Улаанбаатарын амьдралаас их хэмжээний мөнгө босгодог аргууд

2009/09/02
Share |
Хүмүүс:
Улаанбаатарын амьдралаас их хэмжээний мөнгө босгодог аргууд

Хэдхэн сарийн өмнө болж өнгөрсөн улсын баяр наадмын үеэр шинэхэн начин харцага, заан цолтонууд том цолтой бөхчүүдийн өврөөс чарлан төрж хөл дээрээ тогтож ядсаар төрийнхөө далбааг тойрох гээд дэвж явсан шиг сүүлийн арваад жилийн хугацаанд нийслэл хотын маань эргэн тойрноос тэрбумтан саятанууд нэг бол нэгээрээ арав бол араваараа мэндэлчихээд, алганд багтахгүй шахам том хөөрөг гартаа эргэлдүүлэн буурлаас минь үлдсэн буян хишиг энэ насаараа идээд ч барахгүй хурааж хуримтуулсан эд хөрөнгө байна хэмээн аархаж суух болжээ.

Уг нь эд бол хориод жилийн өмнө сольж өмсөх ганц гангарааны костюмнаас өөр юу ч үгүй байсан хар ажилчин хийгээд эгэл малчин эрдэмтэн сэхээтэнүүдийн үр удам шүү дээ. Гэвч өнөө цагийн өнгө нь хувирсан төрийн хүчинд хур хөрөнгөө хав дарж байгаад гаргаж ирсэн хүмүүс мэтээр авирлаад байгаа нь энэ.

Сүүлийн үед төрөөс төрсөн тэрбумтан гэдэг хэллэг их дэлгэрч байгаа нь чухам үүнтэй л холбоотой юм. Төрийн мөнгийг үл мэдэгдэх аргаар өөрийнхөө түрийвч рүү гулгуулсаар нэг л өдөр 300-400 саяын хаустай, хэд хэдэн том машинтай, гадаадын банкинд хадгаламжтай болсон хүнийг л тэгж нэрлээд байгаа юм шүү дээ. Тийм баячуудын эцэг нь албан тушаал харин төрүүлсэн эх нь төр засаг гээд ойлгочиход хилсдэхгүй.
Төрөөс төрсөн тэрбумтануудыг дотор нь ангилан хувааж болно. Тухайлбал яам тамгын газраас төрсөн, улсын үйлдвэрийн газраас төрсөн, хууль хүчний байгууллагаас төрсөн, нийслэл хотын захиргаа хавиас төрсөн гэх мэтээр ангилагдаад явчихна. Эдэн дотроо нийслэл хотын захиргаа хавиас төрсөн тэрбумтанууд, саятанууд бол хамгийн хүчтэй, нөлөөтэй, хөрөнгөтэй нь. Нийслэл хот маань хачин их буянтай “ээж” юм болохоор их олон хүүхэд төрүүлсэн байгаа юм.
Энэ хүүхдүүд нь 1990 оноос хойш тасралтгүй цувж төрсөөр байгаад одоо бүр нэг ёсны том бүлэглэл бий болгочихсон байгаа билээ. Өөрөөр хэлбэл сая гаруй хүн амыг эргэлдүүлэн тэжээдэг их хот маань мөнгөний үүр уурхай, гараа дүрээд л хутгаад авдаг зоосны уут хүүдий болж хувирсан байгаа юм шүү дээ. Ингээд нийслэл хотоос төрсөн тэрбумтануудын түүх буюу хотын төсвөөс хэрхэн мөнгө босгодог аргуудыг доор толилуулъя.
1. Газраас төрдөг тэрбумтанууд
 
Нийслэл хот гэдэг “ээж”-ийн анхны тэрбумтан “хүүхдүүд” газраас нь төрөн гарч эхэлсэн юм. Хотын төвд хаана л сул хоосон, байшин барилга барьчихмаар газар байна түүнийг өөрийн болгож авсан хүмүүс баяжаад эхэлсэн нь үүний нотолгоо. Мэдээж хотын захиргааны удирдлагад ажилладаг хүмүүст хаялга өгч байж л төв цэг орчим аятайхан газартай болж авна шүү дээ.
 
