Зарлаагүй дайны мартаагүй түүхийг сөхлөө

2009/09/04
Share |
Хүмүүс:
Зарлаагүй дайны мартаагүй түүхийг сөхлөө

Бvсгvйн хайртай залууд дайны талбараас зарлан дуудах иржээ. Эх орноо хамгаалах тулалдаанд цэрэг эрсийг дайчлахаар болсон байв. Ханын хуанли 39-ийг зааж, халхын голын хөвөөнд халуун амь, бvлээн цусаа хайрлалгvй тэмцсэн хар мөртэй дайн эхэллээ. Цэрэг эрсийн улаан тоос цэцгэн дундуур татаад одов. Бvсгvй аав, ээжтэйгээ vлдэж, энхрий хайртаа дайнд vдэв. Монгол, Зөвлөлтийн дайчин цэргvvд Японы эсрэг хvч хавсран дайтаж эхэллээ. Дарийн утаа vнэртэж, хаа сайгvй буун дуу хадаж байв. 16 цэрэг тавхан минутын дотор Японыг дарж чадлаа. Дайны талбарт ялалт авчирсан цэргvvд тамхиа асааж, нэгийгээ тvшинэ. Нэг нь гараа сойсон, нөгөөх нь толгойгоо боосон харагдана. Энэ бол Халхын голын хөвөөнд дайтсан 1939 оны хар мөртэй дайн биш. Тэртээх 70 жилийн өмнөх дайны vйл явдлыг дvрсэлсэн Дорнодын Чойбалсан хотын төв цэнгэлдэх хvрээлэнгийн талбайд болсон vзvvлэх тоглолт байлаа. Дайны халуун vйл явдлыг 70 жилийн өмнөх энэ өдрvvдэд нэхэн дурссан vйл явдлыг аймгийн төв цэнгэлдэх хvрээлэнгийн индрээс манай төр засгийн тэргvvнvvд, ОХУ-ын төлөөлөгчид vзэж сонирхсон. Индэрт суусан Орос ах нар нулимс унагаж харагдана лээ. Тэд энэ дайнд олон дайчдаа алдсан юм.

Бидний хэдэн сэтгvvлч дайны талбараас биш, эх орноо хамгаалан тулалдаж ялалтын туг мандуулсны 70 жилийн ойн баярыгм сурвалжлахаар Халхын голд очоод ирлээ. Одоо Халхын голд энх цагт иргэд тайван амьдарч байна. Гэхдээ л улаан тоос татуулаад одсон цэрэг эрс ялалтын дуу аялж бvгдээрээ эргэж ирээгvй гэж бодохоор дэндvv харамсалтай. Дорнод хязгаарт Халхын гол орчимд Японы цэргvvд цохилт өгч зарлаагvй дайн эхэлсэн тvvхтэй. 1939 оны таваас есдvгээр cap хvртэл бvтэн дөрвөн cap vргэлжилсэн зарлаагvй дайны хамгийн ширvvн амь эрссэн халуун vе наймдугаар сарын сvvлийн хэдэн өдөр болсон хэмээдэг. 31-ний өдөр Монгол, Зөвлөлтийн цэрэг ахан дvvс дэлхийг эзлэхээр санаархан дорно зvгээс довтолсон дайснаа бvрэн устгажээ. Дорнод хязгаарт дарийн утаа уугиж дэлхийд хамгийн их хор хохироп vлдээсэн дайн гэдэг. Эцэст нь японууд маш их хохирол амсан Монголыг орхиход хvрсэн тухай тvvхийн хуудаснаа бий. Дайнд ОХУ-ын 9000, Монголоос 990, Японы 18 мянган цэрэг амь эрсэджээ. Ялалт манай талд ирсэн тvvхт Халхын голыг Цэргийн дуу бvжгийн vндэсний чуулга болон Vлээвэр найрал хөгжмийн уран бvтээлчид, Оросын төлөөлөгчид, ойд оролцох албаны хvмvvсийн хамт зорьсон. Ойн баярыг дайн болсон нутгаас сурвалжлах боломжийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хvчний жанжин штаб хэвлэлийнхэнд олгосон юм. Бид замдаа Хэнтийд хонов. Энд орон нутагт тэмдэглэх баярын vйл ажиллагаа эхэлсэн. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар, ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн 28 дугаар дивизийн командлагч, хошууч генерал В.Г.Цилько тэргvvтэй төлөөлөгчид ойн баярт оролцлоо. Хэнтийд амьдардаг ахмад дайчин Г.Балдандоржийг Ерөнхийлөгчийн зарлигаар Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнав. Медалийг Ерөнхий сайдын батламжтай 500 мянган төгрөг дагалджээ. Г.Балдандорж гуай Халхын голын дайнд мэдээ холбоо дамжуулагчийн vvрэг гvйцэтгэсэн байна. Тэрээр 80 гаруй удаа мэдээ дамжуулсан тухайгаа дурсан ярьлаа. Мөн Хэнтийн Засаг дарга Ч.Эрдэнбаатар аймгийнхаа ахмад дайчдыг шагнасан юм. Хэнтийчvvд энэ vдэш төв талбайдаа цуглан Цэргийн дуу бvжгийн чуулгынхны концертыг vзэв.

