Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь

2009/09/01
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр

Нэг хэсэг манай улсад улс төрийн нам хэмээх зvйл борооны дараахь мөөг шиг л олноор ‘’vйлдвэрлэгдсэн’’ билээ. Бараг л хоёр сая гаруй намтай болчих дөхсөн. Гэвч улс төрийн намууд цагийн аясаар нэгдэх нэг нь нэгдэж, зарим нэг нь ‘’дампууран’’ vгvй болсон. Өнөөдрийн байдлаар тоотой хэдэн намын л vйл ажиллагаа тогтвортой байна. Гэхдээ сонгууль дөхөөд ирэхээр шинэ нам мэндэлдэг уламжлал манай улсад аль хэдийн уламжлал болон тогтжээ.

Монгол улсын тав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар Чингэлтэй дvvрэгт УИХ-ын гишvvний нөхөн сонгууль болхоор болсон. Нөхөн сонгуульд аль намын хэн нь нэр дэших өнөөдрийг хvртэл тодорхойгvй байгаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буйгаар бол Ардчилсан намаас тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбатын нэр дуулдах болов. Харин МАХН-аас хэн Чингэлтэй дvvргийн нөхөн сонгуульд нэр дэших вэ гэдэг таавар мэт байна. Ирэх аравдугаар сарын 18-нд болох Чингэлтэй дvvргийн нөхөн сонгуульд МАХН хэнийг нэр дэвшvvлэхээ тус нам бага хурлаара а шийдвэрлэнэ.

Харин сvvлийн vед экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Чингэлтэй дvvргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр бэлтгэж, тvvний сонгуулийн баг “Монголросцветмэт” нэгдлийн байранд байрлаж байгаа гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарах болов.

Гэтэл албаны эх суралжууд энэ мэдээллийг бодитой бус гэж мэдэгдэж байгаа гэнэ. Учир нь тус намаас нэр дэвшигч нь МАХН-ын гишvvн байх ёстой. Гэтэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр одоог хvртэл МАХН-ын гишvvнчлэлээ сэргээгvй байгаа юм байна. Хэрэв тэр ирэх сарын дундуур болох МАХН-ын Бага хурлаас өмнө гишvvнчлэлээ сэргээхгvй бол тус намаас УИХ-ын 24 дугаар тойрогт нэр дэвших бололцоогvй аж.

Гэтэл сvvлийн vед экс ерөнхийлөгч шинэ нам байгуулан нөхөн сонгуульд оролцохоор бэлдэж байгаа сурагтай. Vvнийг хэд хэдэн зvйл бататгаж байгаа бололтой. Юуны тvрvvнд тэрээр улс төрөөс гарахгvй гэдэг нь тодорхой болсон. МАХН-ынхаа гишvvнчлэлээ сэргээхгvй байгаа нь ч шинэ нам байгуулахтай холбоотой байж болох.

Шинэ нам байгуулах хамгийн том шалтгаан нь тvvнийг МАХН-ын нөхөд нь төдийлөн таашаахгvй байгаатай холбоотой байх. Тэрээр МАХН-ын өөрийн талын хvмvvсээ цуглуулан ‘’бяцхан’’ хурал хийж байгаа сурагтай. Хэрвээ энэ vнэн бол тун удахгvй улс төрийн нэгэн шинэ нам мэндэлж, даргаар нь Н.Энхбаяр байх нь бололтой

olloo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.