ДОХ залуужиж байна

2009/09/07
Share |
Хүмүүс:
ДОХ залуужиж байна

ДОХ залуужжээ. Энэ өвчний вирус амьдралд дөнгөж хөл тавьж буй хорьхон настай залуучуудаар хvрээгээ тэлж, vндэсний аюулгvй байдалд заналхийлж эхэллээ. Дархлалын олдмол хомсдлын вирус бэлгийн өөр зан vйлтэй ижил хvйстнvvд эрсдэл бvхий бvлгийн хvмvvс тусч байсан тухай олонтоо сонсч байлаа. Харин одоо энэ өвчин залуужиж, хvрээгээ тэлж, хэнийг ч ялгаварладаггvй гэдгээ нотолж эхэллээ. Хамгийн сvvлд илэрсэн гурван тохиолдлын тухайд 20-24 насныхан бөгөөд сайн дураараа ДОХ-ын шинжилгээнд хамрагдсанаар вирус тээгчид гэдэг нь батлагджээ. Тэд бэлгийн ямар нэгэн гаж зуршилгvй хэвийн амьдралтай, ганц бие залуус. 1992 онд анх ОХУ-д сурч байсан монгол залуу найз залуугаасаа /ижил хvйстэн/ ДОХ-ын вирус авсан бол зургаан жилийн дараа Камеруны иргэдэд биеэ vнэлсэн гурван эмэгтэй уг вирусээр халдварласнаар манай улсад энэ өвчин эрчимтэй тархах болсон юм. Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр 58 хvн өвчилж, найм нь хорвоог орхижээ.

Тэдний олонх буюу 80 гаруй хувь нь ижил хvйстэн, харин vлдсэн нь биеэ vнэлэгчид бөгөөд 20 өвчтөн нь гадаадын иргэдээс вирусын халдвар авсан гэж мэргэжлийн байгууллагынхан тогтоосон байдаг. Сvvлийн vед ДОХ-ын вирус тээгчид залуужих болсон талаар ХӨСVТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас асууж тодрууллаа.

МОНГОЛЧУУДАД ЭНЭ ЖИЛ 11 САЯ БЭЛГЭВЧ ХЭРЭГТЭЙ

-ДОХ-ын тохиолдол нэмэгдсээр байна. Энэ нь нуугдмал вирус тээгчид хэдэн арваараа байгаа гэсэн vгvv?
-Халдварууд ойрхон илэрч байгаад хvмvvс тvгшиж байгаа нь мэдээж. Энэ эмзэглэх зvйл биш. 2008 оны наймдугаар сард ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монголд 1000 гаруй хvн ДОХ-оор өвчилсөн байх магадлалтай гэж гарсан. Тэр vөд вирус тээгч 40 гаруй байсан. Судалгааг гаргахдаа энэ 40 хvний цаана 1000 хvн байгаа гэж дvгнэсэн юм биш. Xарин ДОХ-ын халдвар тархахад нөлөөлж буй хvчин зvйлvvдийг нэгтгэж, тусгай программаар авч vзсэн. Vvнд бэлгийн идэвхитэй амьдралтай иргэд, халдвараас сэргийлэх мэдлэг, бэлгэвчийн хэрэглээ, зочид буудал, биеэ vнэлэгч гээд халдвар тархаах гол субъектуудыг оролцуулсан. Бvр тодорхой хэлвэл, манай улсад ДОХ-ын халдвар авсан 820-1200 хvн бий.

-Вирус тээгчдийн 80 гаруй хувийг эрэгтэйчvvд, тэр дундаа гей залуучууд эзэлдэг. Мэргэжлийн байгууллагуудаас тэдэнд анхаарлаа хэрхэн хандуулж байгаа вэ?
-Халдвар авсан 58 хvний 80 гаруй хувийг гей залуучууд эзэлж байна. Харин vлдсэн 20 гаруй хувийг эмэгтэйчvvд, тэр дундаа биеэ vнэлэгчид эзэлж байгаа. Манай иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Юу вэ гэхээр, гей хvнийг ад vзэх, гутаан доромжлох асуудал асар их байдаг. Тэгэхээр нөгөө эрчvvд чинь өөрийнхөө бэлгийн гей чиг хандлагаасаа ичээд нийгэмд ил гарч ирэхгvйгээр нуугддаг. Энэ нь ДОХ-ын вирус тархах vндэслэл болж байна. Гэхдээ гей бvр ДОХ-той гэж дvгнэж болохгvй. Тэдний зарим нь бэлгэвч хэрэглэхгvй шулуун гэдсээр бэлгийн харилцаанд орж байгаа нь л хамгийн аюултай. Нийгэмдээ тэднийг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй болоод байна.