Зөвхөн Богд уулын ойр орчим нэг хаус барих хэмжээний газар л гэхэд 400 саяар зарагддаг гэхээр газрын ченжүүдийн авдар сав нь мөнгөө даахгүй аль хэдийнээ хэмх үсэрсэн нь ойлгомжтой.
 
Ер нь нийслэл хотын аль өнгөтэй өөдтэй газрыг зарж хөлжсөн хүмүүс өнөөдөр төрийн наадмын түрүү түмэн эхийг уясан шигээ буян нүнжигээ гайхан шүлэнгэтэж яваа шүү дээ. Өнөөдөр ч гэсэн нийслэл хотын энд тэнд илүү гарсан булан тохой газрууд хэн нэг овсгоотой хүний түрийвчээ түнтийлгэх нөөц боломж нь болсоор байгаа билээ.
 
Жишээ нь захын хороон дарга л гэхэд эрх мэдлээрээ дулдуйдан хорооныхоо хаа нэгтээ буй томоохон сул газрыг Христийн сүмийнхэнд 50-80 саяар үнэлэн худалдаж, хувьдаа хоёр давхар байшин, дэлгүүр хоршоотой болж амжаад байгаа билээ. Хот хэмээх газарт хүмүүсийн төвлөрөл байсаар байгаа цагт сул газар зарж хөрөнгөжих хүмүүсийн цуваа огтхон ч тасрахгүй нь лавтай.
 
2. Ойжуулалт хийгээд цэцэрлэгжүүлэлтээс төрдөг тэрбумтанууд
 
Хотод мод бут тарьж суулгах арга хэмжээ гэгч нь мөн л тоймгүй олон хүнийг саятан тэрбумтан болоход үнэлж баршгүй ач тусаа өгдөг ажил юм.  Нийслэлийн төсвөөс бараг жил бүр хэдэн зуун сая төгрөг цэцэрлэгжүүлэх үйлсэд зориулагдан гарч салхинд хийсдэг болчихоод байгааг хэн хүнгүй мэднэ.
 
Салхинд хийсгэдэг гэдэг маань хэн нэг нь тараагаад цацчихдаг гэсэн үг биш. Харин ч хамаг мөнгийг нь авч халаасалчихаад уулнаас ургах ургахгүй хэдэн мод бутны үндэс ухаж авчран газар булсан болоод хаячихаж байгааг хэлж буй хэрэг юм. Ер нь хамгийн их ашиг унацтай бизнес гэвэл хотыг цэцэрлэгжүүлж мод бут суулгах ажил байх. Зөвхөн нийслэл хотын төсвөөс жилийн жилд их хэмжээний мөнгө зарцуулаад зогсохгүй гадаадын улс орнуудаас нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх төслийн хүрээнд их хэмжээний валют орж ирдэг юм. Жишээ нь 2006 онд Японы төслийн шугамаар 11 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирсэнийг Яармагийн дэнж хавьд баахан бургаасны мөчир тарьж ямаанд идүүлэх маягаар идэж ууж дуусгасан шүү дээ.
 
hansh
Нэг ёсондоо 11 сая ам.долларыг ямаатайгаа нийлээд идчихсэн гэсэн үг. Тэр их мөнгөнөөс идээд тэрбумтан болчихсон хүмүүс өнөөдөр Хавайн аралд оччихсон далайн эргийн элсэн дээр гэдсээ шарсан шигээ хэвтэж байгаа нь лавтай. Зөвхөн өнгөрсөн хавар л гэхэд Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойд зориулж 100 мянган суулгац уулнаас авчран бичил цэцэрлэг байгуулах нэрээр хотын төсвөөс таван тэрбум 400 сая төгрөг төсөвлөж гарган баахан мод бут ухаж авчраад суулгасан нэр зүүсэн.
 
