Их засгийн багш хаачсан бэ?

2009/09/07
Share |
Хүмүүс:
Их засгийн багш хаачсан бэ?

Сонгинохайрхан дvvргийн 18 дугаар хороонд байрлах Чингэс хааны нэрэмжит Их засаг их сургуулийн оюутны нэгдvгээр байрны дарга Д.Тvмэн, эхнэр Энхбаярын хамт энэ сарын 23-25-ны өдрvvдэд 30 гаруй хvvхдээс байрны төлбөр болох 281-331 мянган төгрөгийг бэлнээр хураан авчээ. Харин тэрээр өнгөрсөн сарын 27-ны өдөр ширээн дээрээ "Цаашид би ажиллаж чадахгvй боллоо. Эндээс нvvлээ" гэсэн зурвас vлдээгээд ор сураггvй алга болсон байна. Д.Тvмэн Их засаг их сургуульд аж ахуйн ажил хийж байгаад таван жилийн өмнөөс оюутны байрны даргаар ажиллах байсан аж. Манай сурвалжлах хэсэг энэ талаар тодруулахаар очиход тодорхой мэдээлэл өгөх хvн олдсонгvй.

Их засаг их сургуулийн гvйцэтгэх захирал Л.Сvхбаатар "Тэд арай ч ийм зvйл хийхээр хvмvvс биш дээ. Хөдөө, гадаа явж байгаад машин унаа нь эвдэрч , саатаа байлгvй дээ" гэж байлаа. Байрны оюутан залуус мөн л "Тэр хоёр тийм хvмvvс биш дээ. Аав, ээжээсээ хол байдаг бидэнд ижий, ааваас минь дутахааргvй сайн ханддаг хvмvvс байсан. Одоо ч тэднийг ороод ирэх юм шиг санаж сууна" гэлээ. Энхбаяр зарим оюутны гэрийнхэнтэй нь хvртэл байнга утсаар ярьж, зарим нэгнийх нь зовлон жаргалыг нь хуваалцдаг байжээ. Оюутан залуусынхаа итгэлийг алахааргvй хvмvvс болохоор мөнгөний асуудлыг шийдэж өгнө хэмээн найдаж байгаа аж. Тиймдээ ч одоог хvртэл цагдаа сэргийлэхэд мэдэгдэлгvй хvлээж байлаа. Сургуулийн захиргаа хуралдаж байрныхаа даргад мөнгөө алдсан гуч гаруй оюутныг өнөөдрөөс өрөөнvvдэд ор нэмж оруулах арга хэмжээ авахаар болжээ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.