Гурван азтан суртгалтын төлбөр хожжээ

2009/09/04
Share |
Хүмүүс:
Гурван азтан суртгалтын төлбөр хожжээ

Жил бүр л амтай юм шиг прогрессоор өсч байгаа сургалтын төлбөр оюутнууд, эцэг эхчүүдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа энэ үед Үндэсний брэнд Алтай кашмери хэрэглэгчидийнхээ эрх ашигт нийцсэн  “Оюутны сургалтын төлбөр” сугалаат худалдаа зарлан 3 азтан тодруулаад байна.

Эх орны өнөөдөр болсон залуу боловсон хүчнүүдийг бэлтгэж авах нь төр засаг болон эцэг эхчүүдийн үүрэг байгаад зогсохгүй томоохон албан байгууллага аж ахуй нэгжүүд ч залуусдаа хандсан бодлого энэ мэтчилэн явуулж болохыг харуулсан, басхүү уриалсан арга хэмжээ болж чаджээ хэмээн хэрэглэгчид талархалтай хүлээж авч байна.

Мөн сугалаат худалдаатайгаа давхцуулан  бараандаа 20-70% хямдрал зарласан нь хонжвор эзнээ олоход нөлөөлж байна хэмээн үйлчлүүлэгчид нь ярилцаж байгаа харагдсан. Боловсролыг дэмжсэн энэхүү арга хэмжээнээс дахин 197 азтан сургалтын төлбөрөө шийдүүлж болох аж.

Алтай кашмерийн сугалаат худалдааны азтан  Г.Саранчимэг
Сугалааны учирыг ч ололгүй санамсаргүй явж байгаад азтан болсондоо маш их баяртай байна. Алтай кашмерийн хувцас загвар сайтай, чанартай байдаг болохоор байнга үйлчлүүлдэг байсан.Харин энэ удаа Cashmere mall-с 180 000 төгрөгний худалдан авалт хийгээд 3 сугалаа сугалснаас 500 000 төгрөгний азтан боллоо. Азтан шалгаруулах арга хэмжээ нь хүртэл үнэхээр зохион байгуулалттай жинхэнэ хүнийг баярлуулах юмсан гэсэн сэтгэлтэй хүнд өгч чаддаг үнэхээр сайхан хамт олон байсанд талархаж байна. Азын мөнгөө хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулна. Би 2 оюутан хүүхэдтэй л дээ.

Алтай кашмерийн сугалаат худалдааны азтан Мөнх-Отгон
Эгч нь Бээжинд сурдаг оюутан охинтойгоо хамт Cashmere mall-д орсон юм. Охинд маань яг таарсан гоё урт цамц таараад авсан чинь хоёр сугалаа сугалах эрхтэй болсон. Эхнийх нь сугалаад угаалгын нунтаг аваад үнэхээр баярласан. Тэгсэн охин маань хоёр дахийг нь сугалаад л 500 000 төгрөг хожчихсон. Угаасаа охин маань сугалаанд азтай хүүхэд л дээ. Бүр баярласандаа болоод уйлах гээд байсан ш дээ. Оюутан охин маань яг энэ оюутнуудад зориулсан сугалаанд азтан болсон болохоор үнэхээр сайхан байна. 500 000 төгрөг чинь бага мөнгө биш ш дээ. Ийм арга хэмжээ явуулж, үнэн шударга тохирлоо тодруулж байгаа хамт олонд маш их баярлаж байна. Цаашид бас олон эцэг эх, оюутнуудыг баярлуулах байх аа.

Алтай кашмерийн сугалаат худалдааны азтан Ч. Отгонцэцэг
Алтай кашмери загвар сайхантай хувцас худалддаг болохоор байнга үйлчлүүлдэг. 120 000 төгрөгний худалдаа хийгээд 2 сугалаанаас азтан болсон. Хүүхдүүдэд юм худалдаж авсан юм аа. Хүүхдийн юм гэдэг цаанаа нэг азтай байдаг юм байна. Азтан болсондоо үнэхээр баяртай байна. Нэгэнт оюутны сургалтын төлбөр сугалаат худалдаа гэсэн болохоор шагналын мөнгөө хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулах байх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Âåñòîí-ñóïåð-Ìàð êóïèòü ãèäðîïîíèêó êóïèòü ôåíàìèí Áèðîáèäæàí Ìîñêâà ÑÇÀÎ êóïèòü ýéôîðåòèê Ìåôåäðîí Îêòÿáðüñêèé êóïèòü Ãåðîèí СоциальР½Ð°Ñ сеть спайс Êóïèòü çàêëàäêè øèøêè â Íèæíåì Ñåðãè-3 èíòåðíåò äåíüãè áåç âëîæåíèé Ìîñêâà Íèæåãîðîäñêèé êóïèòü çàêëàäêó Ecstasy: Yellow Homer 200mg Êóïèòü ãåðîèí â Âîëüñê-18 Âåñò-Õàâåí êóïèòü Êîêàèí Ìîñêâà Ïå÷àòíèêè êóïèòü Àëüôà Ìîñêâà Íàãàòèíñêèé çàòîí êóïèòü çàêëàäêó Cocaine MQ Òîìàøïîëü êóïèòü Cocaine ЗакладкР¸ шишки в Катав-ив
IP:185.89.100.37  2018-08-27 23:20:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.