Хэнтийд ажилласан манай цуваа 28-ны баасан гаригт өглөө эртлэн Дорнодыг зорьлоо. Бараг хажууханд газар тэнгэртэй, бас vvлтэй нийлсэн их тал мөддөө барагдахгvй байв. Өдөржин давхисаар Чойбалсан хотод хvрлээ. Энд дайны ул мөр илvv тод vзэгдэх аж. Хотын захад тухайн vед орос цэргvvдийн байрлаж байсан танкын хороо балгас болжээ. Оросуудыг Монголоос бvрмөсөн гаргасан тэр vе хvртэл энд оросууд амьдарч бай¬сан аж. Аймгийн төв Баянтvмэнгийн, Чита хотын зэрэг нэрлэсэн олон гудамжтай. Таван давхар орон сууц олонтой. Монголын хөгжиж буй том хот гэдгийг илтгэнэ. Аймгийн төвийн хойхно Адуунчулууны нvvрсний уурхай харагдаж байлаа. Дорнодынхон уурхайд ажилладаг, Манжуур гарч наймаа арилжаа хийдэг гээд ахиу цалин мөнгөтэй, амьжиргаа сайтай ард тvмэн. Маргааш өглөө мандахын улаан нарнаар Бунхан толгойд гарав. Тал нутагт нар юу юугvй хажуухнаас мандах шиг. Бунхан толгойд дайнд vvргээ гvйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн Зөвлөлтийн нисгэгчдэд зориулсан том хөшөө бий. Хөшөөнд 100 гаруй нисгэгчийн нэр сийлээстэй байлаа. Тэдний алдрыг нэхэн дурсаж цэцэг өргөж хvндэтгэл vзvvлсэн юм. Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишvvн З.Энхболд, Х.Жекей, Д.Балдан-Очир, Д.Арвин, Л.Гvндалай, Д.Одбаяр, П.Алтангэрэл, Д.Хаянхярваа болон ОХУ-ын төлөөлөгчид оролцсон. Дараа нь Монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөв. Энэ хөшөө Чойбалсангийн бараг төв хэсэгт оршдог. Мөн л дайнд оролцсон эрэлхэг дайчдын гавъяаг мөнхжvvлсэн хөшөө юм байна. Төв талбайдаа чойбалсанчууд олноор цуглажээ. Хотод хааяа болдог цэргийн парад энд зохион байгуулсан болохоор сонирхох хvн олон. Нийслэлийн цэргийн арми бvтэн бvрэлдэхvvнээрээ Чойбалсанд нvvж очсон гэхэд болно, Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдаа шагнаж урамшуулсан юм. Энэ арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишvvд, ОХУ-ын төлөөлөгчид оролцлоо. Vдэш нь Цэргийн дуу бvжгийн чуулгынхан тоглолтоо vзvvлсэн. Мөн ОХУ-ын Буриад улсын урлагийнхан ирж ялалтын баярт зориулан концерт тоглов. Чойбалсан хотыг Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Хот суурин газрыг цэргийн одонгоор анх удаа шагнаж байгаа нь энэ аж.

