Шүүх, цагдаагийн салбарыг авлига ихтэй гэж үзжээ

2009/09/04
Share |
Хүмүүс:
Шүүх, цагдаагийн салбарыг авлига ихтэй гэж үзжээ

Улс төрийн мэдээллийн www.vip76.mn сайтаас өнгөрөгч наймдугаар сард “Аль салбарт авлига хамгийн их байна бэ?” санал асуулга, “Авлигал өгч, авч байсан бодит баримтуудын талаар хэлэлцье”  сэдвээр хэлэлцүүлэг явуулан судалгаа хийсэн байна.

Судалгаанд нийт 799 хүн оролцсон нь амралтын хэв маягтай өнгөрдөг наймдугаар сард явуулсан гэхэд чамлахааргүй тоо гэж тус сайтынхан үзэж буй аж.

“Аль салбарт авлига хамгийн их байна бэ?” санал асуулгад оролцогчдын 28,7 хувь нь буюу 229 хүн шүүх цагдаагийн байгууллагад хамгийн их байдаг гэсэн байна. 25.9 хувь нь буюу 207 хүн  төрийн захиргааны байгууллагуудад авлигын сүлжээ хүрээгээ тэлсэн гэсэн бол 12.9 хувь нь буюу 103 хүн боловсролын салбарт, 12.6 хувь нь буюу 101 хүн эрүүл мэндийн салбарт авлига газар авсан хэмээжээ. Барилга, зам тээврийн салбарт 8.1 хувь буюу 65 нь, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт найман хувь буюу 64 хүн авлига хамгийн их байдаг гэсэн байна.

Харин авлига харьцангуй багатай хэмээн байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн салбаруудыг нэрлэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт  судалгаанд оролцогчдын 2.1 хувь буюу 17 хүн авлига хамгийн их байдаг гэсэн бол, хүнс хөдөө аж ахуйн салбарт 1.6 хувь буюу 13 хүн санал өгчээ.

Харин “Авлига өгч, авч байсан бодит баримтуудын талаар хэлэлцье” онлайн хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцсон бөгөөд харьцангуй бодитой гэж үзэж болохоор хэд хэдэн баримт дурджээ. Хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр “авлига өгөхгүй л бол ажил бүтэхээ больсон” хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн цоорхой ихтэй хуультай, хариуцлага тооцох тогтолцоо муутай, хөгжиж буй орон гэдгээр нь далимдуулж авлигын сүлжээг улам бүр өдөөж буй гадны улсууд ч байна хэмээн судалгаанд оролцогчдын тодорхой хувь нь үзсэн байна

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.