Гэвч тэдгээр суулгасан моднууд нь саяхан болсон их үерийн усанд үндсээрээ булга үсрэн унах нь унаж, нэг тал руугаа хазайн гулдайх нь гулдайгаад цэцэрлэгжүүлэх нэрээр ямаршуухан халтуурны ажил хийсэнийг нь харуулсан шүү дээ. Уг бичил цэцэрлэгийг байгуулах нэрийдлээр гаргасан таван тэрбум 400 сая төгрөгөөс лавтайяа гурван тэрбумыг нь овжин нөхдүүд халаас руугаа гулгуулсан гэж мөрийцсөн ч алдахгүй л байх.
 
 
3. Замаас төрдөг тэрбумтанууд
 
Энэ жил зөвхөн нийслэлийн доторхи замын урсгал засварт тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн, замын засварын ажил бараг наян хувьтай дуусч байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ. Гэтэл яав? Долоодугаар сарын дундуур орсон хоёр гуравхан өдрийн борооны дараа нийслэл хотын доторхи замууд яалаа?
 
Нэг тэрбум төгрөгөөр засч байгаа нэртэй идэж ууж байсаны харгайгаар хулхины зам нь усанд урсаад, дахин зам засварын ажил хийхээр болоод зогсохгүй юун нэг тэрбум 500 сая ахиад арав хорин тэрбумыг зарцуулахаас өөр аргагүй болчихоод байгаа тухай өнөөдөр дээр дооргүй шаагиж байна.
 
Яг үнэндээ өмнө нь төсөвлөж гаргасан нэг тэрбум 500 сая нь ч хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон гэнэ лээ. Өмнөх жилүүдэд бороо хур багатай байсан болохоор нийслэлийн зам засварын ажил хийж гүйцэтгэсэн нэрээр доод тал нь нэгээс хоёр дээд тал нь дөрвөөс таван тэрбум төгрөг жил болгон төсөвлөөд тэрийгээ хэдэн янзаар хувааж идчихээд хийж бүтээсэн ч зүйлгүй намартай золгодог байсан шүү дээ.
 
Ялангуяа урсгал завсар нэрээр зуны хэдхэн сарыг тэсч өнгөрөөх хулхи ажлыг их хийдэг байлаа.  Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр шавар элс, жаахан цементтэй хольж хутган замын хагархайг битүүлсэн болчихоод намартай золгодог нөгөөх нь өвөл болоод өнгөрсөний дараа ховхроод уначихсан байдаг.
 
avilga(5)
Энэ үед нь дахиад л төсвөөс мөнгө төлөвлөөд байж байх жишээтэй. Ер нь зам засварын ажил иймэрхүү маягаар нэг жилийн дотор хоёроос гурван удаа төсвийн мөнгөөр ахин дахин засч сэлбэх маягаар явдаг байлаа. Тиймээс энэ ажлыг дагасан бизнесийн том сүлжээ үүсчихсэн нэг удаагийн засварын ажлаас тэрбумтан саятан төрүүлээд л сууж байдаг байв. Энэ “төрөлтийн арга” нэг талаараа хятадуудын хэрэглэдэг аргаас үүдэлтэй гэж хэлж болно. Хятадууд гэрлийн чийдэнг л гэхэд ердөө зуун цаг асаад л аяндаа өөрөө шатахаар хулхи хийгээд ахин худалдаж авахаас өөр гарцгүй болгодог шүү дээ.
 
Нэг ёсондоо хулхи хямд бараагаа хурдан гүйлгэх арга сэдэж байна гэсэн үг. Түүнтэй адил нийслэлийн замын ажлыг хойтон жил нь ахин мөнгө гаргаж хийхийн тулд чанаргүй хийдэг зуршил бий болсон юм шиг байгаа юм. Зам засахаар төсөвлөсөн таван тэрбумаас дөрвөн тэрбумыг нь хувьдаа завшиж орхиод үлдсэн нэг тэрбумаар нь хүн харахад юм хийсэн дүр үзүүлж өнгөцхөн илээд л өнгөрдөг хэрэг шүү дээ. Энэхүү унацтай бизнес цаашдаа ч байсаар байх биз.
Энэ бизнесийг таслан зогсоохгүйн тулд жилийн жилд нийслэл хотын зам харгуй эвдэрч элэгдсээр байх биз ээ.
 