Бид Чойбалсанд хоёр хоног ажиллаад өнөөх дарийн утаа уугиж байсан хамгийн халуун цэг болох Дорнод аймгийн Халхгол сумыг зорьлоо. Мөн л өглөө эртлэн гарсан цуваа оройдоо сумын төв бараадав. Мэнэнгийн тал мөд барагдахгvй өргөн уудам юм. Замд тааралдсан ганцхан ширхэг модыг эс тооцвол уул, мод, хад vзэгдсэнгvй. Хажууханд л газар, тэнгэр нийлчихсэн мэт харагдаж байлаа. Дайн болж ялалтаар төгссөн домогт Халхын голын зvvн дэвсэг дээр бид хэдэн минут амрав. Сумын төв тэрvvхэн дор харагдана. Амрах зуур Цэргийн дуу бvжгийнхэн, vлээвэр найрал хөгжмийнхөнтэй бооцоо тавьж бөх барилдав. Хоёр баг гурав гурван бөхтэй бяр чадлаа vзсэн юм. Зургаан бөхгэй бэсрэг наадам 20 Мянган төгрөгийн бооцоотой. Наадмын бооцоог vлээвэр найрал хөгжийнхөн авлаа. Ингээд бид тэрvvхэн дэнж дор харагдах Халх гол суманд очив. Ширvvн дайны талбар нам тайван. Харин ойн баярт оролцохоор очсон зочин олон учраас сумын төв хөл хөдөлгөөнтэй байлаа. Цэргийн дуу бvжгийн чуулгынхан концерт тоглосон нь сумын төвийнхний ойрд vзэж хараагvй соёлын довтолгоо болов. Халхгол сумынхан зун наадамлаагvй 70 жилийн ойтой давхцуулж хийхээр хойшлуулжээ. Сумын наадам наймдугаар сарын 31-нд буюу дайн эцэслэж ялалт авчирсан баярт өдөр болсон юм. Тус суманд дайчдад зориулсан хөшөө олон байдаг аж. Тvvний тавд нь цэцэг өргөж хvндэтгэл vзvvлэв. 1939 оны долдугаар сарын эхээр Баянцагааны нуруунд болсон тулалдааны бригад командлагч, захирагч М.П.Яковлевын удирдсан танкчдад зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө. Тvvний командалсан Зөвлөлтийн танкийн 11 дvгээр бригад онц гарамгай тулалдсан тухай хөшөөн дээр бичиж vлдээжээ. Дайчдаас 17 хvнийг ЗХУ-ын баатар цолоор шагнасан байна. М.П.Яковлев 1939 оны долдугаар сарын 12-нд амь vрэгджээ.

Тvvний танкчдын бvрэлдэхvvнд байсан Ю.В.Васыльевичийн охин Павленко Инесса Васильевна тэнд очжээ. Тэрээр аавынхаа нэрийг сийлж хөшөөн дээр хадаж vлдээв. 11 дvгээр бригадын танкчин Ю.В.Васильевич охиндоо эргэж очилгvй дайны талбарт баатарлагаар амь эрсэджээ. Аавыгаа дайнд мордоход И.В.Павленко таван сартай vлдсэн байна. Тэр энэ тухай дурсан ярихад хоолой нь зангирч, нvдэнд нь нулимс хурсан харагдана. И.В.Павленко 70 наслахдаа "Аавгvй амьдрах хэцvv байдаг" хэмээн харамсч байв. Ялалтын баярт оролцож яваа оросууд дунд таван настайдаа аавыгаа алдсан Студнев Владислав Василиевич байв. Аав нь дайнд яваад буцаж очоогvй амиа алджээ. Тvvний эцгийн дурсгалыг Халхын голын талд орших Ерэн баатрын хөшөөнд мөнхжvvлжээ. В.В.Студневийн аав есдvгээр бригадын бателоны комиссар байж. Мөн Оросоос ирсэн зочид дунд өвөөгийнхөө булшийг хайж яваа С.В.Алексеевнатай тааралдав. Тvvний өвөө Халхын голын дайнд яваад сураггvй болжээ. Одоо хvртэл булш нь олдоогvй. Дайны дараа нас барсан тухай бичиг л гэрт нь хvргvvлжээ. С.В.Алексеевна тэр бичгээ барьж холбогдох хvмvvсээс өвөөгийнхөө тухай лавлаж байлаа.

