Архангайн хүүхдүүд хичээлийн шинэ жилээ гэрт угтжээ

2009/09/01
Share |
Хүмүүс:
Архангайн хүүхдүүд хичээлийн шинэ жилээ гэрт угтжээ

Архангай аймгийн багш нар "Нэгж хичээлийн бэлтгэл, хэрэгжилт, үнэлгээний чанар, өгөөжийг дээшлүүлье" сэдвээр бага хурал, семинараа хийж, анги танхимаа тохижуулан хүүхдийн инээд шуугиан цалгисан сургуульдаа ирцгээлээ. Зарим сургуульд дуу хөгжмийн багш хүрэлцээгүйг эс тооцвол мэргэжлийн багш хүрэлцээтэй байгаа ажээ. Ихэнх сургуулийн урсгал засвар дуусч, хичээлийн бэлтгэл хангагдсан байна.

Харин Тариат, Хашаат, Өлзийт зэрэг сумдын ахлах сургуулийн хичээлийн байрын их засвар, өргөтгөл шинэчлэл дуусаагүйгээс гэр болон бусад хуучин байранд хичээлээ хийж эхлэхээр болоод байна. Мөн Цэцэрлэг, Батцэнгэл, Эрдэнэбулган суманд шинээр барьж буй хүүхдийн цэцэрлэгийн барилгуудын ажил удааширч зарим нь санхүүжилт саатсанаас зогсчээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.