 
4. Утаа агаарын бохирдолоос төрдөг тэрбумтанууд
 
Өвөл болуут нийслэл хот маань хорт утааны баггүй бол хүн амьдрахад бэрхтэй тас харанхуй, хөө тортог холилдсон хот болчихдог билээ. Тэгвэл энэхүү утааг зарж мөнгө босгодог ченжүүд аль 1996 оноос эхлэн бий болоод эгнээнээсээ өчнөөн олон тэрбумтан саятан төрүүлчихээд байна.
 
Утааны асуудлыг шийдэх хүрээнд гадаадын зээл тусламж төслийн мөнгө ч их орж ирдэг билээ. 2005 онд л гэхэд Киотогийн протоколын дагуу Японоос 7 сая ам.доллар хотыг утааг арилгаж агаарын бохирдолыг бууруулах төслийн дагуу орж ирж байлаа. Гэтэл энэ мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй ор сураггүй алга болсон.
 
ugaar
Тэрхүү долоон сая ам.доллараас завшиж тэрбумтан болцгоосон хүмүүс өнөөдөр өвөл болохоор хотоос зайдуу цэвэрхэн агаартай газар дулаан байр саванд өвөлжиж байгаа байлгүй. Улсын төсвөөс ч гэсэн жил бүр утаа бохирдолыг бууруулах нэрийдлээр их хэмжээний мөнгө гаргадаг бөгөөд утаагүй түлш, утаагүй яндан гэх мэт жижигхэн төсөл барьсан нөхдүүд нөгөө мөнгө рүү нь хошууран дайрч ороод л зүйл дуусгаж орхидог юм.
 
Агаарын бохирдолыг бууруулахад зориулж гаргасан мөнгө ийнхүү янз бүрийн замаар гарч ирээд ор мөргүй алга болдог харин хотын утаа нимгэрч багасах нь байутгай улам л нэмэгдэж өтгөрөн зузаараад үлддэг энэ байдал хэдий болтол үргэжлэхийг бүү мэд. Энэ жил хотын утааг бууруулахад зориулж хөгжингүй орнуудаас манай улсад 20 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирэх сураг гарч байна лээ.
 
Энэ сургийг сонссон утааны ченжүүд мэдээж аль хэдийнээ нэг муу төсөл ухаантай юм зохиочихсон байгаль орчны яамаар батлуулахаар хөлөө хугалчих нь холгүй гүйлдэж байгаа байлгүй. 1997 оноос хойш хотын агаарын бохирдолыг бууруулах нэрийдлээр зарцуулсан төсвийн мөнгө хийгээд гадаадын зээл тусламж нийлсэн хөрөнгө болох алга болсон мөнгөний хэмжээ ойролцоогоор 120 орчим тэрбум төгрөг гэхээр эндээс хичнээн хүн саятан , тэрбумтан болсоныг хэлэх боломжгүй.
 
Ямар ч байсан тэр их мөнгөөр Богд уулыг бүтэн цоолоод хотыг утааг гадагшуулах нүхэн гарц байгуулахад хангалттай хүрэлцэх байсаныг эрдэмтэн судлаачид ярьдаг юм.
 
 
5. Үер усны аюулаас хүртэл тэрбумтанууд төрдөг боллоо
 
Энэ жилээс эхлээд нийслэл хотыг дайрах болсон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нэг болох үер усны гамшиг зарим хүмүүсийг дээдсийн зиндаанд ороход нэмэр тус үзүүлдэг боллоо.
 
Өмнө нь нийслэл хотод төдийлөн үер бууж байгаагүй болохоор энэ талаар дагнан гаршсан ченжүүд байгаагүй гэж хэлж болно. Харин наадмын дараа хоёр ч удаа их усны үер дайрсаны улмаас усанд гэрээ урсгасан айлуудад тусламж болгон олгож буй гэрүүдээс хүртэл мөнгө босгодог хүмүүс гараад иржээ. Жишээ нь гэр авахад зориулж гаргасан мөнгөөр аль болох хамгийн хулхи хямд гэр бөөндөж аваад мөнгө иддэг хүмүүс гараад ирсэн байна.
 