-Иргэд залуучуудыг сонирхлоороо гомо болдог гэж ойлгодог. Гэтэл тэд байгалиасаа тийм төрчихдөг гэх нь ч бий. Манай улсад ойролцоогоор хэдэн гей хvн байдаг вэ?
-Тэд байгалиасаа тэгээд төрчихдөг. Энэ чиг хандлага нь өсвөр наснаас эхлээд бvр гэрлэсэн хойно ч илрэх талтай. Нийгэм тэднийг хvлээн зөвшөөрснөөр ДОХ-ын вирус тархах аюулаас аврагдах боломжтой. Тэдний олонхи нь нуугдмал байдаг учир тодорхой тоогоор хэлэх боломжгvй юм.

-ДОХ-ын вирус тээсэн 12 эмэгтэйн олонх нь биеэ vнэлэгчид гэлээ. Тэд халдвартай гэдгээ мэдсээр байж дахин биеэ vнэлээд явж байж магадгvй шvv дээ. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Тэднийг дахин биеэ vнэлээд явж байхыг vгvйсгэхгvй. Магадгvй сvvлийн vед илэрч буй ДОХ-ын вирусаар халдварласан залуус биеэ vнэлэгчдээс халдвар авсан байж болох юм. Гэхдээ тэр хvн халдвараар өвчилсөн гэдгээ мэдсээр байж бусдад халдаасан бол эрvvгийн хариуцлага хvлээнэ.

-Тийм тохиолдол гарсан уу?
-Одоохондоо гараагvй байна.

-Манай улсад ойролцоогоор хэдэн биеэ vнэлэгч байдаг юм бол?
-5000 гаруй байдаг гэсэн судалгаа бий.

-Халдвар тээгч нэмэгдэх болгонд ХӨСVТ-ээс хавьтагчийг тогтоохоор ажилладаг. Гэтэл ихэнхдээ сайн дураар шинжилгээнд хамрагдсан залуус л ДОХ туссан байдаг. Хавьтагчдаас халдварт вирус илрэх тохиолдол олон байдаг уу?
-ДОХ-ын вирустай 58 хvний тал хувийг хавьтагчдаас нь илрvvлсэн. Эцэст нь хэлэхэд иргэн та хэн ч байсан ДОХ авах эрсдэлтэй алхам хийсэн бол шинжилгээнд заавал ороорой. Биеэ vнэлэгчтэй хамгаалалтгvйгээр бэлгийн харилцаанд орсон, гоо сайхны мэргэжлийн бус байгууллагаар шивээс, хагалгаа хийлгэсэн зэрэг эрсдэлтэй алхам хийсэн хvн байвал шинжилгээнд орох нь зvйтэй. Мөн төр, засгийн хэмжээнд бэлгэвчийн хангамжийг сайжруулах хэрэгтэй байна. Энэ жил манай улсад 11 сая бэлгэвч шаардлагатай байхад дөнгөж долоон сая нь гадны орнуудын тусламжаар орж ирсэн. Энэ нь ДОХ-ын халдвар нэмэгдэх бас нэг шалтгаан болно.

Д.Болормаа /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü áèòêîèíû ÷åðåç êèâè Ìîñêâà ÞÀÎ çàêëàäêè êóïèòü Àìôåòàìèí Êðàñíîçíàìåíñê Àéîâà êóïèòü ìàðèõóàíó Купить Метамфа Ð“Ð²Ð°Ñ€Ð´ÐµÐ¹Ñ Ðº êóïèòü ÌÅÔ Êîìñîìîëüñê Áàëåé êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí Êðåññîí êóïèòü çàêëàäêó øèøêè Âàïíÿðêà êóïèòü çàêëàäêó øèøêè Ìîñêâà ßñåíåâî êóïèòü Àìôåòàìèí (ôåí) Áèðñê êóïèòü çàêëàäêó áîøêè êóïèòü Áîøêè Êûçûë Ìîñêâà Âîñòî÷íûé êóïèòü çàêëàäêó Euro HQ Hash (×ÅÐÍÛÉ) Ð¤ÐµÐ½Ð¸Ð»Ð½Ð¸Ñ ‚ропропе н википедР¸Ñ Îñòðîâíîé êóïèòü Øèøêè White Widow Áåðèíãîâñêèé êóïèòü Êîêàèí Ëàíãåïàñ êóïèòü Ecstasy: Pink Heart 200mg Ñáûò íàðêîòèêîâ è îòâåòñòâåííîñòü çà íåãî Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Серове Äåíòñâèëë êóïèòü çàêëàäêó øèøêè Îâåðëè êóïèòü ãèäðîïîíèêó Êåñòåíüãà êóïèòü Ìåòàäîí Ìîñêâà ÞÀÎ êóïèòü çàêëàäêó HQ Ãàøèø NO NAME Ìîñêâà Íàãàòèíî-Ñàäîâí
IP:188.72.126.35  2018-08-28 19:09:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.