Ирээдvйг тольдогч Вольф Леннарт

2009/09/07
Share |
Хүмүүс:
Ирээдvйг тольдогч Вольф Леннарт

"Гэрэлт Цалиг" сонин энэ дугаараасаа эхлэн "Энэ цагийн шидтэнvvд" булан нээж байна. Энэ удаад Германы алдарт vзмэрч Леннарт Вольфийн тухай өгvvлье. Тэрээр энэ цаг vеийн хамгийн шилдэг vзмэрчдийн нэгэнд зvй ёсоор тооцогддог.

Вольф Леннарт маш олон vйлчлvvлэгчтэй, асар их нэр хvндтэй. Хамгийн гол нь олон нийт, улс орон, тив дэлхийг хамарсан асуудлаар vзмэрчилсэн мэдээллээ зурагтаар ярих, интернэтэд байрлуулах замаар нээлттэй байдаг, тэр мэдээллvvд нь хэр vнэн болохыг олон нийт хянах боломжтой учраас асар их нэр хvнд олсон. Тэрээр зарим чухал vйл явдлыг хэрхэн угтан харж байсан тухай сонирхуулъя.

Германы ерөнхий сайд Хельмут Колийн гэргий Ханнелора Коль 2001 оны долдугаар сарын 5-нд амиа хорлов. Леннарт Вольф энэ тухай аль эрт хэлж байсан байдаг.  "Германы тэргvvлэх улстөрчдийн нэгнийх нь эхнэр vнэн хэрэгтээ хий vзэгдлийн эрхшээлд амьдарч байна. Тэр маш ихээр өвдөж, тэвчишгvй зовлон туулж байна. Тэр уг нь хатуу чанга зантай хvн боловч амьдралын баяр баясгаланг амтлахад нь энэ бvхэн саад болж байна. Энэ эмэгтэй хатуу чанд зорилго тавьж чаддаг хvн учраас өөрөө шийдвэр гаргана" гэж тэрээр өгvvлсэн байдаг. 2005 оны нэгдvгээр сарын 2-нд Вольф "Энэ зун дэлхийн хэмжээний поп-шvтээн нэгэнд хvндхэн асуудал тулгарна. Тvvнд муу муухайг хvсэгчид хийгээгvй vйлийнх нь төлөө яллах гэж оролдоцгоох болно. Тvvнийг насанд хvрээгvй хvvхдийг садар самуунд уруу татсан гэж буруутган хvмvvс хоёр хэсэг болж хуваагдана. Тэрээр буруугvй, энэ хэргийг хийгээгvй учраас шvvх хурлын танхимаас эрх чөлөөтэй гарах учраас хvн бvр болгоомжтой байж, дvгнэлт хиих гэж яарах хэрэггvй" гэж мэдэгдэв. Vнэхээр л Майкл Жексоныг ийм хэрэгт буруутгасан цуу дэгдэж, 2005 оны зургадугаар сарын 1"-нд шvvх тvvний гэм буруугvйг тогтоосон билээ.

Тvvний алдалгvй хэлсэн улстөрийн бас нэг том асуудал гэвэл "Энэ ондоо багтан Германы улстөрийн өндөрлөгт эмэгтэй хvн гарч ирж, бvр ерөнхий сайд болно" гэж 2005 оны дөрөвдvгээр сарын 21-нд олны өмнө ил тод мэдэгдсэн явдал юм. 2005 оны есдvгээр сарын 18-нд Ангел Маркель эмэгтэйчvvдээс тvvхэнд анх удаа ХБНГУ-ын канцлер болж чадлаа. Олон улсын чанартай vйл явдлыг угтан харсан жишээ гэвэл 2001 оны есдvгээр сарын 11-ний vйл явдлыг тэрээр жил гаруйн өмнө хэлж байсан байдаг. "Атлантикийн цаад бие дэх олон улсын нэгэн төв барууны ертөнцөд асар их ач холбогдол бvхий том гай гамшгийн бай болно. Тэнгэр харанхуйлж, бvх хvн төрөлхтөнд сvйрлийн гамшгийг мэдрvvлнэ. Өмнөх шигээ зvйл юу ч vлдэхгvй" гэж 2000 оны наймдугаар сарын 16-нд Леннарт Вольф хэлж байжээ.

Вольф 2008 оны дөрөвдvгээр сард RTL телевизэд бичлэг хийлгэж байхдаа "Манай ерөнхий сайд байсан хvмvvсийн нэг нь ойрын vед дахин гэрлэнэ" гэж дурангийн өмнө цочир мэдэгдэл хийжээ. Гэргий Ханнелора нь нас бараад долоон жил болсон учраас эртний найз эмэгтэй Майк Рихтертэй дөрөв хоногийн дараа гэрлэх гэж байхад нь ийн хэлснийг Хельмут Коль дараа нь хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Уг нь энэ мэдээллийг хэн ч, гэр бvл, найз нөхдийн хvрээнд ч мэдэхгvй байсан болохоор vзмэрчийг хэн нэгнээс сонссоноо vзмэрчилсэн мэтээр дамжуулсан гэж буруутгах аргагvй юм. Вольфийн vзмэрчлэх авьяас найман настайд нь хамаатных нь нэгэн эмэгтэй нас барах vеэс илэрсэн гэдэг. Эмэгтэйн цогцос олдсонгvй. Гэтэл 700 км-ийн цаана байсан Вольф хvv цогцос хаа байгаа, ямархуу байдалтай байгаа, хэрхэн олж болохыг нэгд нэггvй хэлж, тэр бvхэн нь яв цав таарснаар хvvг ер бусын чадвартайг олж мэджээ. Хvмvvсийн амьдрал ахуйд тохиолдох хvндрэл аюулын тухай өгvvлсэн бvхэн нь онодогоороо тэрээр алдартай. 2006 оны наймдугаар сард нэгэн уулзалтан дээр танилцсан эрэгтэйдээ нохойд хазуулах вий, болгоомжтой бай гэж сануулжээ. Манай нохой хэзээ ч эзнээ хазахгvй гэж нөгөө эр зөрvvдлэв. Эхнэр нь бvр доог хийх маягтай болж, хэрвээ нөхөр минь нохойд хазуулчихвал би тан руу утасдаж хэлнэ ээ гэж амлав. Гэтэл ердөө сарын дараа нөгөө эрэгтэй маань хөл гараа нохойд сvрхий уруулжээ.

Вольф Леннартын нэг онцлог нь олон нийттэй амьд холбоотой байж, юу vзэж мэдэрснээ телевизээр ярьж, интернэтээр цацдаг явдал юм. Вольф одоо юу хэлэх бол гэсэн хvлээлт олны дунд ямагт байдаг.

Дугаар 01/15/
“Гэрэлт цалиг” сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.