Хямдаар авсан хулхи гэрүүдээ тэр чигээр нь өгч ч чадахгүй эсгий туурга, хана шал, унь зувчуулах замаар бас дахин олз олж хөрөнгө шамшигдуулдаг хүмүүс ч байна. Улсын төсвөөс үерийн голомтонд буусан 4400 айлыг нүүлгэхэд зориулж 47 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөөд байгаа. Энэ мөнгөний сургаар өдгөө олон хүн алгаа үрэн хавчигнаж “Энэ чинь ёстой жинхэнэ “цус гаргасан” ашигтай наймаа бизнес шүү дээ” хэмээн байж ядан байгаа нь хэнд ч ойлгомжтой.
 
udiin_tsai(2)
Тэгээд ч хотын захиргаа, дүүргийн удирдлагууд нэг айлыг нүүлгэхэд 260 мянган төгрөгийн зардал гаргана гэж тооцоолсон байна лээ. Нэг айлыг чиргүүлтэй машинаар хоёр удаа зөөнө гэж тооцсон бололтой. Гэтэл чиргүүлтэй машин дээр нь бүхэл бүтэн хоёр өрх багтаад нүүж байна гэсэн. Тиймээс олон удаа зөөгөөд байх шаардлага байхгүй байгаа биз дээ.
 
Эндээс хичнээн төгрөг хэн нэгний халаас руу урсч байгааг бүү мэд. Мөн үерийн дараа улсын онцгой комисс “Ариутгал халдваргүйжилт”-ийн ажилд зориулж 700 сая төгрөг төсөвлөсөн нь мөн л хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон гэнэ лээ. Иймээс ахиад 700 сая төгрөг төсөвлөж ариутгалын ажлыг жинхэнэ ном дүрмийн нь дагуу хийх гэж байгаа сураг С.Ламбаа сайдын амнаас гарч байна лээ.
 
Бас л мөнгө цохих боломж гарч ирж байна гэсэн үг шүү дээ. Энэ мэтчилэн нийслэл хотыг тойрсон бэрхшээлтэй асуудлаас мөнгө төгрөг босгодог асуудлыг тоочвол барагдахгүй. Эднээс гадна үймээн самууны хэрэгт өртөн холбогдож хэлмэгдсэнээрээ мөнгө босгодог шинэ арга ч сүүлийн үед гарч ирээд байгаа. Жишээлбэл МАХН-ын шатсан байран дотор ажиллаж байсан албан байгууллагууд л гэхэд дор бүрнээ жигтэйхэн их хэмжээний бэлэн мөнгө нэхэмжилж байгаа шүү дээ.
 
Үүний хажуугаар архи, гэмт хэрэгтэй тэмцэх, ядууралтай тэмцэх, орох оронгүй ядуусыг байр савтай болгох гэх мэтээр унацтай бизнесүүдийг нийслэл хот маань жилийн дөрвөн улиралын турш босгож ирээд л байгаа юм даа. Ийм их мөнгөний асуудал босгодог хотод ядуу амьдарч байгаа нь тухайн хүмүүсийн оюун санааны багтаамж, танил тал муутайгаас болж байгаа хэрэг байх даа.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить трамадоР» в ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº Москва БратеевР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Stars 280 mg Купить закладкР¸ бошки в Томмоте купить ГанджубР°Ñ Лакинск Купить героин в москве по закладкРµ Купить закладкР¸ MDMA в ВеневшеР¼ Ð¢ÐµÐ»ÐµÑ„Ð¾Ð½Ñ ‹ закладоРº героина Москва Марьино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) ЗакладкР¸ шишки ак47 в ГусинооР·Ñ‘Ñ€ÑÐºÐµ Уяр купить Mephedrone: КристалР»Ñ‹ VHQ ЛермонтР¾Ð² купить Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в НазаровРµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³Ðµ Купить Орех ПалласоР²ÐºÐ° Ветлуга купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - GREEN ПриспосР¾Ð±Ð»ÐµÐ½Ð¸Ñ для курения табака Москва Ð‘Ð°ÑÐ¼Ð°Ð½Ð½Ñ ‹Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Stars 280 mg Бежецк купить Ecstasy Rolls Royce Тор4 ру Катав-Ив
IP:95.181.176.30  2018-09-14 10:25:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.