Д.Медведевийн сур харвасны учрыг Буриадын телевиз дахин дахин тайлбарлажээ

2009/09/08
Share |
Хүмүүс: Медведев | 
Д.Медведевийн сур харвасны учрыг Буриадын телевиз дахин дахин тайлбарлажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчилсан боловч тэрбээр ганц үг дуугараагүй, тэр ч байтугай Ц.Элбэгдоржтой албан ёсны нэг ч зүйл ярьж чадаагүй хэмээн зарим хэл судлаачид үзэж байгаа аж. Учир нь манай улсад айлчилсан өдрөө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр зөвхөн Орос Монголын орчуулагч нар л хоорондоо ярилцсан гэдэг шуугиан гараад байна.

Хоёр орны ерөнхийлөгчийн яриаг орчуулж байсан орчуулагч нарын яриан дотор хоёр орны ерөнхийлөгчийн хэлсэн санааг илэрхийлэх ганц ч үг байгаагүй бөгөөд өөрсдийн нь зохиож найруулсан үг хэллэгээр л хэвлэлийн бага хурал болж өнгөрчээ.

Жишээ нь Оросын орчуулагч монголоор орчуулахдаа ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг өөрийн болгож найруулаад хэлчихэж байсан бол манай орчуулагч ч гэсэн бас л санаагаараа буудаж байсан аж.

Хоёр орны ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгийг синхрон орчуулгаар буулгахдаа алдаа гаргасан гэдэг асуудлыг Оросын Буриадын телевиз хамгийн ихээр шүүмжлэн нэвтрүүлсэн бөгөөд үүнээс гадна Д.Медведев нутаг буцахын өмнө цэвэр сайхан зүлгэн дээр Ц.Элбэгдоржийн хамт монгол үндэсний сур харвасан явдалд ихээхэн ач холбогдол өгч дахин дахин олон янзаар тайлбарлажээ.

Учир нь буриадууд гэдэс гүйлгэж эвгүйтэхийг бидэнтэй адил сур харвана гэж ярьдаг учраас “ОХУ-ын ерөнхийлөгч цэвэр ногоон зүлгэн дээр Ц.Элбэгдоржийн хамт сур харвалаа” гэсэн мэдээ явуулах тоолондоо спортын хэлбэрээр сур харвасан шүү хэмээн дахин дахин тайлбарласан байнa

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.