Хүмүүс: Ч Сайханбилэг | Л Гүндалай | |
Саяхны нэг өдөр телевизээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Сөүлийн гудамжинд байрлах “Альфа” гэх тансаг фитнесс клубыг баруун солгойгүй л рекламдаж байгаа харагдсан.
“Яах аргагүй л сайхан амьтан юм аа” гэдэг шиг л уг нь ч тун аятайхан газар байна билээ л дээ. Харин эрхэм гишүүний ярьсанчлан хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэндүү чангадсан үнэ хэлээгүйсэн бол олон залуус Сайханаагийн ангируу гүйх байлаа.
Сарын 400$-ын төлбөрийг сайхан болохын тулд Ч.Сайханбилэг Л.Гүндалай нар ч төлж дөнгөнө л дөө. Харин телевизээр бар сав хэсэхийн оронд манайд төвд ирээрэй гэж “шалдан” залуусыг тавлахын оронд сүүлийн үед жин нэмэн галбираа алдаж буйдаа сэтгэл тун дундуур явах болсон ангийн анд С.Баярцогтдоо санаа тавиасай гэж ирээд л үзэж суусан хүмүүс ундууцаж байгаа харагдсан