Тэрээр ярихдаа "Өвөөгийнхөө байлдаж явсан, баатарлагаар амь эрсэдсэн нутагт ирлээ. Яг л тулалдаж явсан өндөрлөг дээр ирчихээд байна. Өвөө маань наймдугаар сарын 20-ны довтолгооны vеэр ирж 127 дугаар ангид алба хаасан гэдэг. Хэрээ ууланд байлдаж яваад амь эрсэдсэн юм билээ. Тэр нь хил орчмын хамгаалалттай газар учраас би энэ удаад очиж чадсангvй. Хэзээ нэгэн цагт тэр нутагт очно гэж бодож байна. Тэнд цэргvvдийг бөөнөөр нь оршуулсан ахан дvvсийн булш байгаа гэж сонслоо. Хэрэв тэндээс өвөөгийн булшийг олох юм бол надад дуулгана гэж холбогдох хvмvvс хэлсэн. Би өвөөгийнхөө булшийг олж мэддэггvй юмаа гэхэд vр хvvхдэдээ энэ тухай мэдээллийг олж өгнө" хэмээв. Дайн болсон талд орших 80 баатар, 90 баатрын хөшөөнд Монгол, ОХУ-ын төлөөлөгчид цэцэг өргөж хvндэтгэл vзvvлэв. Хөшөө тойрсон цэргvvдийн олон булшийг харахад сэтгэл огшино. Тэд энэ нутгийн төлөө амиа өгч хөрсөнд нь vvрд нойрссон билээ. Харин Япон цэргvvд дайны төгсгөлд талаас илvv нь шархдаж амь vрэгдсэн гэдэг. Тэд шар айрагны шилэнд бензин хийж галд авалцуулан шидэхэд танкны тvлшний саванд гал гарч дэлбэрдэг байжээ. Зөвлөлтийн танк руу галтай лонх шидэхээс өөр арга хэрэгсэл япон цэргvvдэд байгаагvй хэмээн тухай vед тулалдаанд оролцсон японы ахмад дайчин дурсан ярьжээ. Нэг өдөрт хоёр талаас ойролцоогоор 580 гаруй хvн шархдаж тэдний 25 хувь нь амь vрэгддэг байсан гэж судлаачид хожим өгvvлсэн байна.

Одоо хэр нь Японы судлаачид Монголд ирээд дайны vеийн ул мөрийг олохоор малтлага хийдэг байна. Судлаачид япон цэргvvдийн булш олоод хувцас, буу, зэвсэг зэргийг нь аваад ясыг нь тазарт нь vлдээдэг тухай "Айст Монголия" телевизийн сурвалжлагч ярьсан юм. Цэцэг өргөж хvндэтгэл vзvvлсэн дараагийн хөшөө Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдын ялалтад зориулсан сvрлэг том хөшөө байлаа. Энэ хөшөө 55 метр өндөр, 40 тонн цэвэр зэсээр урласан аж. Энд ялалтын баярын арга хэмжээ хаалтаа хийсэн юм. Хvн бvр дайны талбараас авч vлдэж чадсан хөрс шороон дээр хөл тавьж буйдаа бахархаж байлаа. Ийм сайхан нутгаа дайснуудад алдаагvй Монгол, Зөвлөлтийн дайчдын гавъяаг бид мартахгvй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.