харин энэ жилийн наадмаар харж байхад жин нэмээд, барилдаан гарахгvй байх шиг санагдсан?
-Манай аймаг "Хантайшир" гэдэг vндэсний бөхийн дэвжээтэй. Тэнд улсын начин Н.Бадрах багшийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Жин нэмсэн нь vнэн. Энэ нь барилдаанд нөлөөлж, хөдөлгөөн удаашрах хандлага гарч байгааг vгvйсгэхгvй. Жингээ барьж сайн барилдахын төлөө хичээнэ.

-Та энэ жилийн баяр наадмаар санасандаа хvртэл амжилт гаргаж чадсан уу?
-Наадмын бэлтгэлд нутгийнхаа бөхчvvдтэй бэлтгэлд гарсан. Бэлтгэл сайн байсан ч амаа буруу авснаас болсон уу зургаагийн даваанд улсын начин /улсын харцага/ Д.Батболдод өвдөг шороодсон. Санасандаа хvрсэн гэж хэлж чадахгvй.

Тэрээр 1984 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд мэндэлсэн. Vндэсний бөх, самбо, жvдогоор 1998 оноос барилдаж эхэлсэн. Самбо жvдо бөхийн улсын аваргаас мөнгө, хvрэл медаль хvртсэн. Спортын мастер зэрэгтай тамирчин. Тvvний эцэг Баттулга нь сумандаа найм тvрvvлсэн босоо заан. Бас таван нагац нь сумын заан цолтой юм билээ. Улсын наадамд дөрөв дэхээ зодоглон 13 жилийн өмнө даян аварга Г.Өсөхбаярын гаргасан амжилтыг давтан аймгийн арслангаас улсын заан цол хvртсэн цөөн бөхчvvдийн нэг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.