Ерөнхийлөгч Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг онилжээ

2009/09/04
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг онилжээ

Гэхдээ худалдаа үйлдвэрийн дээд сургууль минийх болох ёстой гэж үзэж байгаа нэг хүн МАХН-д ч бас бий

Худалдаа үйлдвэрийн дээд сургууль хэнийх болох вэ. Энэ асуулт хариугаа хайж, эзэд нь бараг далдуур тодорчихоод байгаа талаар боловсролын салбарынхан ярилцаж байна. Боловсролын салбар дахь хувьчлагдаагүй үлдсэн томоохон “бялуу” болох тус сургуулийн менежментийн хувьчлалын асуудал сүүлийн үед ихээхэн хөндөгдөж байгаа аж. Тус сургуулийг  менежментээр хувьчилж авах магадлалтай байгаа багийн нэгд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр багтаж байна. Төрийн тэргүүн мэдээж өөрөө гүйгээд сургууль хувьчилж авна гэээд яваад байж болохгүй. Тиймээс түүний зөвлөхөөр ажиллаж байгаа П.Цагаан гол ажлыг гардаж хийхэд хүрч байгаа сурагтай. Боловсролын сайдаар ажиллаж байсан П.Цагааны цаана Ц.Арсландорж тэргүүтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамаатан садан, ойрын хүрээний хүмүүс байгаа талаар эх сурвалж хэлж байна. Дашрамд дурдахад, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараахан түүний ах Ц.Арсландорж, албан тушаал дэвшиж, Улаанбаатар төмөр замын Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга болсон байсан билээ.

Ерөнхийлөгчийн ах болон зөвлөхөөс гадна Худалдаа үйлдвэрийн дээд сургууль минийх болох ёстой гэж үзэж байгаа нэг хүн МАХН-д бий гэнэ. Тэр нь өдгөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Мишигжав. Төрийн нарийн бичгийн даргын албанд гурван ч засаг дамнан ажиллаж байгаа Б.Мишигжав одоо энэ албыг өгөх цаг болсон гэж үзэж байгаа хүн МАХН, АН аль алинд нь байгаа аж. Түүний оронд очих хүсэлтэй нэг бус хүн энэ талаар асуудал хөндөн тавьж байгааг гэдгийг МАХН-ын удирдлагуудад ойрхон эх сурвалж мэдээлж байгаа юм.

Асуудлыг шийдэхээс аль болох зайлсхийж бөөрөнхийлдөг, хуучин цагийн хувьсгалт залуучуудын эвлэлийн ажилтан асан Б.Мишигжав дарга нарт тал алддаггүй нь төрийн нарийн бичгийн даргын суудалд удаан суухад нь тусладаг гэж Боловсролын яамныхан өөр зуураа ярилцдаг юм билээ. Гэхдээ мань хүн цаашдаа энэ суудалд удаан суух боломжгүй гэдгээ мэдээд байгаа бололтой. Гадаад улсад суух Элчин сайдын яам хавиар ажил өгвөл төрийн нарийн бичгийн даргаасаа больж болно гэсэн шаардлагыг тавьсан гэнэ. Түүний хүслээр асуудлыг шийдье гэтэл хэл уснаас эхлээд саад мундахгүй байгаа аж. Тиймээс Б.Мишигжав дарга Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг сонирхож эхэлсэн байна. Тэрээр тус сургуульд олон жил ажилласан, одоогийн удирдлагадаа таагүй ханддаг ахмад багш нарыг өөрийн зорилгодоо ашиглаж эхэлсэн тухай мэдээлэл Боловсролын яам, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль хоёр хавиар аль хэдийнээ таржээ. Гэхдээ Б.Мишигжав МАХН дахь нөлөө бүхий хүмүүсийн суганд хавчуулагдахгүйгээр дангаараа энэ сургуулийг авч чадахгүй нь тодорхой.

Ер нь Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн гэж хувьчлалын асуудал нь шийдэгдэхгүй ихээхэн удааж байгаа. Менежментийн хувьчлалд хамруулахаар хэд хэдэн удаа сонгон шалгаруулалт зарласан боловч буцаж байлаа. Өмнө нь тус сургуулийн захирал, дэд захирлаар ажиллаж байсан хоёр хүний баг хувьчлалд оролцон Б.Нямзагдын баг ялсан гэх боловч маргаан гарч хойшилсон юм. Тэгээд одоогийн Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа хувьчлалыг зогсоож, сургуулийн захирлыг шинээр томилж байсан юм.

Хувьчлал нь саатаад байсны шалтгааныг тухайн үед МАХН доторх бүлэглэлүүдийн ашиг сонирхолтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан билээ. Харин одоо дахиад тус сургуулийн хувьчлал хөндөгдөж байна. Төрийн мэдэлд байсан энэ сургуулийг өөрийн болгохын төлөөх тэмцэл нэг талд төрийн тэргүүн, нөгөө талд нь төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав гэсэн хүчний харьцаатайгаар цааш өрнөх нь

Улаанбаатарын сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Øóìñêîå êóïèòü Êîêàèí êóïèòü Ìàðêè Íåñòåðîâ ßðàíñê êóïèòü øèøêè Óôà êóïèòü Ecstasy - UPS ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Эртиле Ìîñêâà Íîâî-Ïåðåäåëêèí
IP:185.251.15.149  2018-08-08 09:03:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.